ГОЛ АГУУЛГА


Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

1. Машид сайн сонсогтун хэмээн зарлигласан. Эрт өнгөрсөн тэр цагт Балендра-Кету хаантан байсан. Тэрбээр Ручеру-Кету гэдэг нэртэй хүүтэй байсан. Тэр хаан Ручеру-Кету хүүгээ хаан ширээ залгамжлуулах болов. Тэгээд хаантан өөрийн дээд өвөг удмаас уламжлагдан өвлөгдөж ирсэн “Хааны шастир.Тэнгэр эрхэт тангараг” гэдэг номоо хан хүү Ручеру-Кетуд өв уламжлуулан дамжуулан өгсөн байдаг. Тэр цагт Ручеру-Кету хан хүүэл номыг ихэд болгоосон билээ хэмээн Бурхан багш зарлигласан.

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

2. Хүний хаан болоод түүний улс оронд Алтангэрэлт хэмээх энэхүү судар номыг бишрэн хүндэлж, тахиж үйлдэх хэрэгтэй. Үйл хэрэг нь саад үгүй бүтэх болно. ... Судар ном үүнийг баригч гэлэн, гэлэнмаа нарыг нэн ихээрхүндэл. Тэд нарыг ёсчилон дээдэлж үйлдсэн хэн боловч түүний буян заяа нь дэлгэрэх болно. Хорлол үгүй болно. Хямрал үгүй болно. Амирлангуй сайн болоод амгалан тайван амьдрах болно хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан.
Зарлигласан байдаг.

Дээдийн дээд судар ном Алтангэрэлт. Энэ судар номыг унших тэр цагт. Бурхад, бодьсадва нар. Тэнгэрийн орны дээд тэнгэрүүд болон газар орон, уул, ус лусын эзэд хаад. Тэд нарын байшингийн оройд нь Алтангэрэл шүхэр адил орших болно. Энэ нь дээд Алтангэрэлт номын ач тус билээ хэмээн зарлигласан. Аль нэг хүний хаан. Түүний улс орон газарт судар үүнийг үл дээдлэж, үл хүндэлж, үл өргөмжлөн тахих аваас. Ном үл ойшоогч тэр хаан. Түүний улс орныг бурхад тэнгэрүүд үл ойшоох болно. Тэднийг орхих болно. Улс орон нь гүн их хямралд автах болно. Өвчин зовлон гай барцад зүй бус юм тэр өөрөө ирэх болно хэмээн зарлигласан.

Дээдийн ном Алтангэрэлт. Энэ судар номыг эрхэмлэн дээдлэн шүтэх хэрэгтэй хэмээн зарлигласан. 

Бурхан багш зарлигласан. Бурхан багш зарлигласан байдаг билээ.



НОМЫГ ШҮТ.
БУРХАДЫГ ШҮТ.
БАГШИЙГ ШҮТ.
БУЯНЫГ ШҮТ.

БИ ИНГЭЖ БОДОЖ БАЙНА.
ЧИ ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?

Хүү минь. Охин минь. Юу гэсэн үг вэ? гэвэл.

Ариун санваарт. Ялж төгс нөгчсөн. Түүнчлэн заларсан Бурхан багш зарлигласан. Эзэд хаад ноёдод ийнхүү үйлд хэмээн зарлигласан байдаг. Эрдэм ихээр өөрийг тэтгэгтүн. Эв эеийг эрхэм болго. Номт хүнийг шүтэж үйлд. Албат иргэдийг баясгаж үйлд. .... Сайн үйлд амьтан бүхнийг оруулагтун. Хамаг олныг амгалангаар тэтгэгтүн. Орон улсад сайн бүгд дэлгэрэх болно. ... Бурхад бүгд баясах болно хэмээн зарлигласан гэсэн үг. ... 

Бурхан багш зарлигласан. ... Эзэд, хаад, ноёд та бүгдээрээ. Нүгэл хилэнцийг тэвчиж үйлд. ... Худал хуурмагийг дарж үйлд. Барьж үйлд. ... Хэрүүл тэмцэл, башир хуурмагаас бултаж зайлсхийгтүн. ... Муу үйл, хүсэл шуналаас буцаж холдогтун хэмээн зарлигласан гэсэн үг. ... 

Бурхан багш зарлигласан. ... Саар муу хүнийг саатаж бүү хүндэл. ...Сайн дээдсэд хорсож атаархаж бүү муулагтун. Өшиж, хясаж, гүтгэж бүү дарамтал. Хилэнц үйлдэгч хүмүүн түүнийг номхруулж үйлд хэмээн зарлигласан гэсэн үг. ...

Бурхан багш зарлигласан. ... Хий хоосон дүр үзүүлэн инээлдэх нэгэн ... ичих зовох хүний ёсыг үзээгүй мартсан нэгэн ... ном үзээгүй худал яригч хуурмаг нэгэн. ... Эд бүгдэд итгэл үзүүлж эргэлзэж бүү хүндлэгтүн хэмээн зарлигласан гэсэн үг. ... 

Бурхан багш зарлигласан. “Сайн болой. Сайн болой” хэмээн зарлигласан. ... Эзэд хаад, ноёд тэд бүгдээр. Энэ мэт. Хичээн барих аваас. Тэд бүгд зовлонгийн хүлээснээс ангижрах болно.

Хичээж үйлд. ... Ном эрдэм, хууль ёсыг дээдлэн барь. Амгалан сайныг хичээж үйлд хэмээн зарлигласан гэсэн үг. ... 

Бурхан багш зарлигласан. Хэрвээ хаад, ноёд, түшмэл, зарлага алин боловч. Тэр мэт. Тэд сайрхаж үл хайхрах аваас. Бурхад, тэнгэрүүд машид ихээр хямрах болой. ... Улс орон, айл гэр, ард иргэд нь аюул гасланд нэрвэгдэнэ. Хаад ноёд гасланг амсана. Тэд нар зовлонд унана. Эдгэрэшгүй их өвчин зовлон, гачаал тачаал үүрд ихээр үзэгдэх болно хэмээн зарлигласан. ... Энэ мэтээр энэ номонд өгүүлсэн билээ гэсэн үг. ... 

Би ингэж бодож байна. Чи юу гэж бодож байна?

Жич: “Хутагт Алтангэрэлт”. Энэ сударт. Эзэд ноёд өлзий бусыг буцаах хэрэгтэй. Алтангэрэлт судрыг дээдлэн үйлдвээс үл доройтно. Хамаг ардууд амгаланг олно. Бурхад тэнгэрүүд үргэлжид сахих болно. Урьдын буяны ерөөлөөс харгалзана.