ИНФЛЯЦ БА ХАРЬЦАНГУЙ ҮНИЙН ТАЛААР”

С.Дэмбэрэл

 

Инфляцын түвшинд нийлүүлэлтийн хүчин зүйлүүд голлох нөлөө үзүүлдэг тул өрхийн хэрэглээний гол нэрийн зарим барааны үнийн өөрчлөлтийг цаг хугацааны хувьд авч үзэх нь чухал ач холбогдолтой байдаг. Энэ зорилгоор Хүснэгт.1-д 1991-2021|8 онд буюу 5 жилийн интервалтайгаар зарим гол нэрийн барааны үнийн өсөлтийг харуулав. Ингэхдээ илүү бодитой илэрхийлэхийн тулд өсөн нэмэгдсэн (compounded) 5 жилийн дундаж өсөлтийг тооцоолсон. Эндээс харахад: 

a) Хонь, үхрийн махны 1кг-ын үнийн дундаж өсөлт 2001-2005 онд хамгийн өндөр, 2016-2018 онд 11.6%, 2019-2021 онд 9.4%-иар өссөн байна. 

b) Гурилын үнийн хувьд гол хэрэглээ болох 1-р зэргийн гурилын үнэ 1991-1995 онд хамгийн өндөр байснаа дараагийн үеүдэд харьцангуй тогтвортой хадгалагдаж байсан ч 2011 оны 11 сараас эхлэн огцом өссөн байна. (2022|11:2021|11-46.5%!)

c) Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос зэрэг импортын гурван бүтээгдэхүүний жилийн дундаж үнийн өсөлт 2006-2010 онд хамгийн өндөр байсан ба бусад үеүдэд харьцангуй тогтмол, зарим үеүдэд буурах хандлагатай байна. Гэвч 2021|11-2022|11 сарын хугацаанд эдгээр 3 барааны үнэ 17.6%, 31.3%, 58.7% өссөн байна.

d) Өрхийн мөнгө орлогын бодит өсөлт 1996-2000 онд 6.6%, 2001-2005 онд 2.6%, 2006-2010 онд 5.7%, 2011-2015 онд 5.3%, 2016-2020 онд 5.5%, 2021-2022 онд мөн энэ хандлагатай өссөн бөгөөд өрхийн орлого талд ийм зогсонги байдал үргэлжилсээр байна. 

Эдийн засагт харьцангуй үнийн тогтолцоо үйлчилж буй орчинд аливаа барааны үнийг нөгөө бараатай дүйцүүлэн харьцуулах нь тэр тусам хот, хөдөөгийн ялгаа ихтэй Монгол улсын хувьд сонирхолтой бөгөөд хот, хөдөөгийн солилцооны “худалдааны нөхцөлийг” ойлгоход чухал ач холбогдолтой юм. Энэ зорилгоор Хүснэгт.2 болон Хүснэгт.3-ыг хийсэн болно. Гол нэрийн зарим барааны харьцангуй үнийг 1 литр А-92 бензинтэй дүйцүүлсэн байдлаар гаргасан ба эндээс харахад: 

1. ОХУ-тай бензиний үнийг тогтворжуулах хэлэлцээрийн үр дүнд Аи-92 бензиний үнэ харьцангуй багаар буюу 11.1%-иар өссөн боловч энэхүү тохироо нь нефтийн үнэ өндөр байсан үед хийгдсэн, үүний дээр нь ОХУ-ын энэ төрлийн бүтээгдэхүүнд олон улсын санкцийн дагуу үнийн тааз тавьсан зэргийг харгалзвал эдийн засгийн утгаараа энэхүү хэлэлцээр үр ашигтай эсэх нь эргэлзээтэй.

