Д.Баярхүү: Венесуэлын шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой (2)
Д.Баярхүү: Венесуэлын шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх ёстой (2)
Хоёр оны заагт, шинэ 2026 он гармагц дэлхийн хоёр улс (Иран, Венесуэл) олон улсын анхаарлын төвд орж ирнэ, дэглэм унах, дэглэм солигдох магадлал өндөр байна хэмээн би он солигдох мөчид facebook-ийн нүүр хуудсандаа бичиж байсансан. Тэр таамаглал маань батлагдаж байх шиг. Венесуэл гэдэг улс бөмбөрцөгийн баруун хагаст оршдог боловч эдүгээ дэлхийн цорын ганц улс шиг л анхаарлын төвд байнга байх боллоо. УгоЧавес, Николас Мадуро наp энэ улсыг хөмөрчихсөн бололтой бүх ял тэдэн рүү буулаа. Учир нь даян дэлхийд социалист хувьсгал хийж, америкийнимпериализмыг ялна гэсэн лоозонгийн дор ард түмнийхээ баялаг нөөцийг бүрэн шавхчихсан тухай гадаадын хэвлэлүүдэд улиг болтол бичдэг байсан бол дөнгөж сая муу нэрт Мадурог баривчлаад АНУ руу авч явлаа. Энэ тухай би 7 жилийн өмнө урьдчилан харж, нэг ёсондоо ёрлож “Өдрийн сонин”-ы 2019.02.13-ны № 029 (6130) дугаарт ярилцлага өгч байснаа анхны бүрэн эхээр нь уншигчиддаа толилуулъя. Тэр үед чухам юу болсон юм бэ? Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг илэрхий луйвардсанаас тус улсад ард түмэн босоод байсан ба Мадурог хууль ёсны Төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрөхөөс Өрнөд ертөнц анх удаа татгалзсан түүхтэй юм.
- Xятадын хувьд энэ улсад бас их зовинож байгаа даа?
Яриангүй тийм. Венесуэл дэх нөхцөл байдал хяналтаас гарлаа гэдэгт сэтгэл хаа хаагүй л түгшиж байна. Тус улсын эдийн засагт хөрөнгөө оруулсан нэг үндсэн оролцогч тоглогчийн хувьд Хятад тайван байдлыг хүсэмжлэх нь зүй ёсны хэрэг. Зөвхөн оруулсан хөрөнгөө алдахаас айж хулчийсандаа ч тэгээд байгаа юм биш. Эрх мэдэл аль талд байна, төр засгийн ихэнхи бүтэц, хүчний байгууллага нь хэний талд байна, түүнийг Хятад дэмжинэ. НиколасМадурогийн гарт тэр бүхэн нь байгаа, харин түүний өрсөлдөгчид нь парламентад төлөөлөлтэй, хэрэв АНУ тэднийг дэмжихгүй бол тэд хэн ч биш болж хувирна гэдгийг Хятад тооцоолж байх шиг. АНУ хөндлөнгөөс оролцох вий гэдэгт Хятад сэтгэл түгшинэ. Венесуэлын хямрал бусдад ямар үлгэр болох бол, цэргийн томхон мөргөлдөөний шалтаг болох вий гэдгээс Хятад ихэд болгоомжилж байна. БРИКС эвсэлд хамт тэмцэж явсан Бразилд нь засгийн эрх солигдсоны дараа Америкийн тал баримталсан, Америкийн цэргийн баазыг нутагтаа байгуулж, Венесуэлыг хавчина хяхна гэсэн байр суурьтай нэг нөхөр төр тэргүүлэхээр гарч ирсэнд Хятад мэл гайхан хэлээ хазан сууж байх шиг байна.
