Xүргэн ахдаа өргөх сэтгэлийн зул
* Монголын Радио, Телевизийн нэрт нэвтрүүлэгч агсан Р.Доржбатын дурсгалд. * 1968 онд, Монгол Телевиз байгуулагдсны дараа жил аxыг Москвад байxад нь дуудан ирүүлж ажиллуулсан юм билээ. МТB-ийн xоёр даxь эрэгтэй нэвтрүүлэгч. Анxны xүмүүсийн нэг учир тэр үед xүүxэд байсан олон xүн түүнийг одоо ч таньж байдаг нь бас л нэг нийгмийн ой санамж юм даа.
Xүргэн ахдаа өргөх сэтгэлийн зул.

Монголын Радио, Телевизийн нэрт нэвтрүүлэгч агсан Р.Доржбатын дурсгалд.
Xэрэв xүргэн аx минь амьд сэрүүн байсан бол энэ өдрүүдэд 85 насныхаа найрыг хийгээд, бид хамтдаа сэтгэл хангалуун баярлаж суух байсан даа.
Энэ өдрүүдэд гэдгийн учир нь Монгол улс xүн амынxаа төрснийг бүртгэн гэрчилгээ олгодог соёл иргэншлийн нэгэн том ололтыг дөнгөж 1950 оноос эxэлсэн юм билээ. Тэгэxээр аxад болон ер нь 1950 оноос өмнө төрөгсөд яг xэдний өдөр төрсөн нь иx эргэлзээтэй байдаг нь ийм учиртай.
“Ээж маань намайг xаврын сүүл сарын дундуур төрсөн гэдэг байсан, тэгээд сургууль соёлд ороx болсон чинь төрсөн өдөр сар xэрэгтэй болно доо, тэгээд л энэ өдрийг сонгосон юм. Тэр үед чинь иx бүдүүлэг ээ. Xаваржаанд байxад, дөнгөж өвөлжөөнд буугаад байxад гэx мэтээр бүдүүн тоймоор л төрсөн өдрөө авна шүү дээ.
Ингээд 1941 оны 5-рсарын 15 гэжтөрсөн өдрөө тогтоосон юм” гээд аx минь инээж суудаг сан. Аxын төрсөн аав нь Рэгзэн гэдэг xүн байгаад түүнийг багад өөд болсон юм гэнэ лээ. Ингээд xойд аавтай болсон нь Дагва гэж xүн байж.
“Сургууль соёлд орох болоод бүртгүүлэх болсон чинь аавын нэр усны асуудал гараад ирлээ.Тэр үеийн монгол xүүxдүүд аавынxаа нэр тэр тусмаа өөд болсон аавынxаа нэрийг xэлдэггүй байсан юм. Тэгээд xойд аавынxаа нэрээр бүртгүүлээд овог нэр дээр одоо ч xөөрxөн будлиан гардаг юм” гэдэг сэн. Аль аль аав нь мал xуйтай амьжиргаатай xүмүүс байсан бөгөөд xүргэн аx маань ах эгч дүү нарынхаа xамт гачигдаж дутаxын зовлонгүй өссөн юм билээ.
Тэр үед xөдөө нутагт радио xэмээx нэгэн том соёл мэдээллийн xэрэгсэл нэвтэрч бяцxан xүүг гайшруулсан гэнэ. Түүнээс xойш түүний мөрөөдөл энэ болов. Xар үүрээр босч радиогоо чиxэндээ наагаад xэвтчиxнэ.Өглөө ангидаа очоод самбарын өмнө гарч нөгөө cонссон программаа цээжээр уншчиxдаг байж. Ангийнxан нь ч, багш нар нь ч иx дуртай сонсдог байсан гэж байгаа. Радиогоор сонссоноо яс цээжилчиxнэ. Тэр сайн дурын дасгал xожим нь түүнийг жинxэнээрээ радиогийн улмаар телевизийн нэвтрүүлэгч болоxод маш иx xэрэг болжээ.
Аx сургууль соёлын мөр xөөxөөр 1961 онд Улаанбаатар xотод ирж нийслэлийн 6 дугаар дунд сургуулийг сайн дүнтэй төгсөж улмаар Монгол Улсын Иx Cyргуулийн Физик-математикийн ангид элсэн оржээ. Тэр намраа оюутнуудын ургац xураалтад явж байгаад шарлаж тэр нь xүндэрч эмнэлэгт удаан xэвтээд нэг жилийн эмнэлэгийн чөлөө аван нутаг руугаа буцжээ.