2. Аи-92 бензиний 1 литрийн  үнээр дүйцүүлсэн өргөн хэрэглээний эдгээр барааны үнийн өсөлт харилцан адилгүй байна. Тухайлбал, цагаан будааны кг-ын үнэ 17.6% өссөн ба эквивалент үнэ нь 5.5% буюу 2021|11 сард 1.83кг бензинтэй тэнцдэг байсан бол 2022|11 сард 1.93кг болж нэмэгдсэн бол үхрийн 1кг ястай махны үнэ -0.9% болж буурсан ч бензиний үнэтэй дүйцүүлснээр -10.7% болж буурсан байна. Хонины махны үнэ -9.0% буурсан ч бензиний эквивалентаар тооцвол -17.9% болж буурсан. Элсэн чихэр, ургамлын тосны нэгжийн үнэ харгалзан 31.3%, 58.7% өссөн ч бензиний эквивалент нь 18.3%, 42.7% болж тус тус өссөн байна. 

3. Нас гүйцсэн үхрийн үнийг дунджаар авч үзвэл тогтвортой байсан ч үхрийг зарж борлуулсны орлогын худалдан авах чадвар муудсан байна. Тухайлбал, энэ нь 2021 оны 11 сард 26 шуудай гурил, 836.8 литр бензинтэй дүйцэж байсан бол 2022|11 сард харгалзан 17.7 шуудай гурил, 753.1 литр бензин болж худалдан авах чадвар нь буюу “хот, хөдөөгийн солилцооны коэффициент” -31.9%, -10.0% болж буурчээ. Харин шүдлэн үхрийн үнэ мөн хугацаанд -18.2% буурсан ч 1-р гурил болон АИ-92 бензиний эквивалент нь -44.1%, -26.4% тус тус буурсан байна. 

4. Малын гаралтай түүхий эд (бор, цагаан ноолуурын кг-ын дундаж үнэ бодитой эсэх нь эргэлзээтэй байсан тул хамгийн эхэнд дурьдсангүй.) тухайлбал, 2м-ээс доош урттай үхрийн шир 42.9%-иар нэгжийн үнэ нь өссөн ч 1-р гурилын эквивалентаар үзвэл өөрчлөлтгүй, АИ-92 бензинээр үзвэл 30.6% өссөн байна. 2м-ээс дээш урттай үхрийн ширний нэгжийн үнэ 18.2% өссөн боловч 1-р гурилын эквивалент харьцангуй үнэ нь         -19.0%, АИ-92 бензинээр тооцсон нь 5.9% байна. Ямааны ноолууртай арьсны нэгжийн үнэ          -13.0%  буурсан нь 1-р гурилын эквивалентаар тооцвол 16.6кг-аас 9.8кг болж -41.0%-иар, АИ-92 бензинээр тооцсоноор -21.5% болж буурсан байна. 

5. Дээрхээс үзвэл хот, хөдөөгийн солилцооны хувьд хөдөөд ашиггүй байдал уламжлалт хандлага даамжирсаар байгаа бөгөөд үүнийг өөрчлөх зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлдэг төрөл бүрийн арга хэмжээ тэр бүр үр дүнтэй байдаггүй нь харагдаж байна. Гэхдээ малчин өрхүүд өдийг хүртэл татвар төлдөггүй байсан ба саяхнаас “Малын хөлийн татвар” төлж эхэлсэн бөгөөд тус татвар нь үнийн хэлбэлзлийгтусгадаггүй, малчин өрхүүдийн дунд сүүлийн 25 жилийн турш эрчимтэй явж ирсэн хөрөнгө, орлогын өмчлөлийг харгалздаггүй, харьцангуй доогуур, бүрдэлт хяналтын хувьд маш “либерал” татварыг харгалзах шаардлагатай, үүний дээрээс мал, мах, ноос, ноолуур, арьс ширийн чиглэлээр төрөөс хэрэгжүүлж ирсэн татаас, урамшууллын бодлогын үр дүнг нэмбэл дийлэнх малчин өрхийн хувьд хүндээр тусдаггүй гэж үзэж болно. 

6. Хүснэгт.4 ба 5-д нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого, зарим гол нэрийн хүнсний барааны эквивалент хэмжээ зэргийг 2000-2021 оноор үзүүлэв. Дээрх хүснэгтүүдээс харахад 1 өрхийн нэрлэсэн ба бодит орлогын өсөлтийн хандлага, хүн амын өргөн хэрэглээний зарим бараа, тэдгээрийн үнийн өсөлтийн хандлага, мөнгөн орлогыг эдгээр бараатай дүйцүүлсэн биет хэмжээ, түүний өөрчлөлт зэрэг нь тодорхой харагдаж байна. 