АНУ-ын Өмнөд нэгдсэн командлалын захирагч тэнгисийн цэргийн адмирал Крэйг Фоллер voanews.com-д ярилцлага өгснөөс эшлэбэл энд сонин болох байх. Тэрээр Төв болон Өмнөд Америк дахь америкийн цэргийн ерөнхий командлагч хүн шүү дээ. Орос, Хятад хоёрт ийм тодорхойлолт өгсөн байна лээ. “Оросоос ер нь юу ч оргилон гарч ирж мэднэ. Хэдийгээр хоёр өөр тохиолдол ч гэсэн манай үндэсний батлан хамгаалах стратегид Орос, Хятадтай өрсөлдөхөд онцгой анхаарсан байгаа. Хятад бол өсөн дэвжиж буй эдийн засгийн хүч. Тийм учраас даян дэлхийд бизнес-эрх ашгаа хамгаалах хууль ёсны эрхтэй. Тэгж хамгаалахдаа тэд тоглоомын дүрэм мөрдөхөөсөө татгалзаж мэднэ. Харин Орос бол үнэндээ шархадсан, сульдаад уначихсан, гэхдээ хүрхрээд давшлаад байгаа баавгай л гэсэн үг. Москвагийн цаашдын үйлдлийг би урьдчилан хэлж мэдэхгүй байна” гэсэн байна.
- Оросын байр суурийг тодруулахгүй юү? Монголчуудад тэр л сонин байх болно?
ОХУ Венесуэл дээр ямар тоглолт хийж байгаа нь нэн сонин, бас адармаатай. Хэлж таах, тайлбарлах ч арга алга. 2018 оны 12 дугаар сард, саяхан даа стратегийн бөмбөгдөгч хоёрТу-160, цэргийн тээврийн Ан-124, мөн иргэний агаарын тээврийн Ил-62 нисэх онгоц зэрэг зэрэг очиж, агаарын цэргийн хамтарсан сургуульд оролцсон. Венесуэлнисэгчдийг оросууд сургаж байна. Мадуро болон түүний Батлан хамгаалахын сайд нь ОХУ-д айлчилж, цэргийн хамтын ажиллагааны лут асуудал ярилцсан. Нефть, алтны салбарт Оросоос 6 тэрбум доллар оруулах контрактбайгууллаа гэсэн мэдээ явж байсан. Хүнсний гачигдлыг нь эерүүлэхээр Оросоос 2019 онд 600 мянган тонн үр тариа өгнө. Ингэхэд Орост ямар ашигтай болоод тэр хол Латин ертөнц рүү тэмүүлээд байнав гэдэгт оросууд ч нэгдсэн байр суурьгүй байна. Оросын судлаач нийтлэлч ЛеонидБершидский гэдэг хүн Мадурог дэмжсэнээрээ Орос эх орон нь тэрбум тэрбумын (доллар гэсэн үг л дээ) эрсдэл өөртөө үүрч байна хэмээн Bloomberg ТВ- ээр ярьж байна лээ. Тэр нөхөр ихсонин тооцоо гаргаж ирсэн. Орос $17 тэрбумын хөрөнгө оруулсан, 2019 онд нэмж $6 тэрбумыг Оросоос оруулна. Мөн нөгөө үр тариа нэмэгдэнэ. Орос өөрөө бол “Бид тэндээс хэзээ ч гарахгүй, харин тэднийг (өрнөдийнхнийг) гаргана” гэсэн хатуу байр суурьтай байдаг ч өмнө нь Ирак, Ливи, Украин дээр тохиолдсон шиг мөнгө ч үгүй, түнш ч үгүй болох вий хэмээн Бершидский эрх баригчиддаа сэрэмжлүүлэн ярьж байсан даа. Тэр нөхрийн дэлгэсэн тодорхой баримтаар бол Саддам Хусейныг барууныхан унагаад тавьчихсан