МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЭХ СУРВАЛЖ 12 боть

Үндсэн хууль бол улс орны нийгэм, эдийн засаг, төрийн байгууламж, хүний эрх, эрх чөлөөг бэхжүүлж хамгаалсан хууль зүйн дээд хүчин чадал бүхий баримт бичиг, эх орны эрх зүйн тогтолцооны язгуур үндэс нь тул түүнийг хэлэлцэн баталсан бүрэн тэмдэглэл буюу эх сурвалжийг албан болон нийтийн хэрэгцээнд зориулан толилуулж байна. 

Үндсэн хуулиа судалж эх санаа, үзэл баримтлалыг нь тодруулан ойлгохын тулд түүнийг батлах болсон нийгэм, эдийн засаг, улс төрийн учир шалтгаан, тухайн цаг үеийн нөхцөл байдалд хамаарах эх сурвалж судлалын олон ботиудтай танилцах шаардлага үүсэх нь зайлшгүй юм.

Үндсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг тогтоох, төслийг боловсруулахаасэхлээд санал хураалтын үйл явцыг бүхэлд нь багтаасан эл эх сурвалж нь Үндсэн хуулийн үзэл санаа, уг эхийг боловсруулахад баримталсан чиг шугамыг өнөөгийн бидэнд эргэн сануулахаас гадна Монгол орны төрт ёсны уламжлал, цаашдын хөгжлийн чиг баримжаа хийгээд геополитикийн онцлогийг олон талаас нь шүүн хэлэлцэж, ямар нийтлэг дээр санаа нэгдсэнийг харуулах түүхэн чухал баримт юм. 

Үүнийг мөн сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа гүнээ ухамсарласан, улс орныхоо ардчилсан хөгжлийн чиг шугамыг хамгийн сайнаар тодорхойлох чин эрмэлзэл нэвт шингэсэн депутатууд буюу түүхэн хүмүүсийн сэтгэлгээ, үзэл бодлын илэрхийлэл болох халуун маргаан, ширүүхэн мэтгэлцээний тэмдэглэл хэмээн хэлж ч болно.

Энэхүү бүрэн цоморлог нь агуулга гүнзгий, багтаамж ихтэй Үндсэн хууль, түүнээс урган гарсан бүхий л хууль тогтоомжийн үзэл баримтлал, зохицуулалтыг ойлгох, шинээр батлах хууль тогтоомжийн үзэл баримтлалыг тодруулах, мөн сүүлийн 30 жилийн нийгмийн өөрчлөлт болон Үндсэн хуулийн оршилд тунхагласан Монголын ард түмний туйлын хүслэн, эрхэм зорилгын хэрэгжилтийг тольдох чухал хэрэглэгдэхүүн мөн болох юм. 

Эл бүтээл нь хууль тогтоогч, төрийн бүх шатны албан хаагч, судлаач оюутнуудын дахин дахин судлах өв сан, ухааран ойлгох үзэл санаа, мэдээллийн найдвартай эх сурвалж болно гэдэгт итгэж байна.

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ


Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн баталсан, БНМАУ-ын Ардын Их хурлын чуулганы дэлгэрэнгүй тэмдэглэлийн машиндсан эхийн зурган хуулбарыг үсгэн бичвэрт хувирган буулгаснаа уншигч танд барьж байна. 

Нэг талаасаа бэлэн материалыг эх болгон ашигласан мэт харагдавч зохион бичсэнээс дутуугүй, заримдаа түүнээс ч илүү хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн баймаажин сая хэвлэлийн эх бэлхэн болсныг зориуд тэмдэглэх хэрэгтэй юм.

Тухайн үедээ хэрэглэж байсан бичгийн машин тус бүрийн үсгийн хэв ньдавтагдашгүй ялгаатай байсан онцлог нь эх зургийг үсгийн фонтод шилжүүлэн хувиргахадмаш их хүндрэл учруулж байв.

