Монгол марк л хохирсон. Бүр цаад утгаараа Монгол улс л хохирсон. Хохироогч нь И.Норовжав сайд. Олон жилийн дараа энэ номыг бичиж байхдаа дарга сайд нарыг юунд тэгтлээ их туйлширч байсныг ойлгож ядан сууна. Хийрхэл үү? Айдас уу? Ноён гэдгээ харуулах гэсэн муйхар оролдлого уу? Аль аль нь байх.
Монголчууд бид л монгол бичгээрээ гайхуулж, түүнийгээ маркаараа дамжуулан дэлхий даяар таниулахгүй бол өөр хэн хийх билээ. Ер нь манай үндэстний бичиг үсгийг хүнчилж бодвол коммунист- большевикуудын дэглэмийн үед их зовлон үзсэн дээ!
Хэрэв би “Монгол маркийн далд түүхээс” 1924-2024, гэдэг энэ номыг бичихгүй бол манай маркийн 100 жилийн түүх маапаан ихтэй, олон зуун асуулт тодорхойгүй үлдэх гээд байсан юм.
* Монголын Радио, Телевизийн нэрт нэвтрүүлэгч агсан Р.Доржбатын дурсгалд.
* 1968 онд, Монгол Телевиз байгуулагдсны дараа жил аxыг Москвад байxад нь дуудан ирүүлж ажиллуулсан юм билээ. МТB-ийн xоёр даxь эрэгтэй нэвтрүүлэгч. Анxны xүмүүсийн нэг учир тэр үед xүүxэд байсан олон xүн түүнийг одоо ч таньж байдаг нь бас л нэг нийгмийн ой санамж юм даа.
Польшийн армийн шинэчлэлийн нэг гол зорилго бол Зөвлөлтийн үеийн хоцрогдсон байлдааны зэвсэг техникээс бүрмөсөн ангижрах явдал байсан.
Би монгол хүн болохоор манай арми Польшийн жишээгээр Зөвлөлтийн болон одоо үеийн Оросын хоцрогдсон байлдааны зэвсэг техникээс ангижирч зэр зэвсэглэлдээ шинэчлэл хийх цаг болсон юм биш биз гэж боддог юм.
“Эхнэрээ сүхдэж унагаад цээжин дээр нь чих тавин чагнахад амьсгаатай байвал цаадах чинь худлаа баашилж байна гэсэн үг, нэмээд гөв”, “Эхнэр хүн хоёр л удаа аятайхан харагддаг, эхнийх нь гэртээ анх авчрахад, дараагийнх нь оршуулахаар авч явахад”, “Эмэгтэй хүн, үхэр хоёрыг авч хэлэлцдэг шүүх гэж байдаггүй”, “Эмэгтэй хүнийг зодох тусам хоол улам амттай болдог” гэж бичжээ.