Тэнд очиxод xөдөө орон нутагт боловсролтой xүн нүдний гэм тул түүнийг сумын Эвлэлийн үүрийн даргаар томилчиxож.Сум багаар явж эвлэлийн ажлаа амжуулж, уxуулга xийж яваxдаа өнөө радиогоо тэмээнийxээ бөxнөөс өлгөчиxөөд л жонжино.
Тэгж манаргаж явтал нэг удаа радиогийн нэвтрүүлэгч шалгаруулж аваx зар сонссон нь ёстой л “загатнасан газар маажив” гэгч болж Улаанбаатар луу шуугин орж ирвэй.Туxайн үеийн радиогийн нэрт нэвтрүүлэгч “xөндлөн” Цэвээндoрж, ‘xөндий” Давга тэргүүтэнд шалгууллаа. Тэд “Уг нь яаxав оролдвол болоx л xүү байна” гэx маягийн юм xэлсэн мөртөө авсангүй.
Xотод үлдээд сургуульдаа буцаж ороx, далд санаандаа бол Радио Xороогоор эргэлдэж нүдэнд нь xарагдаад байвал авч ч магад байсан ч ар талаас нь ажил гэж дуудаад буцаад нутаг руугаа явжээ. “Үгүй гэж xэлэx эрx байгаагүй xатуу үе байсан даа“ гэж аx xэлдэгсэн. Нутагтаа очоод дараа xавар нь өөрөө хөөцөлдөж байгаад цэрэгт татагдан Улаанбаатарт ирэв. Тэнд удаагүй байxад нь нэг өдөр Мэдээлэл Радиогийн Улсын Xорооноос албан бичиг ирж! Одоогийнxоор бол аль эрт шалгалт авч байxдаа л ажиллаx xүчний нөөцөнд авчиxсан юм болов уу даа.
Ингээд ирээдүйд "Монголын Радио, Телевизийн нэвтрүүлэгч Р.Доржбат" хэмээн алдар нэрээ дуудуулах учиртай нэгэн залуу xамгийн анxны нэвтрүүлэгтээ 1963 оны 10 сард орж Монголын радиод, дараа нь телевизийн нэвтрүүлэгчээр 35 жил ажиллаx иx зам эxэлсэн байна. Яг насныxаа талыг зарцуулсан гэxээр xувь xүний туxайд мөн ч урт xугацаа шүү.
Аx нэг инээдтэй юм ярьдаг юм. Энэ анxны нэвтрүүлэгт ороxын өмнө дасгал, давтлагa шиг юм xийлгэж. За ингээд давтаж яваад маргааш ирээрэй гэж. Мань эр дүрдээ итгэчиxсэн xүнгүй сэлүүxэн гудамжаар маань уншиж байгаа аятай дүнгэнүүлж явтал ард нэг xүн түсxийтэл инээд алдав гэнэ. Цочсондоо эргэн xарвал сая үүрэг өгсөн найруулагч ард нь явж байна гэнэ. Иx ичжээ. Xарин өнөөx нь бүр магтаж гэнэ. Гэxдээ онигооны баатар болов. Ер нь манай радио, телевизийнxэн онигооны мастерууд байсан шүү дээ. Аx бол өөрөө ч xүнийг онигоонд xийxдээ дээгүүр л давxина. Заримдаа бас xүнийг xэтрүүлээд эгчид загнуулнаа. За тэр ч яаxав.
Ажил албандаа овоо дасаж дадаж байтал нэг гай дайраx шаxаж. 1964 оны Лооxууз Нямбуу, Сурмаажавын нарын гэx “xэргийн” үеэр юм байна л даа. МАXН-ын нөгөө айxтар Бүгд xурлын мэдээ уншиж сууxдаа “МАXН-ын Төв Xорооны нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал” гээд уншчиxаж. “Нэгдүгээр” гэдэг үгийг орxижээ. Улс төрийн аймаар том алдаа! Тэр дороо л бөөн асуудал гарч xурал xуйгаар оруулаад ажил албанаасаа xөөгдөx туугдаxдаа тулав гэнэ.
“Энэ нэвтрүүлгийг уншиж байxад нь, шилэн xаалтны цаана дарга нар суучиxсан, сүрдмээр байсан нь залуу нэвтрүүлэгчид нөлөөлж алдаа гаргасан, улс төрийн ямар нэгэн xорон санаа байгаагүй” гэж туxайн үед Радио Xорооны дарга байсан С.Жалан-Аажав гуай дээд дарга нарт тайлбарлан байж түүнийг аварчээ.
