Цагаан сарын бэлтгэл ажил ид эрчээ авчаах энэ үед хэрхэн их ажлаас хойш сууж тарга тэвээргээ авч үлдэх вээ гэсэн асуудал олон залуусын маань сэтгэлийн гүнд эргэлд­дэг болтой юмаа. Энд ч дэл­гүүр хоршоо, зах зээлээр хэснэ, тэнд ч ууцаа чануулж манаж зогсоно. Гэртээ ирүүт бөөн их цэвэрлэгээ, хоол хош­ны ажил. Гү энэ чинь, өдөржин ажил дээрээ байсан хүнд бол үнэхээр давшгүй даваа билээ. Үнэхээр ажил дээрээ байхдаа ажлаа хийжаагаад ирсэн хүн бол бүр ядраад хэвтэрт ч орж мэднэ! Цатгалан сайхан төр­хөө хадгалж үлдэх боломж байнаа. Ухаанаа л гүйлгэнэ шүү дээ.

Алив ажлын сураг гараад ирэхтэйн зэрэг шүүрч аваа л шуугиан дэгдээх бол энэ ар­гын яс мод нь. За маргааш буузаа хийнэ шүү аав ээж зарлах юм бол хамгийн тү­рүүнд, “нээрээ буузаа хийхгүй бол оройтлоо, алив таануус бүгд байна шүү, худлаа ийш тийшээ тэнээд алга боловоо. Би ч маргааш чухал ажилтай, таслахаас…” гэх зэргийн юм яриад, хамгийн гол нь мах татах үүргийг өөртөө ав.

Маргааш өглөө нь босуу­таа л: “за..ааа..а буууузааа хийнээ.ээөө.үү хиййггг!” гэж суниачаад ардаас нь “мах гэсжүү?” ажил хэрэгч байд­лаар асууна. Тэгээд нүүр га­раа угаалгүй гэр дотроо яваад вай. Чамд хэн нэг нь ажил даалгах гээд байвал “за одоохон, ам хамраа угаачаад нэгмөсөн ажилдаа орноо, түр хүлээжий” гээ л тойроод бай. Тэхдээ ямар өдөржин тэгж явалтай биш нэг угааж л таа­рах байх. Баанны өрөөнд бол аль болох л удаан зогсон шүү дээ. Дуудтал нь. За эхний дуудлагаар гараад оччвоо, намба алдаад. Гарчингуут чинь бас л ажил өгөх гэнэ. “Тэгэнгүүт нь та нар чинь яасан хачин улсуудав, хүн хоол цай идэж болкуу юу” гээ. Цайгаа ууж байхдаа мах сайн гэссэн эсэхийг, гурилаа таа­руулж зуурсан эсэхийг, хэдэн бууз хэдэн банш хийхийг, хэн гурил зуурсныг асууж ярилцах нь зүйтэй. Тэгээд цайгаа уучаад аяга тавагаа тосгуур луу хийж орхингоо “хүн идсэн уусан аяга тавагаа халуун дээр нь өөрөө угаачиж байвал зүгээр юм байгааншд” гэж хэл хэлэх. Хэн нэгэн хариу үгээр чамайг буудаж магадгүй тул пауз авалгүйгээр шууд “за махаа татнаа” гэж залгуулан зарлах хэрэгтэй.

Мах татах бол хамгийн хүнд ажил учир бүгд чиний удаан боссон, баанны өрөөнд удсан зэргий чинь мартаж хүндэтгэх болно. Тэ­гээд “алий заазуур хаа вайна” гэж мэгж хэд гуруу алхаад дараа нь “ямар ч ир алга, хурцлагч хаа вайна” гээд ахиад жоол холхино. Заа­зуураа аль болох ширүүн дугаргаж хурцлах хэрэгтэй. Тэгээд мах руу гаа ойртлоо. “Заа их сайхан гэсжээ, жиргээд байна даа хөө” гэж хамгийн өөдрөгөөрөө хэлээрэй. Тэгэн­гүүтээ сонгино арилгах гэж байгаа хүн байвал “өө, алий наад сонгиноо, хэзээ инг­жээ­сийн. Чи тэр мах эхэлжий!” гэчээд хариу хүлээлгүй шууд сонгины нь гараас нь авчих. Тэгмэгцээ сонгиноо бариад, ер нь энэ цагаан сараар ул­сын ажил ямар их цалгард­дагийг, хүмүүс ямар их архи уудгийг шүүмжлэн хэсэг суу­наа. Тэгмэгц салаатны лууван хөшиглөх гэж байгаа хүн дээр очоод “өө ингэж хэрчүүл наадах чинь болкуу, алий чи тэр сонгино арилгажий даа” гээд бас түрүүчийх шиг луу­ван­­гий нь салгаад ав. Тэгэн­гүүтээ луувангийн битмээнлэг чанар, цасан өвгөний хамар болдог тухай, хамгийн их чийг агуулдаг хүнсний ногоо бол лууван юмаа гэхчлэнгийн юм ярьж луувангаасаа ганц нэг хазан инээд алдах.