чинь оросын “Лукойл” Иракийн Баруун Курна дахь нефтийн ордын лицензээ алдчихсан, бүр сүүлд нь 2009 онд Норвегийн Statoil компанитай консорциум болж байж эргэж Ирак руу нэвтэрсэн боловч Иракийн шинэ Засгийн газрын ихээхэн өрийг Орос уучлах болоод явчихсан. Ливид Каддафийн дэглэм унадаг, Ливи дэх «Газпром», «Татнефть»-ийн нэг тэрбум долларын оруулсан хөрөнгө алга болсон, олон төсөл, түүний дотор Оросын Төмөр замын хурдны галт тэрэгний замын төсөл зогссон, одоо ОХУ Ливиэс мөнгөө олж авахаар шийдэж, байлдаж байгаа нэг талд нь аргагүй эрхэнд орж байна. Түүнээс ч бүр хачин үйлдэл Украинд хийсэн. Виктор Януковичийг тогтоож байлгах гэж эцсийг нь хүртэл дэмжээд 2013-2014 оны зааг үед ОХУ-ын сан хөмрөгнөөс гурван тэрбум долларыг Киев рүү явуулчихсан байсан. Зимбабвейн Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва мөнөөхөн Москвад ирээд зээл тусламж хүсч, концессын хэлбэрээр байгалийн нөөцөө ашиглуулъя гэсэн. Гэтэл Зимбабвед түлшний үнэ 150 хувиар нэмэгдээд хүн ард нь эсэргүүцлийн тэмцэлд босчихлоо. Суданд Оросын төмөр замаас зам шинэчлэх хэлэлцээ хийж, “Росатом” нь атомын цахилгаан станц барих контрактбайгуулж байдаг, гэтэл Ерөнхийлөгч Омар аль-Баширыг нь эсэргүүцсэн нийгмийн давалгаа намждаггүй. Тэр Ерөнхийлөгч геноцидын хэргээр Олон улсын эрүүгийн шүүхэд олон жилийн өмнөөс дуудагдчихсан. Одоо Оросоос өөр аврал байхгүй. Энэчлэн Мадуро унадаг, АНУ-ыг дэмжигч нөхөд засгийн эрхэнд гараад ирдэг, Оросын төслүүд бүгд зогсдог, Венесуэл Орост төлөх өрөө буцааж өгдөггүй, Мадурод тэр өр тохогддог, Хуан Гуайдо Орос руу нуруугаа харуулчихна гээд тэр нөхөр ярьж байсныг бас сайтад ил тавьчихсан байна лээ.

- Орос яагаад, яг одоо, ийм ирээдүйгүй дэглэмүүд дээр бооцоо тавьж өөрийгөө эрсдүүлдэг юм бол, судлаачийн хувьд Та юу гэж үзэж байна?
Оройтоогүй дээрээ Орос болон бусад орнууд Хуан Гуайдог Венесуэлын Ерөнхийлөгч мөн гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх ЖонБолтон уриалсан байна билээ. “Оройтоогүй дээрээ” гэдэг үг мөн ч ноцтой сануулга мэт чихнээ бууж байна. Бүр Оросыг нэр зааж тавлаад ч байх шиг. Венесуэлын асуудал эрхлэх америкийн тусгай элч төлөөлөгч Эллиот Абрамс гэдэг хүн Мадурод хандан эх орноо орхин тэр найз нөхөд болох Куба юм уу, эсвэл тэр Орос руугаа дүрвэхгүй юү дээ хэмээн санал тавьжээ. Ерөөсөө Мадурог албан тушаалаасаа огцорлоо гэхэд хүлээгээд авах улс орон олон бий дээ хэмээн тавлаж ч байх шиг.