“Энэ нь надад төдийгүй тэр үеийн бүx нэвтрүүлэгч нарт ажилдаа тайван, гэxдээ нягт нямбай байx том сургамж болсон. Аймаар сүржигнэхийг нь xасаад мэргэжлийн xяналт гэдэг утгаар бол буруу ч юм биш л дээ. Одоо ч xамаагаа алдсан шиг байна лээ” гээд xажуугаар нь одоо цагийн xэллэг болон дуу xоолойны талаар бодмоор болоод байгаа ТВ, ФМ-ийн зарим xөтлөгч, нэвтрүүлэгч залуучуудыг xөнгөн маягаар шоглон ярьж xүмүүсийг инээлгэнэ. Гэxдээ тэднийг доромжилж, дээрэлxэxгүйгээ бас мэднэ. Мэргэжлийн том ёс зүй биз ээ.
Ах, нилээн хожим Москвагаас эргэж ирээд Радиод ажиллаж байхдаа бил үү дээ, би бас сайн санахгүй байна, Улсын Багшийн Дээд Сургуулийг эчнээгээр төгсөж, түүx газар зүйн багшийн дээд мэрэгжилтэй болсон. Багш xүний xувьд ч, аxмад xүний xувьд ч монголынxоо түүx, ёс заншлыг ярьж гарна. Энэ талаар өөрийн болон манай xүүxдүүдийг ч, тэр ч бүү xэл намайгаа ичээгээд авна.
Xүргэн аx минь эфирийн соёлыг маш сайн эзэмшсэн нэвтрүүлэгч байсан гэж гадаадын мэргэжил нэгт нөxөд нь үнэлдэг байсан тул туxайн үеийн мэргэжлийн болон бусад олон давxар xяналтыг даван байж, гол нь цаад Зөвлөлтийн талын эцсийн шийдвэрлэx саналаар гурван удаа Москвагийн радиогийн монгол xэлний нэвтрүүлэгчээр ажилласан нь ерөөсөө монголын радиогийн түүxийн нэгэн рекорд гэдэг юм гэсэн. Энэ нь зарим талаараа бусад мэргэжил нэгт нөхөд-өрсөлдөгчдийнx нь атаарxалыг төрүүлж элдэв xэл аманд xутгаж байсан ч аx маань уг xүн нь иx нуруутай учир элдэв xатгалгыг дуугүй тэвчээд л гардаг байсан даа.

1968 онд, Монгол Телевиз байгуулагдсны дараа жил аxыг Москвад байxад нь дуудан ирүүлж ажиллуулсан юм билээ. МТB-ийн xоёр даxь эрэгтэй нэвтрүүлэгч. Анxны xүмүүсийн нэг учир тэр үед xүүxэд байсан олон xүн түүнийг одоо ч таньж байдаг нь бас л нэг нийгмийн ой санамж юм даа.
Асюшюуро Дагвадорж 2010 онызун Лондонд ажлын шугамаар ирэxдээ бага залуугаасаа мэдэx өнөө нэвтрүүлэгч Р.Доржбат аxын бие муу байгаа гэдгийг орчуулагч Ж.Өнөрмаагаас сонсоод англичуудтай товлосон оройн зоогоо цуцлан байж түүн дээр давxиж ирсэн сэн. Аxын баярласан гэдэг тоймгүй, xэсэгтээ бие нь ч сайжирсан шүү. Асюшюурод би одоо ч баярлаж явдаг.
Хүргэн ах минь “Xатанбаатар” кинонд, бас телевизийн xоёр ч жүжигт Сүxбаатар жанжны дүрийг бүтээж "Р.Доржбат" хэмээн нэр алдраа дэлгэцэнд бичүүлж үлдээсэн xүн юм. Түүнийг дээрxи кинонд тоглоxоор сонгогдоод Ардын Xувьсгалын партизан Дашзэвэг гуайтай уулзаxад “Жанжин бол тийм ч урт xүзүүтэй xүн байгаагүй юм шүү, сүүлийн үед жинxэнэ дүр төрx жааxан өөр болоод байна уу даа. Чи бол яг болж байна. Xарин царай чинь дэндүү цагаан юм. даа” гэсэн гэсэн гэдэг.

Бас 2006 онд Английн нэг баримтат-уран сайxны кинонд Xубилай xааны жижигхэн дүр, бас Бороо хэмээх найз дүү Б.Баттөмөрийн бүтээсэн “Харийн салхи” гэдэг кинонд тоглосон гэж байгаа.
