Исмэл тайш /Исмаил 

Шөнө  дундын таталбар (үргэлжлэл ) 


Монголыг Мандуул хаанд нэгтгэж өгсөн Исмэл тайш ямар Эр хүн байв ?

Их Монгол Хойд Юань  гүрний Их хэргийг гүйцэтгэсний дараа Исмэл төрийн хэргийг Мандухай хатан, Батмөнх Даян хаан нарт шилжүүлэн өгөөд аглаг хээр Их говийн урд баян бурд газар сул амьдарч байв.. 

Нэгэнтээ 

Шихир тайхуу (Чихэр хатан ) их цэргийн төвөргөөнийг сонсоод Исмэлд өгүүлэв. Газар хөдөлнө, юу болов гэж хэлэв. Тэрбээр хурдан сайн халтар морийг тайлаад Исмэл тайшид унуулав. Исмэл  морио унаад тэр чимээг болгараа (магадлахаар) эчив. 

Холоос өөрийн хөнөхөөр ирж буй Хорхуны Тогочи Шигүшид баатрыг таньж  инээмсэглэн золгов. Тогочи Шигүши, Исмэл тайшийг таниад мөн гэж сайтар магадлаад  харваж алав. Исмэл тайш -Хөх тэнгэр (Аллах Акбар  )хэмээгээ л хоёр гараа дээш өргөн  халтар  хээр морио сул тавин давхиутаа амьсгаа хураан тэнгэрт халив.

Тогочи Шигүши, баатар Исмэлийн Хуларай нэрт ахайг  нь (их эхнэрийг) Тогочи Шигүши авав. Алт мөнгөн  хуяг  хуучдын  нь Мянгат/Мянхай  баатар авав. Шихир тайхуг  хатан Даян хаан хүү рүүгээ морд гэв. Шихир хатан Уйлж эс болов. Тогочи Шигүши уурлаад: Эр чинь жонон  муу билүү. Хөвгүүн чинь хаан муу буюу. Улс чинь цахар муу билүү. Чи юу гэж бус хүний тулд уйлах вэ гэж илд дамдулжу (далайж) моринд өргөж мордуулаад авч ирэв. Шихир тайхугаас төрсөн Исмэл тайшийн хөвгүүд Бабудай, Борхой хоёрыг авч ирэлцэв. Даян хаан эх Шихир тайхуд золгоход Тогочи Шигүши хэлэв: Атаатыг чинь алав, өшөөтнийг чинь оруулав би гэв. Хойно  тасралтгүй гашуудсаар  Шихир тайху (Тайхуу нь Хааны ээж гэсэн цол )  Шар мөрний сэрмэгэр дээр  халив. 

Эмгэнэлт Ромео Жульета хоерын хайр биш гэж үү?

Эрэлцүүлбээс - Исмэл тайш, Мандухай хатан, Батмөнх Даян хаан, Шихир тайху (Чихэр хатан), Тогочи Шигүши, зэрэг түүхэн дүрүүд Монголын XV зууны үеийн үйл явдлуудыг гол баатрууд аж.

"Монголыг Мандуул хаанд нэгтгэж өгсөн Исмэл тайш ямар эр хүн байв?" гэсэн асуултад хариулахын тулд уг түүхэн хүнийг дараах байдлаар дүгнэж болох юм: Исмэл тайш – Монгол төрийн нэгтгэгч, үнэнч баатар эр.

Исмэл тайш бол Монголын XV зууны сүүл үеийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн, Төрийн түшээ, жанжин хүн байжээ. Түүхэн эх сурвалжуудад түүнийг  Уйгүүд /үйгуур буюу Өзбек гаралтай, мусульман шашинтай, цэцэн мэргэн ухаантай, тэсвэр хатуужилтай, цэрэг улс төрийн өндөр ур чадвартай нэгэн хэмээн  түүхэн сурвалжид дурдсан байдаг.

Тэрээр:

Монгол улсыг бутралын үеэс нэгтгэх үйлсэд гол үүрэгтэй оролцсон, төрийн тулгуур түшээ хүн байв. Бэгэрсэн тайш (Бек Арслан) ийн хамтаар Мандуул хааныг Монголын хаан ширээнд суулгаж, улмаар тэрний дараа Мандухай сэцэн хатны дэмжлэгтэйгээр Батмөнх Даяныг төрийн хойморт залсан.

Их хэргийг гүйцэтгэсэн хойно амьдралын амар тайвныг эрж, говийн баянбүрдэд сууж байв. Энэ нь түүнийг эрх мэдэлд шунадаггүй, өөрийн үүргээ ухамсарласан төрийн хүн байсныг харуулна.

Түүнийг хөнөөсөн нь

Дээр өгүүлсэн өгүүллэгт:

Исмэл тайш амгалан суугаа хойно нь Хорхуны Тогочи Шигүши гэх баатар ирж түүнийг таньж алсан байна.

Исмэл тайш үхэхийн өмнө "Хөх тэнгэр!" хэмээн хашхиран, гараа өргөж, хүлэг морио сул тавин, тэнгэрт халив гэсэн нь түүнийг язгуур угсаа, итгэл үнэмшилтэй, бахархалтай эр хүн байсныг харуулж байна.