6.1. 1 өрхийн сарын дундаж нэрлэсэн мөнгөн орлого 2000-2004 онд 42.4%, 2005-2009 онд 2.4 дахин (236.4%), 2010-2014 онд 2.5 дахин (251.7%), 2015-2019 онд 30.2% өссөн байна. Үүнийг хотын 1кг махаар дүйцүүлэн тооцвол 2000-2004 онд 1.1% буюу 2000 онд 89.3кг хонины махтай дүйцэж байсан мөнгөн орлого 2004 онд 90.3кг болсон. 2005-2009 онд 75.5% (70.7кг|124.1кг), 2010-2014 онд 38.9% (102.1кг|141.8кг), 2015-2019 онд -9.8% (155.6кг|140.3кг) болж буурсан байна.

6.2. Нэрлэсэн мөнгөн орлогын 1-р зэргийн кг гурилд дүйцүүлсэн хэмжээ 2000-2004 онд9.6% (288.9кг|316.7кг), 2005-2009 онд 35.8% (360.2кг|489.0кг), 2010-2014 онд 77.2% (607.7кг|1076.7кг), 2015-2019 онд 31.2% (863.9кг|1133.9кг) болж тус тус нэмэгдсэн байна.

6.3. Цагаан будаагаар дүйцүүлсэн хэмжээ нь 2000-2004 онд -1.3% (245.5кг|242.2кг) болж буурсан, 2005-2009 онд 21.7% (212.4кг|258.6кг), 2010-2014 онд 76.1% 2015-2019 онд   -10.5% (863.9кг|1133.9кг) болж буурчээ.

6.4. Ургамлын тосны 1 литрээр дүйцүүлсэн хэмжээ 2000-2004 онд 47.1%, 2005-2009 онд 25.7%, 2010-2014 онд 221.9, 2015-2019 онд 21.9%  болж тус тус нэмэгдсэн байна. 1 литр АИ-93 бензиний хувьд 2000-2004 онд -4.0% болж буурсан, 2005-2009 онд 48.6%, 2010-2014 онд 207.4, 2015-2019 онд 18.9%  болж тус тус өссөн байна.

6.5. Дээрх дүйцүүлсэн тоонуудаас харахад 1 өрхийн мөнгөн орлого хонины махны эквивалентаар 2001-2004 он ба 2015-2019 онд бараг өсөөгүй эсвэл буурсан, 1-р зэргийн гурилын эквивалент нь үндсэндээ өсөлттэй явж ирсэн ба 2010-2014 онд хамгийн өндөр өсөлттэй, цагаан будааны хувьд 2015-2019 оны хувьд (-10.5%) буурсан буюу үнэ нь нэмэгдсэн, 2010-2014 онд хамгийн өндөр өсөлттэй, ургамлын тос бүх үед 21.8%-221.9% өсөлттэй, АИ-93 бензиний эквивалент 2000-2004 оноос бусад үед нэмэгдэж ирсэн байна. Өөрөөр хэлбэл, харьцангуй үнээр илэрхийлсэн хэмжигдэхүүнүүд дотоодын үйлдвэрлэлийн болон импортын хүнсний гол нэрийн бараануудын үнийн өсөлт ерөнхийдөө ижил байдлаар өөрчлөгдөх хандлагатай байна. “Бензиний үнэ өсөхөөр бусад барааны үнэ дагаад өсдөг” гэсэн ахуйн шинжтэй ойлголт буруу бөгөөд 1 өрхийн сарын дундаж нэрлэсэн мөнгөн орлогын бодит өөрчлөлтийг зөвхөн ХҮИ эсвэл зэрэгцүүлсэн үнээр илэрхийлэхээс гадна гол нэрийн дээрх бараануудын дүйцүүлсэн хэмжээгээр илэрхийлэх нь илүү бодитой гэдэг нь харагдаж байна. 

