Гандөл

@Gandul
97
нийтлэл
2,345,198
уншигдсан
183
сэтгэгдэл

Б.Батцэцэг: Дэлхий нийтээрээ биднийг харж байна

Өнөөгийн энэ эгзэгтэй нөхцөлд бид гадаад бодлогын үндсэн зарчмаа тууштай баримталж ухаалаг байх ёстой. Заримдаа асар их тэвчээр ч шаардана.

Г.Ариунбуян: Онцгой байдлын албыг богино хугацаанд хүчирхэгжүүлж, чадавхижуулах нь чухал

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд нь төсөв харамлах ёсгүй гэсэн Таны саналтай байр суурь нэг байна. Олон улсын практикт гамшгаас урьдчилан сэргийлэхэд зарцуулж байгаа нэг ам.доллар гамшгийн дараах 10-15 ам.долларыг хэмнэх тооцоолол байдаг. Тиймээс онцгой байдлын албыг аль болох богино хугацаанд хүчирхэгжүүлж, чадавхижуулах нь чухал.

Ц.Эрдэнэбаяр: Хагас кокс бол гурав дахь үеийн шилжилт

Үнэнийг хэлэхэд амаргүй ажил руу шууд яваад орсон. Утааны асуудал бол зөвхөн түлшнээс үүдэлтэй биш. Тоос, тоосонцор, нийслэлийн хэмжээнд түлж байгаа нүүрсний хэрэгцээ гэхэд 5.8 сая тн. “ТЭЦ-2”, “ТЭЦ-3”, “ТЭЦ-4”, “Амгалан”, “Сэлбэ” дулааны станцууд нийлээд ийм хэмжээний түүхий нүүрс түлдэг. Янданд тавьсан шүүлтүүр нь шаардлага хангаж байна уу? Автомашины утаа байна. Зургаан машин нэг яндантай тэнцэнэ гэж үзвэл 600 мянгын ард 100 мянган өрх болно.

Хөгжлийн шинэ гарц ХАНГИ: ХАРЛАА, ҮЗЛЭЭ, БАЯРЛАЛАА!

Улсын төсөвт нэг ч төгрөгийн өр үүсгэхгүйгээр, Засгийн газрын нэг ч центийн баталгаагүйгээр, тн нүүрсний ч тохироогүйгээр хувийн хэвшил өөрсдийн хөрөнгөөр, богино хугацаанд барьж, бүтээсэн нь Хангийн төмөр замын түүхэнд үлдэх үнэлэмж, бас харьцуулалт нь. Магадгүй бусдадаа өгөх үлгэрлэл нь.

Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар одоо л амьсгаа авах уу?!

Генерал Ж.Болд үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлсэн гэдэг нь үндэслэл муутай, учир дутагдалтай л тайлбар. Эсрэгээрээ Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ажиллаж байсан Т.Сүхболдыг томилсны ард бодит шалтгаан байна.

“Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”

Сардаа биш юм гэхэд улиралд, жилдээ нэг удаа Зөвлөлдөх санал асуулгыг явуулдаг жишиг тогтоох нь аливаа гажуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн, бодит арга зам болж үлдэнэ.