Я.Баяраа

@Bayaraa.Ya
41
нийтлэл
548,513
уншигдсан
195
сэтгэгдэл

САЙН ДУР, САЙН ДҮР

"Үндэстний ТОЙМ" сэтгүүл жил бүр монголын нөлөө бүхий 20 сэтгүүлчийн саналаар "Оны онцлох 10 хүн"-ийг тодруулдаг. Энэ жагсаалтанд 2020 онд Ч.Ганжавхлан нэрлэгдэж байв. Тухайн үед "Үндэстний ТОЙМ" сэтгүүлд түүний тухай бичсэнээ хүргэж байна.

Тахлын хөл хорио: УРАН ЗОХИОЛЫН БУС НОМ УНШИХ БОЛОМЖ

Гэр орондоо хөл хорьж, ахуйн хэрэгт хэн хүнгүй сатаарахын завсарт уран зохиолын ном гэхээсээ илүү уран зохиолын бус ном уншсан нь сонирхолтой байж мэдэх юм. Ялангуяа анхлан ном уншиж, амтанд нь орохыг хүсвэл хэн нэгний бүтээсэн зохиомол ертөнц биш ертөнцийн хаа нэгтэй тохиолдож, үйл хэрэг болсон үйл явдал, хүмүүсийн тухай унших таатай биш гэж үү?
#бидний цөөхөн монголчууд #nonfiction #намтар #ц.гомбосүрэн #с.эрдэнэ #халхын заяат харгуй

Бид хэзээ нэг зүйлийн төлөө нэгдэж сурах вэ?

Бид ямар ч санхүүжилт, хамтран ажиллах санал хүлээн авахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэе. Бид зүгээр л цайны цагаараа дээрх гурван зарчмыг ард олонд уриалах болно. Та ч бас уриалж болно. Ямар ч гишүүнчлэл энд хэрэггүй. Бидний гол дүрэм чимээгүй, тайван замаар эсэргүүцлээ илэрхийлнэ. Бид хэн нэг албан тушаалтан, эрх мэдэлтэн, улс төрийн нам эвслийг эсэргүүцэж байгаа юм бишээ. Бид өөрсдийн хариуцлагагүй, арчаагүй, идэвхгүй, зориггүй, аминч хандлагаа эсэргүүцэж, түүнтэйгээ тэмцэж байгаа юм.
##цэгтавья

Нэг зураг, гурван тавилан, нэг зам

Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын дурсгалд зориулах нэгэн мөчлөг...
#яруу найраг #а.эрдэнэ-очир

АВАНГАРД АМЬДРАЛ

Хармсын авангард бичвэрүүд нас барснаас нь 20 гаруй жилийн дараа буюу 1960-аад онд л анх уншигчдын хүртээл болсон байдаг. Хэлмэгдүүлэлт, дайныг даван туулсан түүний цөөхөн нөхдийн нэг Яков Друскин Хармсын бөмбөгдүүлсэн байшингаас чемодантой гар бичмэлийг нь чирч гарган, 20 жил хүлээсний эцэст Францад дүрвэн гарсныхаа дараа цэгцлэн хэвлүүлсэн юм. Хармс 1970-1980 онд илүү өргөн хүрээнд уншигдан, барууны орнуудад хүртэл танигдсан байна. Түүний утгагүй дэмий, “тэнэг” гэмээр бичиглэлүүд тун ч этгээд хачин, бүр тухайн цаг үед бичигдсэн гэхэд итгэмээргүй авч одоо эргэн харахад Сталиний үеийн Зөвлөлт орны хэцүү бэрх амьдрал, өдөр тутмын улиг хоосон ахуй, ерөөс оршихуйн эрс тэс өнгийг зураглахад чухам л тохирсон хэлбэр шиг санагдана.
#хармс #авангардизм #оросын модернизм #обэриу #оршихуй №2

”ШҮҮРС” ХЭМЭЭХ НОМЫГ ШҮҮРС АЛДАЖ УНШААД...

Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Монгол орны дорнод хязгаарт уран бүтээлээ туурвиж, ажин түжин амьдран суугаа нэгэн яруу найрагчийн бүтээлийн тухай шүүмжийг нийтэлж байна.
#яруу найраг #дэлхийн яруу найргийн өдөр #ц.төртайван