Бичгийн машин тус бүрийн үсгийг өөр өөрөөр танин хувиргах нь нэг бус байсан явдал ньхамтран ажилласан хуулийн мэргэжилтнүүд, хянагч-редакторуудын ажлыг хэд дахин хүндрүүллээ. Энэ хүндхэн ажлыг нугалахад дэмжин ажилласан Сити Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Нийслэлийн 75-р сургуулийн багш, оюутнуудад талархал илэрхийлье.

Бараг бүх эхийг анхны бичвэртэй нь нийлүүлэн тулгаж гаргав. Олон мянган хуудас, саяар тоологдох тэмдэгтийг хөрвүүлэх явцад анзаарагдалгүй үлдсэн“үсэг сэлт” байж болзошгүйг сануулан хүлцэл өчье.

Цаашдаа энэхүү эх сурвалж, тэмдэглэлийг Монгол Улсын Үндсэн хуульд хийсэн өөрчлөлт, нэмэлтүүдийг хэрхэн хэлэлцсэнийг харуулах бүрэн тэмдэглэл, протоколуудаар баяжуулан гаргахаар бэлтгэж байгааг энэ дашрамд дуулгаж байна.

НЭПКО хэвлэлийн газар

1-боть https://heyzine.com/flip-book/442d28445d.html?fbclid=IwAR0L16A6pWr8ptbY5styEAvybrT9PdiGHXxl7HxI4dsT_ya7bLsqcT0L7uk

2-р боть https://heyzine.com/flip-book/2216cbf96e.html?fbclid=IwAR3R_bsT0a1zQKHdaxhVd7Qx1eumboqyQUyR5iIXlckSkbRtLu4mwHTK_Uo

3-р боть https://heyzine.com/flip-book/22cc8ee32c.html?fbclid=IwAR2b92DdK509aDK3XBIQe1wVMub7Qh2a9tpDdERmc6MTGAGN_iWEhPGCSfU

4-р боть https://heyzine.com/flip-book/40b0a04756.html?fbclid=IwAR3DFe5UIQxxa-vNLh3oS80jUOzKd9sDRCyg_Qt-Z_Jrj-NuOA25SGiu5kg

5-р боть https://heyzine.com/flip-book/48a33a5a1a.html?fbclid=IwAR360dsVGAxZmvn-8zhnD-E3tUhaXrMzRBUwHCAJhRZVlyOMxJ1FD4_qtcM

6-р боть https://heyzine.com/flip-book/d2b1be1f41.html?fbclid=IwAR2TlIeQu5u0RkQ4OVFq8ZqmP7R5gqiFu4F_glKRso2lQR3j8ehrudCq80k

7-р боть https://heyzine.com/flip-book/19e8515a2e.html?fbclid=IwAR3I4w7qIJKGj55RBVnZL5zalTEzaXZIUPdDn6JY31VaRxaiJO-NWYmzn2g

8-р боть https://heyzine.com/flip-book/77ffdd1ec8.html?fbclid=IwAR1gVZPI3zyladAGa83ix3Smu4_TuS8FeLWjrbFfun2hTgm1tNrMbFYHCiw

9-р боть https://heyzine.com/flip-book/bc946a74be.html?fbclid=IwAR0NuS-DfSn1JLawue7nCnonmBgY5zgna2KQKYaCKq6_KOt_yyP5AHIqyWg

10-р боть https://heyzine.com/flip-book/85b705190e.html?fbclid=IwAR2wyH5WFpQr4xzZtEquiLD11_IkjQc4VJMpNOKCoUMtNZBvUEwbZK3q88U

11-р боть https://heyzine.com/flip-book/15ed75d1e9.html?fbclid=IwAR0bLkjGWk-0ToFXnl63W2xxDwGrGsE3AdObaI99VLLYSpmTFRhktmXaI-I

12-р боть https://heyzine.com/flip-book/e84359da78.html?fbclid=IwAR1wkp_VUduoCr_M2NFrRPiDF-RPKLpDx18zTSBps0a84yXXbzzPK5ausqQ