Өглөө босоод интернет нээсэн чинь Оросод " Кувалдизм" гээч юм гараад охор богино цагийн зуурд олон түмний сэтгэл санааг эзэмдэн аваад одоо бүр хамаг Орос орныг нөмөрсөн үзэл санаа болж эхлэж байна гэх нэгэн мэдээ занги гарсан байв. Зарим орос хүмүүс, энэ кувалдизм даан их удахгүй нэгэн зүйл шүтлэг болно ч гэж урьдчилан мэдээд байгаа юм байх. Ванга "ээж" хорин нэгдүгээр зуунд Оросод нэгэн мэргэн санаа гарч улмаар дэлхийг эзэгнэнэ хэмээн зөгнөн мэдээд, хажууд нь бараа болон харгалзаж байсан манай КГБ-гийнхэнд нууцаар гэрээсэлж үлдээсэн нь энэ кувалдизм яах аргагүй мөн байж магадгүй гэх шивэр авир шивнээ цуурхал ч гарч байгаа гэх шиг...

Энэ "Кувалдизм" юунаас язгууртайн тухайтад цөөн үгээр биччихээд, мөнөөх лүгээ холбоо бүхүй чухам юу болж байгаад эгэн оръё...

...Юун гэвээс, Лантууг орос хэлээр Кувалда гэдэг. Өдгөө Орос орныг өндөлзүүлээд буй тэр гайхал Кувалдизм чухам л орос кувалда буюу лантуунаасүүдэн гарч ирсэн юм байна. Оросод “Вагнер” гэдэг нэртэй нэг нууц бүлэглэл байдаг. Нууц ч гэж дээ,үнэндээ гэхүл аль хэдий нь ил болсон доо. Хувь хүний өмчийн тэр зэвсэгт бүлэглэлийг Пүтиний балмад дэглэм энэ тэр гадаад улсад хийж байгаа дайн дажин, аллага хядлагадаа ашигладагучир яаж ч нуух вэ дээ? Африкийн голдуу тав зургаан улсад илгээж байлдуулж дайтуулж, аллага хядлага үйлдүүлж байгаад баригдаж илэрсэн юм билээ.

Энэ Вагнерын үйлдсэн яргаллын мэдээ баримт,зураг хөрөг, бичлэг дүрс зөндөөн гарсан даа. Жишээ нь: Пүтин дарга Сири улсад хийсэн дайндаа Вагнерынхныг аваачиж ашиглаж байхад мөнөөхүүд нь 2019 онд Сирийн төрийн цэргийн алба хаагч Мохамед Таха Исмаил Аль-Абдулла гэдэг хүнийг, юу ч гэж буруутгасан юм бэ, барьж аваад хүнд лантуугаар хоёр гарыг нь тас тас,толгойг нь бяц цохиж алаад цогсыг ньхоёр хөлөөр нь дүүжилж тохуурхаж байгаа дүрсэт бичлэг интернетээр тарсан гэнэ билээ. Саявтархан, Вагнерынхан өөрийнхөө нэгэн хөлсний цэрэг ЕвгенийНужин гэдэг хүнийг бас л юу нэгэнд буруутгаад мөнөөх л хүнд лантуугаараа дөрвөн толгойг нь бяц цохиж, тийчлүүлэн алж байгаадүрсэт мэдээ орос хэлээр гарсан. Ямар ч хууль ёс, шүүх цаазгүй, дур зоргоороо ийн үйлдэх нь, хүмүүний ёсноос гадуур, балмад хэрцгий,зүдэг зэвүүн яргалал биш гэж үү?! Энэ мэт хэрэг явдал, хэрүүл цуугиан өчнөөн төчнөөн гарч байна.

Вагнерынхан Төв Африкийн улсад нууцаар очиж хөлсөөр байлдаж аллага хядлага үйлдэж байгаа мэдээг мөшгөн сурвалжилах гэж явсан, Орхан Джемаль,Алексей Расторгуев,Константин Радченко гэдэг, Орос улсын гурван сэтгүүлч тэнд очингуутаа нэн хэрцгийгээр алуулсан байдаг. Хэдийвээр, яггүй мэжиг таамаг бий авч яг гэмтнийг ньодоо хүртэл барьж гэсгээгүй л байгаа юм гэнэбилээ. 