6.6. “Хот-хөдөөгийн солилцоо” гэсэн агуулгын хувьд 2009-2020 оны байдлаар малын төрлөөр авч үзэхэд 2009-2013 онд 1 өрхийн нэрлэсэн мөнгөн орлоготой дүйцэх хэмжээ 19.4%, -7.3% буюу 2009 оны мөнгөн орлого 0.72 үхэр эсвэл 5.5 хоньтой дүйцэх болсон, 2014-2018 онд 51.7% ба -73.5% буюу 2014 онд 0.89 үхэртэй дүйцэж байсан мөнгөн орлого 2018 онд 1.35 үхэртэй, 2014 онд 4.9 хоньтой дүйцэж байсан бол 2018 онд 8.5 хоньтой дүйцсэн байна. 2019-2022 онд мөн иймэрхүү хандлага үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл 2009-2013 онд 1 үхрийн үнэ 203.0%, 1 хониных 265.2%, 2014-2018 онд -27.3%, -36.3% болж буурсан бөгөөд энэ нь 2009 онд 1 үхрийн үнэ (492.5 мянган төгрөг) 489кг 1-р гурилтай, 2013 онд 1184.8кг, 2014 онд 1076.7кг, 2018 онд 1022.1кг буюу 2009-2013 онд худалдан авах чадвар нь -16.4%, 2014-2018 онд -23.5% болж тус тус буурсан хэрэг юм. 

6.7. 2000-2021 он буюу сүүлийн 22 жилийн байдлаар авч үзвэл 1 өрхийн сарын дундаж мөнгөн орлогын дундаж нь 561 мянган төгрөг, голч нь 387.1 мянган төгрөг, max/min харьцаа нь 1394.1|101.4 мянган төгрөг, III ба I квартилийн абсолют зөрүү (IQR) 793.35 мянган төгрөг буюу III квартилийнх I-ээс 6.4 дахин их, өсөн нэмэгдсэн өсөлт нь (CAGR) 13.3%, стандарт хэлбэлзэл нь 424.35 мянган төгрөг, вариацын коэффициент нь 0.7514 байна. Энэ хугацаанд ХҮИ болон хүнсний үнийн индексийн дундаж|голч хэмжээ 8.5|8.1%, 9.52|8.4% байжээ.  

7. Өөр нэг дүгнэлт бол бид инфляцыг судлахдаа зөвхөн ХҮИ-ийн хөдөлгөөн, бүрдэл хэсгүүд гэх мэтээр судлахаас гадна харьцангуй үнийн өөрчлөлтийн дүйцсэн хэмжээгээр, хот хөдөөгийн солилцооны агуулга талаас нь судлах, ялангуяа мөнгөний бодлогын орон зайн үр нөлөө талаас нь өөрөөр хэлбэл, мөнгөний бодлого нь зөвхөн цаг хугацаа төдийгүй орон зайнд хэрэгждэг, үр нөлөө нь илэрдэг гэсэн хандлагаар баримтлах, үүний практик хэрэглээ нь Монголбанкны хөдөө орон нутгийн салбаруудаар дамжуулан дээрх харьцангуй үнийн судалгааг хийх нь инфляц, өрхүүдийн худалдан авах чадварын өөрчлөлт зэргийг стандарт бус хандлага, арга зүйгээр судлах нь нэн чухал ач холбогдолтой юм. 

8. “Nomadic economics” гэж нэрлэж болох энэ эдийн засгийн онцлог, эрэлт, нийлүүлэлтийн талд нөлөөлдөг хүчин зүйлүүд, энэхүү эдийн засгийн өсөлтийн тогтвортой бөгөөд хүртээмжийн чанар гэх мэт асуудлыг тусгай судалгаагаар авч үзсэн тул энд дурдах гол зүйл бол өнөө хүртэл мал аж ахуйн сектор, малчин өрхүүдийн талаар төрөөс хуульчилж ирсэн бодлогын хандлага, үзэл баримтлалаа өөрчлөх шаардлагатай болсон байна гэдэг дүгнэлт юм. 

