Англи хэлнээс бусды нь сураад байдаг гэсэн үг биш шүү. Ер нь юу ч сурдгүй ин. Яахуу муу юмнуудыг бол гялс гялс сураа л сураа л хэрэгжүүлээ л хэрэгжүүлээ л явчна. Багын л тийм зантай байсан. "Муу юмандаа сайн" гэж хэчнээн ч олон багш, эцэг эхчүүдэд загнуулав. Бацгаан байсан болохоор үгийн утгы нь сайн ойлгохгүй, сайн ч гээд байгаамуу, муу ч гээд байгаамуу мэддэггүй байв. Жоохон томроод 3-р ангид орсон чинь нэг өдөр гэнэт ойлгоод. Аан намайг муу юм хийхдээ сайн хийдэг гэж байгаан байна гэж мэдээд.

Тэгтэл нэг өдөр аанай л нэг багш тэгж загналаа. Гээгэнт дургүй хүрээд, тэрнийх нь хамгийн эсрэг үгий нь олж хэлэв. "Үгүү, би сайн юмандаа муу, за юу!" гэцэн чинь багш нүд нь жоохон томорсоноо тачигнатал инээдийм. Тэгсэн харин нөгөө үгтэйгээ яг адилхан юм хэлцэн байсийн байлээ л дээ. Гэхдээ л бас багшийг ганц сикүүнд ч гэсэн манаруулсан хүү шүү би.

Заа тэр яахуу, гол яриандаа оры. “Бийг маазы” гээ л эхэлсэн, уг нь тэр англи хэлийг. Тэгсэн одоо “Айм боб”, “принсээс сээлвиа” гэдэг дөрүүн үг л толгойд үлдэж дээ. Аа тий, “ бийг маазы”-тайгаа 6 юм байна. Блог бичээд уг нь хэдэн найзтай болжээсэн чинь захаасаа англиар бичээд хүн гадуурхаад байхын. Хэдэн найзынхаараа заавал орж бодогдсон юмнуудаа бичихийг гүсдийн уг нь. Тэгсэн бас нэг найз маань бөөн англиар ярьсан (англи хэл мөн байгаа, тэр нь?) бичлэг оруулчаад "үзээд бодлоо хэл дээ" гэсэн гарчиг өгчиж. Яг намайг хэлээд байгаа байхгүй юу!

Нэг юм ярих уу? Яахуу мээсэнжэр гээд нэг юм байдаг даа. Анх тэрэнд чинь ерөөсөө итгэдгүй байлаа шд. Энэ худлаа байх, юу гэж миний энд бичсэн юмыг төө тэнд байгаа хүн уншжээдийн гэж бодоо л. Тэгээд над дээр гарч ирээд байгаа үгнүүдий нь нэг хүн тоглоод хажуунаас гялс гялс гаргаад байна гэж боджээлаа шд. Тэр ч байтугай утсаар мийсэж явуулхад дэргэдэх хүнд хурдан очдог, хол байгаа хүнд удаан очдог гэж саяхан болтол итгэж явлаа.

Заа тэр яахуу. Тэгээд тэр мээсэнжэрт чинь жоохон дасаад хүн амьтантай чааталдаг боллоо, нэг хэсэг. Тэгсэн нэг өдөр нэг гар чааталчаад дуусгахдаа "c ya" гээд явуулчдийн, над руу. Эхэндээ ч "мань эр хэдэн товч л санамсаргүй дараадахлаа даа" гэж бодов. Тэгснээ ахиа л, хөөе нээрээ нэг асуух юм байна майна гээ л дахиа л бичиж эхэлнэ. Тэгснээ ахиа л "с уа". Гуруу дөрүүн удаа ингэв. Нэг л газар тохойлддог яасан сонин гар вэ гэж бодоод. Сүүлдээ, энэ лав нэг үг хэлээд байна гэж бодоод, орой эгчийндээ очиж 2-р ангийн охиноос нь нууцаар асуулаа. Тэгсэн чинь see you гэжаагаан гэнэ үү. Тэр чинь юүгсүүгийн гэх гэснээ санаа зовоод худлаа "аан тийм байхаа" ч гажаахшиг. Тэгэнгүүт гялс нууцаар бичиж аваад гэртээ ирж дүүгийн ислварнаас харав. Тэгсэн чинь see нь харах, you нь чи юмуу, чамайг гэсэн үг юм байна. Тэгээ л бодлоо. “Чи хар” гэжаагам болуу? Тэгэнгүүт "еэ хүүр еэ хүүр би нэг юм харах байсны нь мэдэхгүй гараа явцийн байна л да, еэ онигоо онигоо" гэсэн юм бодогджийн. Ичимхий тэгжаагад. Тэгснээ "ямар ч байсан харах юм юу ч байгаагүй дэ.....чамайг хары гэсийн болуу. Ээ педкоо педкоо" гэсэн бас нэг бодол орж ирээ л. Намайг одоо яаж харах вэ дээ, угаасаа тээ?

Тэгэнгүүт нэг ёрын бодол харваж орж ирээд. Нөгөө талд надтай чаатлагч этгээдийн царай нүдэнд харагдаа явчжаагаам чинь. Шүдээ зууцан, нүд нь үзэн ядахын хилэнгээр дүүрэн. Тэгээд шүднийхаа завсраар сийгүүлэн "харнаа чамайг!!!" гээ л. Яг л тэгж бодогдсон нээрээ. Тэгэнгүүт сонин санагдаа л... гомдох ч шиг. Би ер нь ямар гэм хийсийн тэрэнд. Яасан гэж намайг ийм муухайгаар занаж байгаан гээ л. Юм юм л бодогддийн байлээ дээ хүнд чинь цагаа тулахаар. Тэр найздаа хариугүй "гуц!" гэчээгүй дээ одоо болтол өөрийнхөө тэвчээрт баярлаж явдаг юм. Тэвчээр ч гэж дээ би угаас ираакц мангар удаантай. Ираакц энтэр гээд бас худлаа төөрүүлкээд байнаа бас. Зүгээр анааш л байхүй юу. Анааш. Мэднэ биз дээ. Болжаагаа явдлыг ойлгох гэж их цаг авна даа.