Эхнэр Шихир тайху нь хүү рүүгээ очихоос татгалзахад Тогочи Шигүши хүч хэрэглэн авч явж, Исмэлийн хөвгүүд Бабудай, Борхой нарыг ч авч ирдэг.

Эцсийн дүгнэлт

Исмэл тайш бол:

Монголын нэгтгэлийн үйл хэрэгт амь биеэ зориулсан

Эрх мэдэлд дурлаагүй, төрийн хүндээ хүлээсэн

Амь өрсөн алтан мөр үлдээсэн

Амь эрсдэх үедээ ч нэр төрөө хамгаалсан

Үр хойчдоо үнэт түүх үлдээсэн, жинхэнэ эр хүн, баатар, түшээ байжээ.

Гэвч, гэвч 

Исмэл тайшийг яагаад дайсан гэж үзсэн бэ? — энэ асуулт нь тухайн үеийн Монголын улс төрийн нөхцөл байдал, язгууртны эрх ашиг, угсаа залгамжлалын тэмцэлтэй нягт холбоотой.

Зүй тогтол логик болон түүхэн нөхцөлд тулгуурлан дараах үндэслэлүүдийг гаргаж болно:


  1. Исмэл тайш угсаа залгамжлалын хөндлөн хүчин байсан уу?

Исмэл тайш бол мусульман гаралтай, магадгүй  үйгууд гэх үйгуур (түрэг) Өзбек, эсвэл Хорезм нутгийн хүн байсан гэдэг.

Монголын язгууртнуудын дунд төрийн жолоог зөвхөн Боржигон удмынхан барих ёстой гэсэн ойлголт гүн суусан Чингис хааны оюуны гэрээслэл Их Ёсон

Их Засаг байсан.

Гэтэл Исмэл тайш:

Мандуул хааныг хаан болгосон

Төрийн эрхийг гартаа авч, бодит эрх мэдлийг эзэмшиж ,Мандухай хатанд шадарлаж

Дараа нь Батмөнх Даяныг хаан  сэнтийд суулгасан.

Энэ нь түүнийг "угсаа залгамжлалын хөндлөн хүчин", улмаар түр зуурын хэрэгцээ дуусмагц аюултай дайсан мэт харагдахад хүргэсэн байж магадгүй.

2. Исмэл – хуучин дэглэмийн "чадалтай түшмэл" байсан

Исмэл нь Монголын төрийг бутралын үеэс нэгтгэсэн гол зангилаа хүн. Гэвч нэгэнт Даян хаан хүчээ аван бэхэжсэн үед:

Эрх мэдэл хуваалцах шаардлагагүй болсон.

Ийм үед хуучин чадалтай түшмэд, дэмжигчид “аюултай дайсан” мэт харагддаг нь дэлхийн олон улс төрийн түүхэнд давтагддаг үзэгдэл юм.

3.Атаархал  — Тогочи Шигүшийн талаас

Исмэлийн Их Хатан Хуларай ахайг нь Тогочи Шигүшийн эхнэрээ болгосон талаар Лу.Лувсанданзангийн Алтан Товчид  нь дурдагдсан байна.

Энэ нь:

Хэдийгээр Мандухай хатан 

Даян хаан Батмөнхийн зарлигаар гэх авч 

Хүчирхийллийн, эр хүний бардамналын сэдэлтэй аллага байж болохыг харуулж байна. 

Мандухай, Батмөнх Даян хаан нарын зүгээс  Исмэл тайшийг өрсөлдөгч, гутаагч, эсвэл сул дорой буурай гунигтай өнгөрсөн амьдралын гэрч гэж үзэж, хөнөөсөн байж болзошгүй.


4. Исмэл – Төрөөс өөрөө холдсон ч, бусдад аюул мэт харагдсан

Исмэл тайш төрөөс зорилготойгоор холдон говийн баянбүрдэд нам гүм амьдарч байсан.

Гэвч: “Нам гүм амьдрал” гэдэг нь тухайн үеийн дайнч, сэжигч язгууртнуудад:

“Энэ хүн чимээгүй ч эргэж ирж болзошгүй...” гэсэн сэжиг, сэрэмжийг төрүүлдэг.

Улмаар түүнийг үргэлж болзошгүй аюул гэж харсан байж магадгүй.

 

Товч дүгнэлт:

Үндэслэл Тайлбар

Угсаа залгамжлалын зөрчил Боржигон бус гаралтай Исмэл тайшийг төрд дэндүү ойр гэж үзсэн байж магад.

Эрх мэдэлд дэндүү ойртсон Монгол төрийг бодитоор удирдаж байсан нь сэжиглэл, атаархлыг төрүүлжээ.

Хувийн өш хонзон Тогочи Шигүшийн талаас хувийн өс хонзон байж болох магадлалтай.

Монгол Гүрэний эрх баригч Мандухай хатан нарын зүгээс 

нам  гүм ч гэсэн “аюултай” гэж үзсэн Төрөөс холдсон ч дахин сэргэх аюултай хүн гэж сэжиглэсэн .

Эргэцүүлэн  бодвоос : Төрийн мэргэн цэцэн ухаан , сайн төрийн жам ёс бус эрх мэдэл булаалдах бий вий гэсэн 

Хоосон хар ,гөрдөлт,гүжир муйхар  тулган дарангуйлсан  

Сэжиг  нь  хар  хэргийг   үйлдэх сэдэл болжээ.