 

 

 

 

Хүснэгт.1 Өргөн хэрэглээний зарим гол нэрийн барааны үнийн жилийн өсөн нэмэгдсэн (compounded) өсөлт, хувиар

Гол нэрийн зарим бараа
1991-1995
1996-2000
2001-2005
2006-2010
2011-2015
2016-2020
2019/8-2021/8
1
Хонины мах, ястай, кг
8.9
9.6
12.9
10.8
8.0
11.6
9.4
2
Үхрийн мах, ястай, кг
12.4
7.4
14.7
11.4
9.2
11.3
10.1
3
Гурил, I зэрэг савласан, кг
22.1
3.7
3.3
9.5
8.7
1.6
6.0
4
Цагаан будаа, кг
-
1.6
9.4
19.2
7.5
7.6
7.5
5
Элсэн чихэр, задгай, кг
-
3.8
-0.7
13.6
0.8
6.0
 
6
Ургамлын тос, 1л
-
4.7
7.6
12.5
3.3
2.1
5.0
7
Өндөг, 10ш
-
8.0
5.1
11.1
7.9
3.8
3.6
8
Халаалт
-
17.9
3.2
8.7
10.2
0.9
 
9
Байрны цахилгаан 1кв цаг
-
18.7
2.2
5.8
8.5
1.9
 
10
Бензин АИ-93
-
-
14.0
9.4
2.5
-0.5
 
11
Түлшний мод, шуудайгаар
 
 
 
 
 
 
14.3
12
Нүүрс, 1 шуудай
 
 
 
 
 
 
11.8
13
Бензин АИ-92
 
 
 
 
 
 
2.5
14
Нэг өрхийн сарын дундаж орлого
-
17.7
9.2
17.5
12.8
9.8
 
 
˗    Хот
 
-8.3
 
 
 
 
 
 
˗    Хөдөө
 
 
 
 
 
 
 
14.1
Мөнгөн орлого
-
15.9
8.0
17.4
13.4
10.1
 
 
    (бодит)
 
6.6
2.6
5.7
5.3
5.5
 
 
˗    Цалин
-
8.7
15.5
21.5
15.2
9.6
 
 
    (бодит)
 
4.1
9.7
9.4
7.0
5.0
 
 
˗    Тэтгэвэр
-
16.7
14.7
24.1
7.4
12.2
 
 
    (бодит)
-
6.9
8.9
11.7
-0.3
7.7
 
15
ХҮИ (1991.01.16=100)
92.3
8.7
5.3
11.1
7.7
4.4
 
 
Эх сурвалж: ҮСХороо, Зохиогчийн тооцоо

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт.2 1л АИ-92 автобензинтэй дүйцэх харьцангуй үнэ
 
 
 
 
 

Гол нэрийн зарим бараа
2021/11
2022/11
%
1
Цагаан будаа, кг
1.83 л     (3931)
1.93 л     (4622)
5.5   (17.6)
2
Талх, ш
0.70      (1503)
0.89     (2139)
27.8 (42.3)
3
Гурил, I зэрэг савласан, кг
0.64     (1386)
0.85    (2031)
32.8 (46.5)
4
Үхрийн мах, ястай, кг
6.2
(13342)
5.53     (13226)
˗10.7 (˗0.9)
5
Хонины мах, ястай, кг
5.0    (10773)
4.1
(9806)
˗17.9 (˗9.0)
6
Сүү, савласан, 1л
1.43 л     (3081)
1.66 л     (3971)
16.2 (28.9)
7
Өндөг, 10ш
1.98      (4270)
2.10      (5030)
6.3    (17.8)
8
Ургамлын тос, 1л
2.58 л     (5545)
3.68л     (8802)
42.7 (58.7)
9
Төмс, кг
0.47 кг     (1020)
0.62 кг     (1472)
31.0 (44.3)
10
Байцаа, импортын, кг
0.99 кг     (2140)
0.80 кг     (1910)
˗19.3   (˗10.7)
11
Элсэн чихэр, задгай, кг
1.33 кг     (2863)
1.57 кг     (3759)
18.3 (31.3)
12
Аи-92, автобензин, л
2151
2390
11.1

                                                                                               Эх сурвалж: ҮСХороо, Зохиогчийн тооцоо

Хүснэгт.3 Хот, хөдөөгийн солилцооны нөхцөлийн өөрчлөлт
 
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлйн үнийн өөрчлөлт, харьцангуй үнэ
1-р гурил эквивалент харьцангуй үнэ
АИ-92 бензин (л) эквивалент харьцангуй үнэ