Орос улсад төрийн бус зэвсэгт бүлэглэл байгуулах, дотоод гадаадад ашиглахыгҮндсэн хуулиараа цаазлан хориглосон гэж байгаа. Хөлсний зэвсэгтнийг үүтгэн ашигласан этгээдийг Оросын эрүүгийн хуулийн 359-р зүйлээр 18 жил хүртэл, мөн хуулийн 208-р зүйлээр гэвээс 20 жил хүртэл шоронд хорьж яллах заалттай аж. Оросын "Вагнер"-ын үйлдсэн хэрэг явдлыг нь магадлаад түүнийг олон улсын хэмжээний гэмт хэргийн бүлэглэл гэж тооцож заралсан мэдээ занги ч гарсан байх юм аа.

Энэ Вагнер өдгөө дөч тавин мянган хүнийг хөлслөн авч,өвч бүрэн зэвсэглээд байгаа юм байх. Вагнерын эзэн Пригожин гэгч сүүлийн үед Вагнертаа шоронгийн хоригдол хөлслөн элсүүлэх эрхийг Оросын төрөөс олж аваад байгаа нь олны гайхал хачирхал, айдас түгшүүрийг зэрэг зэрэг төрүүлж байгаа гэнэ. 150 гаруй сая хүнтэй Орос улс шорогийн хоригдол суллан авч,хөлсний цэрэг болгон хууль бусаар зэвсэглэдэг нь гайхмаарын зэрэгцээ Пригожин гайхал аль л аюултай хэрэг үйлдэж,олон жилийн ялтай сууж байгаа хоригдлыг түүж Вагнертаа авдаг гэх. Хүн алсан, олон дахиж том том дээрэм хийсэн, хар тамхины наймаачин гэх мэт. Тэднийг хөлслөн авч зургаан сар Украин дахь дайнд явуулаад ял хэлтрүүлэн суллан талбидаг гэнэ. Бас хөлс мөнгө ч часлахааргүй өгдөг бололтой. Ганцхан жишээ татъя: Бизнесийнхээ хамтрагчийг хомхой сэдлээр эхнэртэй нь, 15 настай охинтой нь, 11 настай хүүтэй нь хамт захиалж алуулаад бас төрсөн зээ бүсгүйгээ алуулах захиалга өгч байгаад баригдаж, 23 жилийн ялаар шийтгүүлж онцгой дэглэмтэй шоронд 1 жил 6 сар сууж байсан,67 настай Александр Тюрин гэгчийг Пригожин Вагнертаа хөлслөн авч, Украинд 6 сар явуулаад үлдсэн 21 жил гаруй ялыг нь хэлтрүүлж суллан талбижихуй. Мөнөх нь, урьд Оросоос зайлан гарсан эхнэрийнхээ хойноос Турк улс тийш одсон бололтой гэх.

Зэрвэсхээн дурдваас Вагнер гэгч, яг үнэндээ гэхүл алан хядах зэвсэгт бүлгийг үүтгэн байгуулж,захирч залж, дэлхийн бөмбөрцгийн энтээ тэнтээ аваачин дайтуулж байлдуулж, хүмүүн зоныг нь алуулж хядуулж байгаа Евгений Пригожин гэгчийн явдал мөрийг мөшгөсөн мэдээ зангийг зэрвэсхэн ажваас,урьдхан цагт хоёронтаа ялт хэрэг үйлдэн шүүхээр шийтгүүлж, хошойд удаа шоронд суугаад гарсан гайхал гэсэн мэдээ байх. Тийн атал Пригожин өдгөө Оросын үндсэн хуулийг улайм цайм зөрциж хувийн зэвсэгт бүлэглэл байгуулчихаад аллага хядлага үйлдэж буй атлаа улмаар Оросын дарга Пүтин лүгээ дотно шадарлан тохой зэрэгцэн зураг хөргөө татуулсан шиг ээ, жишэм ч үгүй сул чөлөөтэй ханхалзаж байдгийн далд чанад учир начир нэн ч хачин гэнээ...?!

