(КИНОНЫ ДҮРИЙН СТАРЧЭЭГ ТААГЧИГИЙН ТАЛААР)
Хүн яаж ширэн нүүрлэдгийг, ер нь ширэн нүүрлэнэ гэж юу болохыг оригоор нь хары гэвүүл уг киноны төгсгөл хэсэг дээр гардаг найран дээр сууж байгаа Ёроо Ёмбоо 2-г харахад хангалттай.
За за, гол юмандаа оры.Уг киноны агуулга гэвүүл ерөнхийдөө учир замбараагүй сүлжилдсэн явдлуудыг харуулдаг. За тэгээд тэр учир жанцан бүрэн олдож байна уу дутуу олдож байна уу гэдэг нь их бүрхэг үлддийн. Түрүүний шүүмжид киноны баатруудын амьдрал уран бүтээлийн талаар үгүүлсэн. Одоо гол гол нөхдийнх нь амьдрах арга таагчигийн талаар цөөн өг хэлсү.

     Том хүү бол тэр авдарт юм байнаа гэдгийг гадарлаад нээж үзэх, улмаар өөрийн болгох, цаашлаад тэнд байгаа хөрөнгийг цохисноор уртаас урт цул алтан дээл хийж өмсөх, бүр давраад Москва зэрэг томоохон хотуудад орд харштай болох зэрэг гүсэл бодлыг цээжиндээ  багтаана. Үүнийгээ хэрэгжүүлхийн тулд хэрэглэж байгаа таагчигий нь зах зухаас нь дурдвал: 1. Шарангуй царайгаараа хөөрхөн инээмсэглэж сурах, улмаар үүнийгээ байнгын болгох. 2. Аавдаа хамгийн ачлалтай мэт дүр эсгэх. 3.Харгис хэрцгий, үл шантрагч байх. 4.  3-т дурдагдсан зан чанарын гатлийзаатр болох “шунал” ихтэй байх (энэ 2 чанар нь төрөлхийн байсан тул хүч шаардаагүй гэдийн). 5 Төлөвөлгөөгөө хэрэгжүүлхийн тулд өөрийн гэсэн тоглоомын хүмүүстэй болох 6. За тэгээд хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн гол шинж чанар болох “цагаа тулахаар нөхдөө золигт гаргаж болохуйц хангалттай гүнзгий нүх малтсан байх”. Түүнчлэн уснаас хуурай гарах хэд хэдэн истийл жаанр сурсан байх.

Хаа очиж тэр авдарт нь гараар бариад тоолж болох эрдэнэс байгаагүй болохоор сүүлдээ хамраараа газар шаагаад дуусдаг. Юун алтан шар дээл мээл. Зарим нэг  хүнээс жишээ авмаарийн. Тэхээс уг нь хол явахаар хүү байв даа, гэж. Ийм эрсийг эртнээс нааш манай монголчууд “тархиндаа таагчигтай, ташаандаа нагаантай” гэх зэргээр хэлэлцэж байжээ.

Дунд хүү Ёмбоо бол өөрөө сэтгэж, хүн удирдаж чадахгүй ч гэсэн дүр эсгэх, хөрөнгө шамшигдуулах, бялдуучлах бүр даажээ хулгай хийх, худал хэлэх хүртэл төрөл бүрийн авьяастай төдийгүй нүдээ цавчихгүй эдгээрийг үйлдэж чадах гар бөлгөө. Ийм эрсийг манай монголчууд эртнээс нааш “сайхан гар, хүнд гар, хүн нь уг нь гэнэн юм байгаан” гэх зэргээр ярилцдаг байв. Тэгээд чааваас том ахынхаа үгэнд орж түүний сүүлийн 2 мэхэнд нь орж баларсан даа. Хаа очиж тэр үед нэг худагтай нутаг байгаагүй юм гэдэг.

Бага хүү Сүмбээ бол Мэргэн ардын талд баттай ажиллана. Хүүхэн шууханд дуртай гэсэн хувийн жоохон асуудалтай бөгөөд тэгсэн хэрнээ лусын дагиныг тоогоогүйг нь харахад билгийн нүд нь сохор, сонголт муутай хөөн гэсэн дүгнэлт гарч байна. Бас баахан хөөрүү характертай, хөөрөхөөрөө нөгөө л нэг хүүхэн шуухнаа түрүүлж ярьдаг гэмтэй. Өөрөө учиргүй юм юманд шуналтаад байхгүй ч гэсэн хүний өгсөн юмыг буцаадаггүй зантай. Нэрэлхээд нэрээ идэх биш гэдэг философтой хүн. Тэгсэн хэрнээ юм юм нь бүтээд яваад байдаг. Ийм хүнийг “нүдэндээ шилтэй нүүрэндээ батгатай” хэмээн эртнээс нааш монголчууд маань хэлж заншжээ. Гэхдээ кинонд бол батгы нь шахаж крээмдээд, контакт линз зүүлгэцэн байдгийг анкаарийшүү.

Харин тэр лусын хаан гарын дор нэг амар хүргэнтэй болчкоод үзээд байгаа нь бол илт байна. Охин нь ч гэсэн нэг юм гүсээд байгаам. Илт горьдцон харцаар хараал... Тэр усан дотор нь ямар балдуушны амьтан охинтой нь дотносов гэж дээ. Тэр хаан охиноо алаа хаяжаагаа байхгүй юу. Өшөө олон охин байж байдаг биз дээ, цаана нь…, хнн, цъ цъ цъ! Ийм хүнд монголчууд “ядарч явахад Янжмаа ч яахав” гэж зөвлөж байжээ.

За эцсийн бүлэгт тэр Мэргэн ард бол хамгийн адармаатай хүн. Ганцаардаж цөхөрсөн байдал илт ажиглагддаг. Уул хадаар тэнэж, ургамал амьтан судалж явсаар байгаад юм юмны захтай болсон нууцлаг этгээд. Түүнд нинжагийн болоод ховсдогч хүний ховор авьяас буй. Өвгөн Пагваа хэдэн хүүхдээрээ тоглодог бол энэхүү Мэргэн ард энэ айлыг бүтнээр нь тоглодог их гарын тоглоомчин эр билээ. Тэгсэн хэрнээ Лусын хаан маантай харьцдаггүйг бодоход баахан жийрхдэг байх талтай. Охинд нь санаатай байхыг үгүйсгэхгүй, бүр явалддаг байлаа гэхэд ч гайхах юмгүй чадварлаг эр ээ. Ийм хүнийг монголчууд “зайтай эр”, “оготны нүхээр ороод гарна” гэж шагширцгаадаг байв.