 
2021/11
2022/11
%
2021/11
2022/11
%
2021/11
2022/11
%
1
Нас гүйцсэн үхэр
1800.0
1800.0
-
26*
17.7*
-31.9
836.8
753.1
-10.0
2
Өсвөр насны үхэр /шүдлэн үхэр/
1650.0
1350.0
-18.2
23.8*
13.3*
-44.1
767.1
564.9
-26.4
3
Нас гүйцсэн хонь /эр хонь/
300.0
240.0
-20.0
4.3*
2.4*
-44.2
139.5
100.4
-28.0
4
Нас гүйцсэн ямаа /эр ямаа/
155.0
135.0
-12.9
2.2*
1.3*
-40.9
72.06
56.5
-21.6
5
Ямааны цагаан ноолуур
3500.0
105000.0
30+
2.5 кг
51.7 кг
1968
1.6
43.9
2643.8
6
Ямааны бор ноолуур
11000.0
100000.0
9.1+
7.9 кг
49.2 кг
522.8
5.1
41.8
719.6
7
Тэмээний шир
8.0
10.0
25.0
5.8 кг
4.9 кг
-15.5
3.7
4.2
13.5
8
Адууны шир
6.0
9.0
50.0
4.3 кг
4.4 кг
2.3
2.8
3.8
35.7
9
2м-ээс доош урттай үхрийн шир
3.5
5.0
42.9
2.5 кг
2.5 кг
0
1.6
2.09
30.6
10
2м-ээс дээш урттай үхрийн шир
11.0
13.0
18.2
7.9 кг
6.4 кг
-19
5.1
5.4
5.9
11
Хонины ноостой нэхий
1100.0
-
-
0.79 кг
-
-
0.51
-
-
12
Ямааны ноолууртай арьс
23.0
20.0
-13.0
16.6 кг
9.8 кг
-41
10.7
8.4
-21.5
 
Эх сурвалж: ҮСХороо, Зохиогчийн тооцоо
 

*-50 кг-аар 1-4-ийг тооцоолж бодсон тул шуудай (50 кг)-гаар илэрхийлсэн болно.


2

 

Хүснэгт.4 Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого ба зарим гол барааны эквивалент илэрхийлэл

 
2000
2001
2002
2003
2004
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
2013
2014
2015
2016
2017
2018
2019
2020
1
1 өрхийн сарын дундаж мөнгөн орлого
101.4
102.0
124.9
144.4
144.1
150.2
173.5
239.2
325.3
355.0
387.1
503.9
741.9
862.5
974.4
945.1
863.3
936.2
1082.4
1230.3
1394.1
 
өсөлт %
 
0.7
22.3
15.6
-0.2
4.2
15.5
37.9
36.0
9.1
9.0
30.2
47.2
16.3
13.0
-3.0
-8.7
8.4
15.6
14.5
12.5
 
Хонины мах (кг)
89.3
88.2
116.1
106.8
90.3
70.7
76.3
90.5
96.5
124.1
102.1
122.2
111.8
117.2
141.8
155.6
158.1
150.1
160.9
140.3
147.5
 
(үнийн өсөлт %)
 
1.9
-7.0
25.7
18.0
33.1
7.0
16.2
27.6
-15.2
32.5
8.8
60.9
10.8
-6.6
-11.7
-10.1
14.3
7.8
30.3
7.8
 
Үхрийн мах (кг)
91.9
86.4
106.5
100.6
83.6
64.0
69.4
83.9
88.5
107.3
90.2
107.3
101.8
104.8
121.7
129.4
127.7
126.7
135.0
117.8
120.9
 
(үнийн өсөлт %)
 
7.2
-0.8
22.3
20.1
36.2
6.5
14.0
28.9
-9.9
29.7
9.4
55.3
12.9
-2.7
-8.8
-7.4
9.4
8.5
30.3
10.4
 