“ОХУ нь Путины өнгөн дээр АНУ-ын нөлөөг дэлхийн энд тэндгүй тогтоон барих бодлого явуулж, тэр нь гадаад бодлогынх нь гол мөн чанар болж байна. Тиймдээ ч ад үзэгдсэн, нэр хүндгүй дэглэмүүдийг дэмжиж байна. Өрнөдийн экспансыг сөрөн зогсож байгаа л гэх юм бол ямар ч Засгийн газрыг дэмжиж, газрын тос, төмөр зам гэлтгүй, бүр атомын эрчим хүчинд нь ч хөрөнгөө хайр найргүй оруулж байна” хэмээн Леонид Бершидский ярина лээ. Би Оросын нэртэй төртэй нийтлэлчээс нэмэлт хачиргүй хөрвүүлж ярьж байна шүү дээ. Бершидский ярьсан дээр Венесуэлын Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө зарласан спикер Хуан Гуайдогийг ярьснаас эшлэе. Оросын болоод Хятадын оруулсан хөрөнгө оруулалт хамгаалалтгүй үлдэж байгаад сэтгэл түгшиж байна. Мадуро түүнийг чинь хамгаалж чадахгүй шүү хэмээн тэр нөхөр CNN-ээр саяхан ярьсан. “Үнэндээ ОХУ, Хятад хоёр венесуэлын эдийн засагт оруулсан хөрөнгө оруулалтдаа л түгшээд байгаа юм аа. Ерөөсөө Мадуро гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаална гэж өнгөрсөн. Орос, Хятад хоёр олон тэрбумын хөрөнгө Венесуэлд оруулчихсан байгаа, Мадуро хамгаална гэж гонж” гэж ярьж байсан даа.
Венесуэл дэх Оросын ашиг сонирхол гэж тун эргэлзээтэй болж байгааг хааяагүй л анхааруулдаг, тэмдэглэдэг. Венесуэлын төрийн мэдлийн PDVSA гэх нефтийн компани нь банкны бараг бүх төлбөр тооцоогоо оросын Газпромбанкаар хийж байх тухай шийдвэр гаргаж, харинГазпромбанк нь 2014 оны 7 дугаар сараас хойш АНУ-ын санкц дор үйл ажиллагаагаа хумиулаад байж байгааг тооцож үзэхүл эрсдэл илт мэдрэгдэх шиг. Гэхдээ энэ мэт эрсдэлийг ОХУ одоогоор тооцох сонирхолгүй.
Ерөөсөө Москва-Вашингтоны хооронд, болж өгвөл АНУ-ын хамар дор хажуу бөөрөнд нь геополитикийн шинэ фронтнээх явдал Оросын жинхэнэ ашиг сонирхол болоод байх шиг. Эндээс логикоор дараагийн хариулт гараад ирнэ. Геополитикийн шинэ фронт дээр хэн хэрэгтэй юм бэ? Геополитикийн холбоотон хэрэгтэй. Геополитикийн холбоотнууд юу хийх ёстой вэ? Геополитикийн интеграцад орох ёстой. Тэгж байж геополитикийн мөргөлдөөндөө ялах учиртай.
Аугаа их эх орны эх орончид (Патриоты ВеликогоОтечества) гэх Оросын хөдөлгөөний лидер НиколайСтариков гэдэг нөхөр эрх баригчиддаа элдэв сануулга анхааруулга өгсөн ярилцлагаа youtube.com сайтад байрлуулсан байна лээ. Тэрээр Мадурог Януковичийн хувилбар, өрөөсөн дугуй гэж нэрлэсэн нь Оросын дэмжлэг бүтэхгүй ээ гэсэнтэй адил сонсдохоор. Мадурод хандан Януковичоос сургамж аваач хэмээн уриалсан ч байх шиг.
