Азарга шиг сүртэй амьтан тийм их байдаг ч юмуу гүй ч юмуу. Гү тэр гүүгээ гишгэхдээ бүр лаг. Хуухирч тангараад л. Гүү нь маяглаад байвал хазаж хайрч, гуд татаж урдаа гаргана. Гүү шээс алдан чичирнэ. Хувь заяатайгаа эвлэрнэ, “эм амьтан болж төрсний заяагаа эдлий дээ...” гэсэн титр нүдэнд нь гүйж “биеэ өгнө”.  Азарга гуайн хамар тачигнаж, чарлаж унгалдаад сүртэй гэгч нь харайна. Догшин шуурга босоод ирэв үү гэлтэй юм болно. Пай тэр сэлдий эднүүс гэж...
Чааваас тэгээд ганцхан оливуу гүй юу саяын бүх сүр жавхлан утгаа алдчдын билээ л дээ. Бүр унжийгаад гүүн дээрээсээ ч бууж чадахгүй нүд нь анилдаад, сүнс ч гүй шалчийж орхино. Тэхээр “чи ч ёстой азарга шиг эр юмаа” гэж хэлээд бүсгүйчүүд та нар дэмий юм болох нь байна.  Ялангуяа зоологич, үржлийн газар ажилладаг хүнд хэлбэл бүр гомдож уурлаж магад. Хэрэв хүн морь шиг байсан бол болзсон хоёрын хооронд,
-Хүүеэ яасан бэ?
-Харин дуусчлаа хө... гэсэн гудиггүй яриа болох нь байна шүү дээ.



Харин гахай гучин минут тавьдаг амьтан гэнэ. Урт нас удаан жаргал! Хэрвээ хүмүүс гахай шиг байсан бол сонин царайлаад суужаагаа нөхрөөс
-Чи яагаад байнаа? гэж асуувал нөхөр,
-Байжий байжий... гэж чичирхийлсэн хоолойгоор шивнээ л солонгороод суух байж.
Гэхдээ гахай өөрөө шавар дотроос балиар хогоо зажлангаа л нэг мэдэхэд үржлийн ажил хийцэн, дараа нь жаргацан байжээдэг болохоос өөрөө мэдээд баясаад байгаа юм байхгүй л юм билээ. Тэхээр гахайнд атаархаад, санаашраад байх юм алга J.
Гэхдээ л “яадаг гахай вэ!” гэж хараан загнах нь цаагуураа бас нүнжигтэй байгаа биз. Бас “Манай нөхөр гэж яг гахай!” гэж ярих хүүхэн нөхрөө магтаад байнуу муулаад байнуу гэдгийг ёстой дууных нь өнгөнөөс нь таах болох нь.



Харин туулай ёстой мундаг. Сав л хийвэл мордоод авна. Өдөржин тийм. Шөнө жоохон нойр аваа л өглөө болов уу гүй дг дг дг. Өдөржин л дг дг дг дг дг.... Оёдлын машин шиг л амьтад байна. Эндээс улбаалаад гоё романтик зохиол, эртний хайрын домог маягийн явдал гарч болох юм шиг.
....Цэцгээ найз залуу Хонгорыгоо, “миний туулайхан!” гэж хэлсний төлөө залуу гомдоод хэд хоног ирсэнгүй. Бүр утсаа ч авсангүй. Фэйсбүүкээр hi honey! гээд ч хариу таг. Туулайн фермд ажилладаг Цэцгээ залуугаа яагаад өөрт нь гомдоод байгаа учрыг олсонгүй хэд хоносны эцэст нэгэн  булгийн эх дээр ирэв. Булгийн хүйтэн ус чимээгүйхэн гүлгэнэх нь, “Цэцгээ минь дээ Цэцгээ минь Хонгордоо, би чамайгаа туулайн зүрх биш туулайн төмсөг гэсийм шүү дээ гэж хэлээч дээ...” гэх мэт. Гэвч Цэцгээ ажигггүй мангайн сууна... За миний энэ хайрын романс болох нь уу. Болно гэвэл “Туулайн түрүү булчирхай ба Цэцгээ юу гэж хэлэв?” гэдэг дебют зохиолоо эхлүүллээ.
Хүн хэрвээ туулай шиг байсан бол дэлхий ертөнц ингэж машин техникээр хахаж, улстөрийн хор найрагдаж сүйрэхгүй зүгээр тэр аяараа л дг дг дг гээд сайхан аж төрөх байж дээ гэж бодогдож байна. Том оёдлын цех л гэсэн үг.



Нохойг харин дориун гэж ярих юм билээ. Хижээл насны зарим цагаан арьст эмэгтэйчүүд ч барин тавин баталсан явдал бий гэх. Харж байхад тэр эмэгтэй нохой нь нэлээн полиандр. Эрэгтэйчүүд нь хушуурч гүйгээд, ер нь л бүгдээрээ нэг нэг аяга “шөл уучдаг” болтой юм билээ. Тэгээд л тэр залуус нь өөр тийшээ гүйж ахиад нэг охин хайх нь мөн полигин.  Хүн хэрвээ нохой шиг байсан бол... за даа хэрэлдэхдээ л  “чи битий яриад бай!” гэх байснаас өөр том ялгаа харагдахгүй байна. Яахав нохой гэрлэхгүйм даа. Аа тэгээ л гэрлэсэн ч гэсэн моногамик болохгүй, болы гэсэн барахгүйм чинь дээ.
Харин тэр наалдчдаг нь их төвөгтэй зайлуул. Тэгээд хүн амьтан айлгахын бол түрүүлж харайсан нь нөгөөхөө чирээ л шорооо манаргаад алга болдын байна лээ. Тэр гаслах орь дуун аймшигтай. Тийм явдлыг ингэж төгсгөж болохгүй. Тийм хоёр нохойг айлгах нь хамгийн том нүглийн нэг гэж би бодож, дотор минь өмөрч байна. Нохойг тайван сээгсдүүл!




Хүнтэй хамгийн ойр нь самрагчин байгаам даа. Тэхээр би бичихээс иччлээ. Би ер нь  тийм хамаагүй илэн далангүй юм хум бичиж байсан түүх байхгүй. Дээрх бол зүгээр академик бодрол, хорвоогийн явдлын тухай бясалгал байлаа. Тэхээс нээх игзаар хөдөлсөн юм бол байхгүй. Тийм юм чинь ингээд дуусгалаа.