Гурил, 1-р зэрэг, кг
288.9
287.6
394.0
436.3
316.7
360.2
428.4
485.2
415.5
489.0
607.7
697.9
1065.9
1184.8
1076.7
863.9
770.8
908.9
1022.1
1133.9
1150.2
 
(үнийн өсөлт %)
 
1.1
-10.7
4.4
37.5
-8.4
-2.9
21.7
58.8
-7.3
-12.3
13.3
-3.6
4.6
24.3
20.9
2.4
-8.0
2.8
2.5
11.7
 
Цагаан будаа, кг
245.5
225.9
275.7
318.8
242.2
212.4
254.8
331.3
287.1
258.6
236.2
300.7
436.7
463.2
415.9
392.2
340.0
353.4
382.5
351.0
381.1
 
(үнийн өсөлт %)
 
9.4
0.2
0.0
31.3
18.8
-3.7
6.0
56.9
21.2
19.4
2.3
1.4
9.6
25.8
2.9
5.4
4.3
6.8
24.8
3.6
 
Шингэн сүү, л
220.9
194.5
267.4
299.6
307.9
307.8
330.5
421.1
385.9
364.5
356.1
484.5
677.5
756.6
708.6
736.6
674.4
631.7
623.5
776.7
859.5
 
(үнийн өсөлт %)
 
14.4
-11.0
3.2
-2.9
4.3
7.6
8.2
48.4
15.5
11.6
-4.3
5.3
4.1
20.6
-6.7
-0.2
15.8
17.1
-8.7
2.3
 
Элсэн чихэр, кг
181.7
156.8
200.5
258.8
249.3
238.4
193.4
274.9
354.4
275.4
228.2
299.0
435.9
512.2
571.8
539.1
433.6
370.5
415.2
451.2
523.3
 
(үнийн өсөлт %)
 
16.7
-4.3
-10.4
3.6
9.0
42.4
-3.0
5.5
40.4
31.6
-0.6
1.0
-1.1
1.2
2.9
13.6
26.9
3.2
4.6
-2.3
 
Ургамлын тос, л
66.0
92.0
103.6
105.6
97.1
93.9
112.4
129.4
114.0
118.0
139.2
180.9
270.8
303.6
308.9
287.9
252.2
273.3
307.4
351.0
382.5
 
(үнийн өсөлт %)
 
-27.7
8.6
13.4
8.5
7.8
-3.6
19.8
54.4
5.5
-7.6
0.1
-1.6
3.7
11.0
4.1
4.3
0.1
2.8
-0.5
4.0
 
Бензин АИ93, л
260.0
252.7
321.1
318.1
249.7
200.3
199.4
251.3
246.3
297.6
283.4
342.8
459.7
525.6
587.7
569.3
556.6
578.6
606.7
676.7
919.0
 
(үнийн өсөлт %)
 
3.6
-3.7
16.7
27.1
30.0
16.0
9.4
38.8
-9.7
14.5
7.6
9.8
1.7
1.0
0.1
-6.6
4.3
10.3
1.9
-16.6
 
Өндөг, 10ш
79.2
87.3
113.5
147.3
134.7
100.1
136.6
163.8
160.2
170.7
180.0
213.5
278.9
277.3
263.3
301.0
304.0
312.1
366.9
369.5
407.6
 
(үнийн өсөлт %)
 
-8.6
-6.0
-10.9
9.2
40.2
-15.3
15.0
39.0
2.5
3.4
9.8
12.7
16.9
19.0
-15.1
-9.6
5.6
-1.7
12.9
2.7
2
ХҮИ
8.1
8.0
1.7
4.7
11.0
9.5
6.2
17.8
22.1
4.2
13.0
8.9
14.0
12.5
11.0
1.9
1.1
6.4
8.3
5.2
2.3
 
Хүнсний үнийн индекс
5.2
6.8
-1.8
7.7
15.4
15.5
3.3
28.3
24.0
0.4
18.6
8.6
17.5
13.3
8.4
-6.1
1.7
7.3
9.1
8.3
8.5
3
Малын үнэ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Үхэр
 
 
 
 
 
 
 
 
 
492.5
360.0
520.0
801.1
1000.0
1100.0
997.2
806.1
751.2
799.4
988.0
1005.0
 
Хонь
 
 
 