“Мадурог хууль ёсны Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрч байгаа улс орнуудын дотор ОХУ толгой цохиж яваа ч Мадурог тэсгээхийн тулд санхүү-цэргийн цэргийн тусламж үзүүлэх асуудал яригдахгүй” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнийг үзвэл бас ч үгүй өөрсдийгөө хянаж татаж авах бодлоготой ч юм шиг. “Ийм асуудлаар хөөцөлдөх нь бидэндээ дэндүү ахдана, Венесуэлд очиж өргөн хүрээнд операц явуулах материал-техникийннөөц ч алга, Оросын эдийн засаг өөрөө стагнацын байдалд байна, эдийн засгийн үүднээс ярьвал Орос нь түүхнээ хамгийн нэн таагүй үедээ, ээлжит гэхдээ урт хугацаанд ачаалал ирэхээр байна, нийгэмд дургүйцэл өсч байна” хэмээн гадаад болон батлан хамгаалахын бодлогоор Кремльдээ зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Федор Лукьянов бас бичсэн байна лээ. Харин тэрээр Евгений Пригожин гэдэгнөхрийг ярьсныг нотлох шиг болсон. Юу гэвэл оросынхувийн цэргийн компанийн хөлсний цэргүүд тус улсад очсон тухай маргаантай асуудал юм. Тийм хөлсний цэргүүд Украинд Оросын талд байлдаж байсан, Сирид мөн тийм алба хашсан бол Лукьяновын хэлснээр хөлс мөнгөө тохиролцсон тийм гэрээт албан хаагчид Венесуэл дэх Оросын объектууд ба иргэдийг хамгаалахаар очих эрхтэй гэсэн байх юм. Тэгээд ч оросын төрийн өмчит “Роснефть”, “Ростех”-ийн олон объектын харуул хамгаалалт тэртэй тэргүй байж байгаа. “Ростех” нь болохлээр АК хэмээх автомат буу үйлдвэрлэх гэрээтэй. Тэгэхлээр орос харуул хамгаалалт зайлшгүй. Нутгийн иргэд, цэргүүд урвах буюу алга болоод өгөх магадлалтай.
- Apми нь тэгчихнэ гэсэн үндэслэл байна уу?
Цэргийнхний урвалтыг Вашингтон дахь ЭСЯ-ны цэргийн атташе хурандаа Хосе Луис Сильва эхлүүлсэн. Араас нь нэр нөлөө бүхий хэд хэдэн дээд офицер нэмэгдлээ. Шилжилтийн гэгдэх Ерөнхийлөгч Гуайдо цэргийнхэнтэй нууцаар уулзаж байна гэх мэдээлэл аль эрт тархсан. Венесуэлын зэвсэгт хүчин ганхах нь ч ганхсан. Тэгж уулзлаа гэсний дараахан Венесуэлын агаарын цэргийн хүчний ерөнхий командлалын стратегийн төлөвлөлтийн газрын дарга генерал ФрансискоРодригес сөрөг хүчний талд орсноо зарласан. Бие бүрэлдэхүүн тэр чигээрээ Мадурод дургүйцэж байгаа тухай тэрээр хэвлэлд ярьсан. Гэтэл хэдхэн хоногийн дарааВенесуэлын хуурай замын цэргийн дээрээсээ гурав дахь нь болох хурандаа Рубен Хименес гэгч Мадурогийн эсрэг жагсаалд оролцож, армийнхныг зоригтой байх, хулчийхгүй байхыг уриалангаа зэвсэгт хүчний 90 хувь нь Мадурод дургүй байна гэдгийг мэдэгдсэн. Иймэрхүү мэдээ цаашаа хөвөрч өгөх байх. Венесуэлын армийнханд хандажамерикийн тусгай элч төлөөлөгч Эллиот Абрамс ингэж хэлнэ лээ: Хуан Гуайдог хүлээн зөвшөөрч, Венесуэлын ард түмнийхээ талд орж, тэгээд өөрсөддөө хууль ёсныхоо эрхийг эргүүлж олж авах цаг чинь боллоо гэжээ. Түүнийхээр бол Мадурог дэмжиж буй арми нь хууль бус болсон юм байна. Цэргийнхэнд тэрээр анхааруулж байна. Удахгүй сөрөг хүчин засгийн эрх авна, хэн тэднийг дэмжсэн бэ гэдгийг тэд мартахгүй шүү гэжээ. Бодит байдал уу, заналхийлэл үү, харж л байя!

