Оюу толгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд оршдог. Гурваас дөрвөн мянган жилийн тэртээ зэс олборлож байсан “эртний бичил” уурхайн дэргэд 2003 онд Гарамжав гуайтай таарахад холын бодол, мөрөөдлөө ярьсан.

Түүний дэргэд байсан цэл залуухан ,бараг хүүхдээрээ гэмээр ч харагдах Украйны Львовын Улсын их сургуулийг инженер-геохимич, эрдэс судлаач мэргэжлээр төгссөн Т.Мөнхбат ч ойрын ирээдүйд агуу их бүтээн байгуулалт болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ч ярьж байсан . Харин өнөөдөр Оюутолгой”-н уурхайг нээсэн анхны  геологчдын нэг ,өөрийн багийн хамт ордын хайгуулын ажлыг гүйцэтгэсэн, нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн, “Оюутолгой”-н төслийн техник эдийн засгийн үндэслэлийг батлуулах зэргээр төслийг өнөөгийн түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хүний нэг болсон Т.Мөнхбат Оюу толгойн гүний уурхайн тухай ярьж өглөө.


Ил уурхайгаас баруун хойш тийш харахад босоо ам -1 харагдана. Нилээн цаана хоёр дахийг нь бас барьж байна. Улаанбаатарын Блю Скай Цамхагийг 12 давхарласантай дүйцэх юм гэнэ лээ хамгийн гүнзгий босоо ам.Бид цахилгаан шатаар 6 минут орчим бууж 1300 метрын гүнд орсон 


Танин мэдэхүйн үүднээс сонирхуулахад Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хүдрийн биетүүд нь хойноосоо урагш нийт 12км сунан тогтох бөгөөд үүнд Хюго Дамметтын Хойд Бүс, Хюго Дамметтын Өмнөд Бүс, Оюут хүдрийн биет болон Херуга хүдрийн биет ажээ. Улаанбаатар хотын макеттэй харьцуулсан үзмэрийг өөрийнхөө музейд хийж байрлуулжээ.Миний харж ойлгосноор бол баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртлэх хэмжээтэй том хүдэр байгаа юм байна. 


Одоо бол баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс боловсруулж байна. Оюу толгойн ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд орших бөгөөд энэ хүдрийн биет нь дэлхийн хамгийн өндөр зэс, алтны агуулга бүхий хүдрийн биетүүдийн нэгд тооцогддог ажээ.

Уурхайн гүнд өнөөдрийн байдлаар өдөрт 500 орчим хүн ажиллаж байна. 14 километр урт хөндлөн хонгил одоогоор баригдсан. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюу толгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэж өдөртөө 3000 хүн ажиллах юм байна. 


Уурхайд орохдоо хүн бүр нэрийн картаа үлдээж орно.Уурхайн гүнд танилцсан хоёр залууг танилцуулья.Эхнийх нь Тайшир. Нөгөөх нь Идэртөгс .Улаанбаатараас ирсэн гэх энэ залуус ажлаа дуусаад ээлж солилцохоор цахилгаан шатны дараалалд зогсож байсан .12 цаг ажиллаад бууж байгаа гэхэд бахархмаар гал цогтой эрч хүчтэй харагданалээ.


"Арт Аялал"-ын хамгийн гол чимэг болсон үйл ажиллагаа Оюу Толгой уурхайн гүнд 1300 метрт Хадхүү бүтээлчийн маань бурхдын дээж залагдлаа. Магадгүй дэлхийд анх удаа ийм гүнд урлагийн бүтээл орж үзэсгэлэн гаргасан нь энэ буйзаа. Үнэхээр гайхалтай сэтгэл догдлуулсан сайхан мөчүүд. Монголын баялаг өв уламжлал соёл урлагийн сод бүтээлийн дээж газрын гүн дэхь алт эрдэнэсийн голомт хэвлийд хүндтэй байранд залагдав.


Артаялалын багийн нэг гишүүн гавж Д.Нямсамбуу уурхайчин залуустай ном хаялцан бас 1300 гүнээс гэр лүүгээ утас цохиж амар мэнд мэдэлцээд авсан.

“Лууны толгой” газраас цухуйж, тоорой мод ангасан говь нутаг үнэхээр гайхалтай .


Ханбогд, Оюу толгойд очсон хүн бүр Дэмчогийн хийдийг зорих ажээ. Галбын музейд энэ хийдийн загвар хийцийг ардын олныяриа дурсамжаар 1960 аад онд бүтээсэн хувилбар байна.

Хийдийг сэргээхээс өмнөхөн 2003 онд авсан зураг.

Харин өнөөдөр ийм болжээ.

2003 онд ийм онгоц хөлөглөн Оюу толгойд бууж байлаа.

Өнөөдөр нисэн онгоцны буудал том том онгоц хүлээн авах чадалтай өдөртөө 3-5 нислэг үйлддэг болсон гэнэ .Очиж амжсангүй .Дараа үзэх ерөөл талбин буцав.

Артаялалын дэд төсөл “хүрээлэн” гийн хүрээнд ийм олноороо “амиа хорлох” үзэгдэлтэй таарав.

Энэ юу юм болоо гэтэл 

“ - зам дээр гарч ирж хэргээр дайруулж байгаа мэт харагдах боловч тогтоож харвал үүр нь шар усны үеэрт дайруулсан ,бас ногооны үндэс зөөлөрч ногоо цухуйн гарахаас өмнө нүхнээсээ гараад идэх юм хайн явах даа үхсэн нэгийгээ идэх гэж байгаад дайруулж байгаа нь тэр... энэ нь жилд ердөө 3-4 хоног л үргэлжилдэг буцах үед тань цэвэрхэн байх болно доо.....зудтай жилийн шинж, гантай жил голио бас энгэж зам дээр овоордог хүчтэй нь хүчгүй ээ гэдэг бол... энэ үед амьд нь амьгүй ээ гэгч болдог ...” гэж нүүр номын нэгэн анд минь тайлбарласан байна. Үнэн байхаа