 
 
 
 
 
 
64.1
55.0
100.0
144.2
170.0
200.0
152.0
120.3
117.3
127.3
155.7
173.3
 
Малын орлогын эквивалент
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Үхэр
 
 
 
 
 
 
 
 
 
0.7
1.1
1.0
0.9
0.9
0.9
1.0
1.1
1.3
1.4
1.3
1.4
 
Хонь
 
 
 
 
 
 
 
 
 
5.5
7.0
4.2
5.1
5.1
4.9
6.2
7.2
8.0
8.5
8.0
8.0
Эх сурвалж: ҮСХороо, Зохиогчийн тооцоо
 
 
 
 
 
Хүснэгт.5 Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого ба зарим гол барааны эквивалент (2000-2021 он, квартилаар)

 
Дундаж (мянга)
Голч (мянга)
Max/min
Квартил 1 Q1
Q2
Q3
IQR
CAGR %
SD
CV
1
1 өрхийн сарын дундаж мөнгөн орлого
561
387.1
1394.1/101.4
147.3
387.1
940.65
793.35
13.3
424.35
0.7514
 
Хонины махаар илэрхийлсэн эквивалент (кг)
117.5
116.1
160.9/70.7
90.4
116.1
144.65
54.25
 
28.33
0.24123
 
Үхрийн махаар (кг)
103.1
104.8
135/64
87.45
104.8
121.3
33.85
 
20.01
0.194
 
Гурил, 1-р зэрэг, кг
685
607.7
1184.8/287.6
404.75
607.7
1044
639.25
 
323.6
0.4725
 
Цагаан будаа, кг
319.3
318.8
463.2/212.4
250.15
318.8
381.8
131.65
 
73.9
0.2315
 
Ургамлын тос, л
194.8
139.2
382.5/66
104.6
139.2
295.75
191.15
 
102.71
0.5274
 
Бензин АИ93, л
414.4
321.1
919/199.4
252
321.1
573.95
321.95
 
194.2
0.4685
 
Өндөг, 10ш
217.5
180
407.6/79.2
135.65
180
302.5
166.85
 
100.8
0.4634
 
Үхэр* (2009 оноос)
1.06
1.035
1.39/0.72
0.91
1.035
1.25
0.34
 
0.21
0.1985
2
Үнийн өсөлт %
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хонины мах
12.6
9.8
60.9/-15.2
-2.35
9.8
26.65
29
 
18.84
1.4948
 
Үхрийн мах
13.6
9.9
55.3/-9.9
-2.85
9.9
25.6
22.75
 
16.66
1.227
 
Гурил, 1-р зэрэг
7.64
2.65
58.8/-12.3
-5.45
2.65
17.1
22.55
 
17.84
2.3346
 
Цагаан будаа
12.3
6.4
56.9/-3.7
2.6
6.4
20.3
17.7
 
14.5
1.1769
 
Ургамлын тос
5.3
4.05
54.4/-27.7
-0.2
4.05
8.55
8.75
 
14.92
2.7861
 
Элсэн чихэр
9
3.4
42.4/-10.4
-0.85
3.4
15.15
16
 
15.02
1.661
 
Өндөг
6.1
4.5
40.2/-15.3
-7.3
4.5
13.95
21.25
 
15.59
2.5623
 
Бензин АИ93
7.81
5.95
38.8/-16.6
0.55
5.95
15.25
14.7
 
13.53
1.7326
 
Үхэр (эр)
9.3
6.4
54.1/-26.9
-9.3
6.4
24.8
34.1
6.1
25.45
2.7235
 
Хонь (эр)
12.9
11.3
81.8/-24
-14.2
11.3
22.3
36.5
8.6
30.59
2.3699
3
ХҮИ
8.5
8.1
22.1/1.1
4.45
8.1
11.75
7.3
 
5.42
0.6404
 
Хүнсний үнэ
9.52
8.4
28.3/-6.1
4.25
8.4
15.45
11.2
 
8.33
0.8745
 
                                                                                                                                                                     Эх сурвалж: ҮСХороо, Зохиогчийн тооцоо