Аливаа юм суларч чангарчээдэг нь хорвоогийн жам. Хүн төрөлхтөн яриагаа чангаруулж хэрэлддэг бол сулруулж хуйвалджаах жишээний. Усан үзмийг тагласаар байгаад чангаруулж уун согтуурдаг бол испийртийг сулруулж уун мөн адил юм болно. Энэ удаа бэлгийн чангарал сулралыг алгасы. Ууксуусны сулруулсан уусмалыг ч ярькуу. Харин хүн дотоод чанараа хэрхэн зөв ашиглан чангатгаж болохыг ярина. Өөрөө хэлбэл хүн зорьсноо биелүүлж ялалтад хүрэх. Түүнчлэн сайхан чангарсан сэтгэлийг бусад хүмүүс хэрхэн сулруулдгийг ч бас ярина.  
За би матаач явсан хүн. Юмыг ингэж палхийтэл хэлнэ гэдэг маань ч өөрөө сул чангын тойрогт орох л үйл явдал байгаам. Сайхан матаач явсан. Амьдын жаргал эдэлдэг байсан. Надаас илүү гараад байгаа, мөн хүмүүс надаас илүү түүнийг хүрээлээд байгаа хүнийг би матдаг байсан. Тиймээ, миний толгой доторх хүн өсөн дэвжиж, таашаал авч, амьдаралын баяр баясгалангаар бялхаж.... нэг үгэндээ чанга амьтан явлаа би. Чадаж байна шүү дээ би, дийлж байна тэднийг. Надад чирнээлийн ягаан өнгөтэй тавын дэвтэр байдаг байсан. Гарнаасаа нэгээхэн ч удаа салгаж үзээгүүм тэрийгээ... Тиймээ чанга гар явсан.
Харин 90 гараад сулрах нь витий хэл бүр нураад уначдаг байгаа. Матах хүн нь байсаар байтал матаасыг маань сонсох хүн алга болов. Шүдээ хавиран тачаадаж, шөнө унтаж чадкуу амьдын хар там болов, хэсэг зуур. Бусад амьтад өөдлөөд, магтагдаад. Гэтэл би..! Ганц ч ялалт авч чададгүү шүү. Харин хорвоо надад өгөөмөр гараа сунгасым. Тиймээ нийтийн жорлонгуудын цэлгэр сайхан хананууд надад дахин баяр баясгалан авчирлаа. Палмаастраа бариад догдлон гадаа гарахад хорвоо дэлхий хэчнээн сайхан санагддаг гээч. Зөрж яваа бүх хүмүүсээс би илүү. Таанрыг би одоо жорлонгийн ханан дээр нэрий чинь бичээд хажууд юу зурхыг төсөөлжийнүү?! Ай новшнуудаа, хахахархархарррр...
Тиймээ миний үзэл санааны дахин сэргэлтийн үе энд тохиосон сон. Жорлонгийн хаалгыг сайтар түгжиж аваад жаргалаа эдэлдэг байв. Тэр үнэр нь хүртэл хэчнээн сайхан. Ялан дийлэгчийн зөн совингоор цээж минь дүүрч чангарч байлаа би. Гэвч хорвоо сайныг дагуулж мууг бас илгээдэг хойно доо. Надын адил, гэхдээ сонирхогчид үй түмээрээ язганалддаг байсийн байжээ. Надад жорлонгийн хоосон хана олдохоо болилоо. Зай олж чиний нэрийг бичээд, хажууд нь ямар ч аймшигтай эд зурсан ялгарч харагдахаа больсон юм. Тиймээ сонирхогчид миний ариун карьеэрийг сулрууллаа.
Тарчилгаант өдөр хоногууд бас л намайг зовоосоор. Харин хорвоо, чиний өгөөмөр бэлэг дуусаагүй байжээ. Надад нэгэн санаа зурсxийн орж ирсэн нь "энэ хужаагийн эрлийз, шээс, тагнуул!" Тиймээ би алтаар үнэлэгдэх толгойтой хүн. Энэ үе бол.. тиймээ нууцгүй хэлэхэд энэ үе бол миний оргил цаг байсан. Би гудмандаа, даажээ хороондоо, бүр даажээ хороололдоо галзуу эх оронч гэгдэх болов. Надад ирээдүй нээгдлээ. Хүнийг ганц нэгээр нь биш хэсэг хэсгээр нь, олноор нь бузарлаж нулимах хүчийг надад бурхан өгчаагаан биш вайгаа ч гэж бодож байсан... Энэ, ардаас хүн хараад байна уу гүү юу..., аа гүү вайна, ёхх айхын. За юу ярьжээлаа. Аа тийм. Тиймээ хүмүүс намайг толгой дээрээ залах шахаж байсан. Би болоод миний дотоод хүний карьеэр чангарч чивчрээд гойд сайхан байлаа. Гэвч ... хүмүүс аман дээрээ надад ура хашгиравч надаас дөлсөн хэвээрээ байсны дээр, энд тэнд жалга дов, орц хонгил бүрт "өмхий хужааг тонилгы" гэж орилолдох болсноор миний сулрал эхэлсэн юм. Аанай л хөгийн сонирхогчид. 
Уналтад орсоон би. Нарыг ч харахаас дургүй хүрч, үххийм сан гэж боддог болов. Ганцаараа ингээд үхчий гэхээр даанч харамсалтай. Үлэмж биетэн байсан бол олон хүн дарж алаад үххийн сан...
Гэтэл хорвоо надад гурав дахь том боломж харууллаа. Энэ бол интэрнэт. Энэ бол сэтэгдэл бичих талбар. Намайг хэн ч мэдкүү, хэн ч харкуу. Өөдгүй новш чиний бичсэн үлгэр, чиний үзэл санааг хүмүүс уншдаг гэлүү. Одоо би тэрий чинь баллаад, устгаад, сөнөөгөөд, өмхий хар үгээрээ сэглээд өгьеөө, ааа хахаха... Чам шиг би бичиж чадкуу ч харин чиний бичсэн дээр би бөөлжиж чаднаа... Жаргажийн би одоо.. жаргалтай ваийннн. Миний бичиж байгаа тээгстийн үг өгүүлбэр бүхэн намайг галзууруулдаг. Тэрийгээ түүний өгүүлэл дор нийтлэх үед би бараг л... тиймээ чи намайг жаргаадгаа мэдхүү. Дараа нь үсгийнхээ фоонтыг сольж арай өөр нэгийг бичээд ахин дахин таашаалаа авдаг. Ярихын биш.
Гэхдээ бас сонирхогчид их байнаа. Намайд суллаад байна. Хүн амьтан ч тоохоо болилоо. Юм бүхний анхдагч байх нэг бодлын сайхан боловч сулран унах карьеэрээ бодохоор жоохон тиймхэн л байдаг юм.
Хорвоо надад дараа нь гоё юу өх болоо..