/хотын даргын тухай ч байгаа/

Оюутан

Юу хийжийнэ гэнгүүт “хичээлээ хийж байна” гэж цочоох оюутан их болж. Дараа нь тэрэнд сурнаа, тийшээ явнаа гэцэн том гэгээн гэгээн зорилт тавьсан хүүхэд ч олон байна. Багшийгаа аргалаа л төгсчих гээд байдаг оюутан цөөрөөгүй л байгаа л даа. Гэхдээ жинхэнээсээ суры гэдэг  оюутан олширсон бололтой.

Ер нь их олон юм өөрчлөгдсөн. Өлсгөлөн гэдэг зүйл оюутан хүний “ондоошил” байлаа даа бидний үед. Өлссөн оюутан урлагийн бүх төрөлд  том сэдэв байв. Гэрэл зураг, шог зураг, кино, жүжиг. Ялангуяа хошин шогийнхон өлсгөлөн оюутныг өлсгөлөн юм шиг л мөлжсөн дөө. “Ингэж өлсөж байхаар үхий гээд найман давхраас үсэрсэн оюутан замдаа өлсөж үхэв” гэх маягийн онигоо хэдэн арав зуугаараа. Харин одоо өөр болжээ. Цагийн ажил хунар ч их болж. Оюутнууд нийтээрээ өлсөхөө больсон, мөн өлссөн болгон оюутан байхаа ч больж. Бүр хоолны дэглэм, өглөө оройны эрүүл хооллолт ярьж байгаа оюутнууд ээврийвээр.

Нэг удаа оюутны байр орох хэрэг гараад. Явахдаа нөгөө ангийн
хоёр охины өрөөгөөр оров. Яаг сайхан будаатай борцтой шөл
пор пор буцалж байна. Ангийн хүү бид хоёр сахиад, нэлээн
 худлаа ярьж суулаа. Пилээтгээ ч нэг юм салгаж байнаа.
Тэгсэн хэрнээ гаргадгүй. “Зоо бид хоёр ч явы доо” гээд босч
 хаалгаар гарлаа. Хөл тушилдаад хөдөлж өгөхгүй байж билээ.
Коридорт гараа л хэдэн эгшний дараа малгайгаа “мартсанаа” мэдлээ.
Хаалгыг хэтэрхий чанга балбасан тул дорхноо онгойсон. Нэг нь
хаалганы бариул, нөгөө нь хоолны халбага, таг хоёроо бариад
гацсан дүр зураг харагдсансан. Тэгээ л буудцан даа хоолыг нь.


Бид нар бурзайж байгаад хулхи архи уудаг байв. Үйлдвэрийн архи авч дийлкүэ хөөрхий. Тэгээ л энд тэндэхийн сааданд орж нэг плёнкны саваар тойруулж, орчлон хорвоогийн хамаг хэрэггүй зүйлсийг хамж ярьсаар тардаг, эсвэл ахиж бурзайвал халуурдаг байлаа. Гэснээс бурзайна гэж мэднэ биз дээ.

Архидалт бас л нэг оюутан брэнд байсан. ТИС-ийн бол бахархал шахуу. Уул уурхай, барилга гээд хөвгүүд олонтой ангийнхан бүр нэвчцэн мэт ярина. Согтуу оюутан бас л урлагийн бүх төрөлд орсон сэдэв. Харин одоо өөр болжээ. Архи уудаг оюутан гэж байхаа больж. Найт клаб орсон ч нэг хоёр пиав л уудаг болж. Архинаас өөр зугаа цэнгэл, хийх юм олонтой болсных. Бүгдээрээ фэйсбүүктэй ч болцон.

Сургууль нүүлээ

Сургууль ч сайхан даа. Үнэр мүнэр нь. Ялангуяа есөн сард ороод ирэхэд шинэ будаг ханх тавиад л. Ангийн хүүхдүүд яралзтал инээгээ л. Багш нар ч бас инээгээ л. Гэхдээ одоо түгжирч бахиралдаад юун инээх болж дээ. Улаанбаатар хот хөөрхий 7-8 сар дамнан сар гаруйхан хугацаанд л нуруу тэнийдэг болсон. Тэр зурвасхан хугацаанд байгаа хүн ба машинууд бол Нийслэлд тохирсон хэмжээ. Одоо бид нар нэг тонны машинд дөрвөн тонн аччихаад байна. Арван литр лавшаа хүний ходоод руу чихэж хийчихээд тарчлахыг нь хараад сууж байна.

Хотын дарга их дээд сургуулиудыг хотоос гаргана гэсэн. Гэхдээ ингэж хэлэхдээ “сургуулиудыг хотоос гаргаж байгаа учир хотын бусад бүх асуудлыг шийдэхгүй хаялаа” гэж хэлсэн эсэхийг тодруулмаар байна. Учир нь, “Наадахныхаа оронд бохироо шийд”, “ингэж байхаар техникийн захаа нүүлгэ” гэж эсэргүүцэж байгаа улсуудыг гайхаа л...

Ажил нь л байхгүй бол энэ бухимдлын уурхай болсон хотод
шигдэж үлийгээ хийнэ ер нь.  Эрдэнэт, Дархан, Багануур... сайхан газрууд.
Миний хийдэг ажил  Улаанбаатарт байдаггүйсэн бол
би гуяа алгадаад жижиг хот суурин бараадна.


Нийслэлийн хамаг гай ланчиг болсон утаа, түгжрэл, жорлонгийн үнэр, бохирдлын шалтгаан нь хүний тоо л юм. Үүнээс зугтаж булзах ямар ч арга байхгүй. Замаа нэмээд ч түгжрэл буурахгүй,  бүгдийг нь байшинд оруулж ч чадахгүй. Харин дөрвөн уулынхаа нөгөө талуудад нь гаргаад тавьчуул учир ургана. Гэхдээ ямар нутаг зааж суулгалтай биш өөр эвтэйхэн механизм хэрэглэнэ. Үүний нэг нь захууд, их сургуулиудыг хотын гадна байршуулах юм. Санаа нь шинэ биш боловч нийслэлчүүдийн олон жил хүлээсэн үг. Нэг эхлээтэхвэл л...

Багш нар, багш нарын гэр бүл, оюутнууд, оюутны гэр бүл гээд олон хүн амьдрах байршлаа солино. Гэр бүлийг нь ажлаар хангах боломжийг судалсан болов уу. Болгоё гэвэл арга нь олдоно доо. 

Угаасаа сургууль нүүж очих жижиг хотод бөөн зах зээл нэмэгдэж ирнэ. Ажлын байр ч аяндаа ургана. Нүүлгэлтийн зардал лав л утаанд жил бүр өгдөг мөнгөнөөс илүү гарахгүй. Ер нь ч зөвхөн зах, сургууль гэлтгүй өөр олон алба, байгууллагууд заавал нийслэлд шавах хэрэггүй санагддаг. Судалжээж бичий.

Ямартай ч хотын даргын амнаас “үүнийг хийнээ” гэсэн үг гарлаа. Залуус хотын даргатай уулзаж энэ сэдвээр нь ярилцаж, яриулж, дэмжиж, түрээсэй. Нийгмийн давалгаа болговол ч. Дарга ч амандаа эзэн болж үгээ үйлдэл болгоосой. Тэгвэл их үйлсийн эзэн болно.