Шоронгоос гарч ирээд зайдсан хавчуургаар наймаа хийж эхэлсэн Пригожин цэргийн хэрэгцээний янз үрийн захиалгаар хөлжиж, нэг л мэдэхэд Оросын нэгэн их гарын баян болчихсон,бүр мөнөөх Олигархи гэгчийн эгнээд нэгдчихсэн нүдэж явжихуй. Тэр цагт Санкт-Петрбургт чамгүй өндөр тушаалтай болоод байсан Владимир Пүтинийг тансаг зоогийн газартаа урин залж,уулзан учирсаар андлан нөхөрлөсөн гэх? Ингэж явж л, “Пүтиний тогооч” гэдэг ёж маягийн хоч хэргэмтэй болсон юмсан уу даа? Өдгөөийн Оросод “Пүтиний хүн” л болоод авбаас хууль дүрэм,ёс төр, мөс чанар огоот хамаагүй гэх нь үнэн ч юмсан уу? Тэр ч атугай, Орос улсад Пүтинээс ондоо төр засаг, хууль цааз ч гэж ерөөс үгүй мэт шиг. Парламент, Засгийн газар, Шүүх мүүх гэдэг ахул Пүтиний хажууд мануухай л гэсэн үг. Пүтин л санаачилсан гэвэл Төрийн Дум гэгч нь ямар ч хуулийг зуун хувийн саналаар д батлаж орхино. Нэг их шүүн хэлэлцэж төвөг удах ч үгүй. Пүтин л тоо хэлсэн ахул Шүүх хүнийг яг төдөн жилээр яллана. Пүтин л хэрэггүй гэвэл ямар ч жигшүүртэйялт хэрэг үйлдсэн зэвүүн этгээдийг ч яллахгүй,суллан талбидаг гэх мэт дэл сул яриаг Пригожиний явдал мөр барим тавим батлаж нуталнам бус уу?! 

Бага буурай улс орон лугаа минь хаяа хатавч залгаа аврага том гүрэн улсад төр ёс,хууль цааз ийм байгаа ньмонгол хүн болгоны санаа зовохгүй байхын арга нь үгүй мэт ээ. Вагнер гэгчийн нь алан хядагчидаас хэд гурав нь орж ирээд мөнөөх лантуугаараа бидний толгой түрүүг бяц няц,хөл гарыг тас няс тохиод алаад унавал манай хууль цаазынхан “Ах нарыг яаж яллах вэ” гээд л элчин яаманд өгөөд гаргаад явуулчихна шүү дээ. Эс тэгдэг биш. Вагнер хүний хувьд боол монголын толгойг “Бэлгэдэл лантуугаар бяц цохих ахул “Нохойн наадам” л биз ээ. Жишээ: Хэдэн жилийн өмнө Оросын элчин яамны нэгэн дипломатч архидан согтуурахдаа нэгэн монгол залууг дуулж байхад нь бэрттэл нь зодчихоод жишим ч үгүй нутагтаа буцаад арилсан гэдэг. Саяхан Украинтай байлдахаас зугатааж Монголд оргож ирсэн,Оросын нэгэн иргэн, гэр орондоо орогнуулж саймшсан монгол хүнийг алхаар толгойг нь цөм цөм цохиж алав гэсэн. Ялдар хэлвээс, орос алх чинь жижигхээн лантуу л шүү дээ. Орос хүн монгол хүнийг алахад лантуу энэ тэр гэх хэрэггүй, алх байхад л болж одох аж уу?

...За ингээд, мөнөөххачин гайхалКувалдизмдээ эгэн очиж хэдхээн үг бичье. Евгений Пригожинцаазаар хороох хүчирхэг зэвсэг лантуугаа Вагнерынхаа бэлгэдэл тэмдэг болгон тунхаглаад уран тансагурлан бүтээлгэж, Эрдүү хийлийнхлүгээ адил ганган гоё хуй хайрцагт хийгээддээдэсд өргөн барьдаг өргөмж ёсыг Орос орон даяарт тогтоон заншуулж буй гэнээ. Энэхүү “Эрхэм бэлэг”-ийг хүртэх хувь тохиосон азтай хүмүүс ч ихэд хөхөн баясаж, Пригожин дур талархан баярлаж,сайн үгийг харам нь үгүй дуртган хэлж байгаа аж.Зарим зарим орос хүн, энэ лантуу болбоос манай Зөвлөлт гүрний төрийн сүлдэнд хадуур лугаа хам заларч асан алх улам томроод гараад ирлээ хэмээн нэн ч бэлгэшээж буй гэх шиг янз янзын л юм энд тэнд бичсэн байхыг үзэв.Үнэн худлын алиныг бүү мэд. Юутай ч нэгэн жишээ гэхүл: Орос Улсын Төрийн думын гишүүн, “Шудрага Орос” (Справодливая Россия) намын дарга Сергей Миронов гэгчсаяхь лантуун бэлгийг авсандаа ихэд баярлан, энэ лантууны ачаар үндэсний үзлийг цуу цуу татаж, Орос оршин байх болно гэж амлаад Пригожины алан хядах Вагнер бүлэглэлийг албан ёсоор болгож ил гаргахыг уриалан дуудсан үг нь мөнөөх лантуугаахоёр гардан далайж,баясаж малилзсан эзнийхээ зураг хөрөгтэй хамт интернетнэд гарсан байх.