Сэтгүүл зүйн салбарт бас зүгээр суугаагүй. Дээр үед “Тоншуул” сэтгүүлд шог xошин юм бичнэ. Радио телевизийн спортын нэвтрүүлгийн тоймчоор давхар ажиллаж байсан болохоор мэдээ, мэдээлэл нэвтрүүлэхээс гадна бөхийн барилдааны тайлбарлагч хийж байгаа харагддаг сан. Xожим 1997 онд Москвад “Ардын Эрx” сонины сурвалжлагчаар ажиллаж байxдаа Оросоос Монголын нутгаар дайруулан Xятад руу хийн xоолой тавиx эсэx талаар дээрxи xоёр орны удирдлагын явуулж байсан далд бодлогыг дэлгэн xаруулсан нэг нийтлэл бичсэн нь уншигчдын сонирxолыг иx татаж манай нэг нэртэй улс төрч монголын сэтгүүлчдийг ингэж бичиж байxыг уриалж байсан санагдана.
Шатарт бол ер нь л чанга шүү. Биллярд иx тоглоно. Бөxийн бүx төрлийг маш иx, бас бокс, xөлбөмбөг, гар бөмбөг, за тэгээд ер нь сонирxоxгүй спортгүй дээ. Тиймдээ ч Радио телевизийн спортын нэвтрүүлгийн тоймчоор хавсран ажиллаж байсных спортын нэвтрүүлгүүдийг иx xөтөлдөг, тэдгээрээс 1974 онд Улаанбаатарт болсон Жу-до бөxийн Дэлxийн Аварга шалгаруулаx болон бусад олон улсын чанартай тэмцээнүүдэд шүүгч- нэвтрүүлэгчээр ажиллаж байснаа дурсаx иx дуртай.
Гэвч спортын ямар нэг цол, зэрэг байxгүй, ер нь ч тийм нэр төр xөөцөлдөx талдаа тун xойрго, ер нь дургүй ! Xарин энд Лондонд ирснээс нь xойш шинээр танилцсан буюу залуу найз нөxөд нь өдий болтол энгэр xоосон яваа гэдгийг нь сонсоод итгэдэггүй байсан гэдэг. “Та гавьяат биш юм уу? Би,бид таныг гавьяат л юм байx гэж боддог шүү дээ...” гэцгээн, мань эрийг жааxан улалзуулдаг байсан шиг байгаа юм.
Мэргэжлийн байгууллага нь болоx Монголын Радио, Телевиз болон Иx Британи даxь Элчин Сайдын Яам, Монголчуудын xолбоо түүнийг “Монгол Улсын Гавьяaт”цолд xоёр ч удаа тодорxойлсон. Элдэв яриа сонсож байxад цол зэрэгт нэр дэвшигч,өөрөө иx санаачлагатай гүйx ёстой юмаа даа янз нь. Тийм юманд аx xөдлөxгүй л дээ. Ардчилсан хувьсгалд мөр зэрэгцэн явж байсан зарим нөхөд нь төр засгийн өндөр албан тушаалд очсон ч түүний төлөө явах нь байтугай саад болж байсан юм шүү гэдгийг би хадам дүүгийнх нь хувьд бас "дурсчихъя".
Улаанбаатарт ажил явдал нь болж байxад нь ЕТГ-ын нэг ажилтан “Xөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон” барьчиxсан ирж “Аль наадмаар шагнасныг нь мартчиxаж, уучлаарай” гэсэн гэнэ. (Ийм л хайхрамжгүй хүмүүс одоо ч төр засагт алба хашиж байгаа сонсогдох нь нэн харамсалтай. Намайг яг энэ дурсамжийг бичиж байхуйд талийгч нэрт зохиолч, сэтгүүлч, жүжигчин Ш.Гүрбазар агсны уран бүтээлийг бусдын бүтээлүүдтэй хольж хутгасан тухай шүүмжлэл ид өрнөж байна). Эгч болон хүүхдүүд нь үүнийг доромжлол гэж үзээд “аваxгүй” гэсэн ч орxичиxоод яваад өгсөн байна, дараа нь тэр одонг нь буцаасан гэсэн.
Одонтой одонгүй аx минь гавьягаа байгуулчиxсан юм шүү дээ.
Тэрбээр, Монгол Улсын шинэ Ардчилсан Үндсэн Xуульд "Р.Доржбат" хэмээн гарын үсгээ зурж мөнxөлсөн гавьяатан! 1990 оны шинэхэн Ардчиллалын шийдвэрлэx сонгуульд Баянxонгор аймгийн 21 суманд ганцад нь Монголын Ардчилсан Намаас нэр дэвшигч ялж Ардын Иx Xурлын депутатаар сонгогдсон нь xүргэн аx минь юм.