Хэрэв ээж юмуу аав нөгөө өрөөнд орсон байвал “та нар настай аав ээжийгээ ерөөсөө бодкуумаа, алий Навчаа чи энэ лууван хэрччий даа” гээд гал тогооноос гараад алга болох хэрэгтэй. Нөгөө өрөөнд орход аав ээж чинь юу ч хий­жээсэн ямар ч пад байхкуу. Ороод баахан юм хайжаагаа дүр үзүүлнэ, эсвэл нүдээ да­раад хэвтэх, бүр болкуу бол орны ирмэгт нуруугаа нааж нугалан чилээгээ гаргаж бай­гаа хүн болоод мөлхөөд ор луу гаа гарчих хэрэгтэй. Жоо­хон зүүрмэглүүл их сайхан болдын. За тэгээ л ядар­гаа­нууд чинь чамайг дуудаад салкуу мэдээж. Очно л доо. Ямар чихээ дараад “сонс­куайн сонскуайн” гээд суугаад байл­тай биш. Тэгээ л мах хэр татагдаж байгааг, гурил сай­хан амарч байгааг, салаадны төмс хэр болсныг нэгд нэгэнгүй шалгаж, харилцан санал солилцчоод “за би дэлгүүр гарлаа, захих юм байна уу” гэж асууна. Бусад чинь “яахнуу” энтэр гэж хор­гоовол “гүээ харин энэ давс мавс.. энэ мэнэ.. дуусаад…” гээд үгээ дуусгалгүй сул­руу­лаад “ээж даралт хэвийн биз дээ?” гэж шууд залган чан­гаар лавлах. Тэгээ л гараад алга болох хэрэгтэй дээ.

Гадаа бол сайхоон. Саа­данд сууна, мийсэж бичнэ, нарлана. Даараад ирэхийн алдад орохоос өөр аргагүй болно. Орчоод гар хуруугаа үрчин сүр бадруулан шогш­роорой. “яаая гадаа ч хүйтэн байшүү, аргагүй дээ ес эхэл­цэн” гэх зэргээр оршил авжээ­тэл танайхан яасан удав му­дав гээд төвөг болно. Тэгэн­гүүт “ гүээ харин энэ хажуугийн дэлгүүр хаалттай байжээдэг, цаашаа бүр цагаан дэлгүүр орлоо, за ажлаа умал­зуул­наа!” гэх нь зүйтэй. Тэгэнгүүтээ бүгдий нь сайхан магтаарай. “Пээ энэ манай Сүрэн махыг ч ёстой машаандах шиг бол­хымаа ахын дүү ёстой мун­даг.”, “энэ Навчааг хараачээ, бүх юмаа бэлдчиж.”, “ээж энэ Дулмаа манайхаас ер нь хам­гийн ажилсаг нь шүү тээ” гэх зэрэг.

 Тэгчээд махаа амталцан байжаангуут “за махаа амс­наа, цагаан сараар амт муу­тай юм хийчүүзэй” гэж аваад хэдэн сайхан халбагыг ша­раад идчих. Дүү нартаа жоо­хон жоохон амсуулуул ам­суул. Тэгэнгээ өөрийнхөө ажлын тухай, төрийн алба гэдэг бол ямар чухал байдаг тухай хэдэн өгүүлбэр хэлчээд тэднийг жаахан хөгжөөсөн нь дээр шүү. Тэгжаагаад “өө нээрээ…!” гэж дуу алдаад гал тогооноос гараа явчих. Шууд очоод зурагтаа үз. Дуудаад байвал “валютын ханш ха­раад­хы байжээ” гээрэй, Бүр дахин дахин дуудаад эхлүүл “цаг агаар харчаад очлоо” гэг.

Ингэсгээд ажил дуусна л даа. Үгүүмаа гэхэд орой бол­но биз. “Өнөөдөр харин ихэнх ажлаа амжуулчлаа шүү тээ” гээд нэг хүнгэнүүлчнэ биз. Харин “өнөөдөр хэн хэн ямар ажил хийв” гэх маягийн яриа гаргуулкуу байх хэрэгтэй. За гарсан ч яахуу дээ. Чи мах татсан, сонгино арилгасан, лууван хэрчсэн, дэлгүүр ор­сон хүн шүү дээ.