...Бас нэгэн ялдар гэхүл, энэ Миронов газар нутгийн зүйлийг судлах мэдэх зорилгоор урьд нэгэн цагд Монголд ирж тав зургаан жил нутаглан суусан байж магадгүй юм билээ. Чухам юу судалж ямар хэргийг үйлдэн хийсэн нь бүү мэд. Харин өдгөө Монгол үндэсний үзлийг цуу татах минь гэж мөнөөх гайхал латуугаа далайж л бүү давхиж ирээсэй билээ л. “Москва найтаамагц Улаанбаатар ханиадаг” асан цэвүүн цаг улираадтийм ч их удаагүй л байгаа шүү. Оросод Пригожины орсууд латуугаар толгойг нь бяц бяц цохин хүналж байх сацуу өөр нэгэн орос иргэн Монголд алхаар толгойг нь цөм цөм цохин хүн алж байгаа нь зүгээр л сохор тохиолдол уу?! Нармай монгол үзэл(Панмонголизм гэгч)-ийг устгах энэ тэр гэх гай гамшиг Орос Монголын зуур түүхэнд болж л байв даа...

Нийтийн цахим сүлжээнийхог новшийг ажваас, энэ “Кувалдизм” мэт элдэв шалдвыг ам тосон авах “Ахын дүү” нар манайдмэр сэрхэн ч гэсэн бас байх мэт ээ...

“Пүтиний тогооч” алдрыг ард түмнийхээ амнаас хүртсэн Пригожин гэгч нэгэн орос хүмүүн “Буруу номтон”-ыг толгойг нь бяц цохиж цаазлан хороодог аюумшигт зэмсэг-алдарт лантуугаа алан хядагч Вагнер бүлгийнхээ бэлгэ тэмдэг өргөмжлөөд улмаар чанагш Оросын нэгэн онго шүтээн болгохыг санаархам буюу?! 

Ийн бээр, Лантуу буюу орос Кувалдаас үүдэн “Кувалдизм”(Монголоор“Лантизм” гэмээр юм уу даа?! Хэ хэ хэ.) гэгч гарч,Орос даяартарж, улмаар хамаголныурам зоргийг бадраагч нэгэн зүйл уриа дуудлага, үзэл санааболон түгэх янзтай гэлцэнэ. Мөнөөхийн утга чанар, учир начрыг нь олох гэсэн хүмүүс “Энэ юү вэ?” гэж гайхах хорхойсох зэрэгцэн элдэв янзаар ярилцаж хөөрөлдөж, маргалдаж мэтгэлцэж байх. Чингэжмөрийг нь мөшгөж,мөчийгнь тоолсон заримсбээр “ Үзвээс , энэ чинь хожуу үеийн пүтинизм (орос... ,Поздний путинизм) л байна шүү дээ” хэмээн тайлан ухаарч,танин мэдэв гэцгээх нь ч дуулдана. Энэ нь үнэний магад бүхүй аваас, Оросоосхорьдугаар зуунд “Ленинизм”гэгч айхавтар нэгэн үзэл гарч, хамаг дэлхийг хаман дагуулах шахсан ахул хорин нэгдүгээр зуунд“Кувалдизи”гэгч бүр ч илүү аюул түйтгэр бүхүй бас нэгэн гайхал гарч ирж буй ч юмсан уу?! 

Орсуудын өөрийнх нь хэлдгээр чухам , чөтгөр л мэдэх (Чёрт его знает) хэрэг аж л. Харж л байя даа.