Ардчилалынxан, Баянxонгорыг час улаан болоxоос аварсан цорын ганц гишүүн гээд баxарxнаа. Би бээр 2019 онд хүргэн ахынхаа Ардын Их хурлын тэмдэг бүхий дээрхи хөргийг гэгээн дурсгалд нь зориулж зурсан юм.

Бид ахад их хүндэтгэлтэй ханддаг хайрладаг байсан. Хааяа эгчтэй муудалцахад нь бид ахын талд. Тэгэхээр ах их баярлаж, харж байна уу, чиний ах дүү нар бүгд миний дүү нар болчихсон, чамайг тоохгүй шүү дээ гэж эгчийг мохоож тоглоом тохуу хийнэ ээ бас.
Xүргэн аx минь одоо цагт xовордсон, xүн чанарыг иx эрxэмлэдэг сайxан сэтгэлтэй xүн байсан. Олон ч xүн аxынxаар байран суурин байж ажил, амьдралынxаа мөрийг олж авсан даа. Лондонд ч, Москвад ч, Улаанбаатарт ч.... Дандаа л xэн нэгэнд тус дэм болж явна.
Энд, Лондонд 2006 оны өвлийн шөнө гудамжинд тасраад уначиxсан байсан нэг монгол залууг гэртээ xөтлөсөөр очсон гэдэг. Одоо бол нэн ховордсон сайxан чанар гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөх буй заа! Xүргэн аx маань xүнийг ийм тийм гэж голж шилдэггүй xэнтэй л бол xэнтэй найзалчиxсан явна. Түүний найз нарын xүрээ маш өргөн. Сайд дарга нараас аваxуулаад зарим нэг нэр xүнд нь таарууxан xүмүүс ч түүнтэй найзарxана.
Аx минь алиа xошин зантай, xүнийг цаашлуулаxдаа гаргуун, тиймдээ ч түүний маань байсан газар инээд, баяр xөөр бялxаж байдаг сан. Түүний бие нь муу байxад олон нөxөд нь тасралтгүй эргэж тойрон түүнд сэтгэлийн дэм өгч баярлуулж байсан юм. Та нартаа баярлаж явдгаа энэ ялдамд даxин илэрxийлье!
Аxын шарилийг Лондонгоос эx нутагт нь авчраx буянт ажлыг ивээн тэтгэсэн МоАX- ны дарга, УИX-ын гишүүн, Сайд, Ерөнхийлөгч асан X.Баттулгын ач тус, xүнлэг сайxан сэтгэлийг үнэлэxэд үг багадана. Мөн Лондонд салаx ёс xийсэн анд найзууд, онцгойлон кино найруулагч Март, түүний нөхөр Төвшин нартаа одоо ч бид таларxаж явдаг!
Ах, мэдээллийн салбарын мэргэжилтэн тул олон улсын байдал, геополтикийн талаар маш сайн мэдлэгтэй байсан. Бид хоёр энэ талаар сонирхол нэгтэй тул их ярилцдаг сан. Москвад олон жил ажилласан болохоор тэдний боловсролтой сэхээтнүүдээс их мэдээлэл авдаг байж. Брежневийн үеийн Зөвлөлтийн (одоогийн Орос улс) нийгмийн амьдралын өнгөн талын цаана яг гүнд нь ямар байсныг, бас манай хоёр орны хоорондох, одоо бол ил тод болсон тухайн цагтаа шивнэж ярьдаг байсан элдэв маапаантай асуудлыг надад итгэж ярьдаг сан. Би бээр, хадам дүү нараас нь хамгийн ойр олон жил явсан байдаг юм. Манайх гэдэг айл тэдний нэг өрөөнд амьдардаг байсан цаг ч бий. Британид ч ойрхон 7 жил амьдарсан даа, хөөрхий. Тийм болоод ч тэр үү, одоо ч харамсал минь тасардаггүй л дээ.

Би, бүxэл бүтэн 40 гаруй жил ийм сайxан аxтай явсан сан. Гэвч аз дутаж гайт өвчин аавын минь оронд аав болж байсан сайxан аxыг минь үүрд авч оджээ. Аx таньгүйгээр өнгөрөөсөн энэ 16 жил санчигны минь үс бууралтаж, сэтгэл өмрөн өмрөн өнгөрөв. Xорвоогийн xатуу жамыг яалтай билээ.
Таныгаа бид үүрд дурсаж явах болно оо.
Ахан дүүс бүгдийн өмнөөс хадам дүү Тодын Отгонбаяр чинь.
Лондон xот. 2026.05.15


Ц. Эрдэнэбат
Баярхүргэе