Хүн бүр шүүхийн өмнө эрх тэгш ч "Намайг шоронгоос гарна гэхээр маш олон хүний зүрх нь зогсох учраас тэд айж байгаа" гэж Б.Ганхуяг зүгээр ч нэг хэлчихээгүй. Авлига, албан тушаалын гэмт хэргийн хамгийн том "уурхай" болсон нүүрсний асуудлаар зохион байгуулах "Нээлттэй сонсгол"-оос урьтаж шүүх танхимыг ашиглаж бусдадаа өгч буй боловсон сануулга. Бас намынхандаа, үеийнхэндээ, мөн "ах нар"-таа хандсан тунирхал, бас өширхөл нь. Албан тушаалтайгаа үлдэхийн тулд хэрэглэж асан өнөөх л "танил технологи"-оо ашигласан төдий.
Ерөнхийлөгч Х.Баттулга баталсан журмынхаа хүрээнд “Дайчилгаа зарлах тухай” зарлиг гаргасан бол юу болж өнгөрөх байв? Хэрвээ шүү...?!
Үндсэндээ 48 мянга гаруй Төрийн албан хаагч, 1200 орчим удирдах албан тушаалтныг зангидаж буй хотын даргынхаа өмнөөс хариуцлага хүлээх нэгэн өнөөдөртөө тэнд байхгүй байгаа бололтой. Үнэндээ хотын дарга “ганцаардаж” эхэлснээ Ерөнхий сайдад ийн учирлаж.
Монголчууд худлаа эдийн засагтай, хиймэл орчинд амьдарч байна. Тэрний нэг тусгал нь эрчим хүчний салбар.
Хэрвээ Төрийн ордны гурван давхараас чиглэл өгдөг байсан юм бол Х.Нямбаатар хотын дарга болоод явдаг нь яаж байгаа юм. Үнэхээр шударга ёсыг тогтоох итгэл үнэмшил нь байсан юм бол яагаад Хууль зүйн сайдын ажлыг хаяад явав. Нэг үе үнэхээр тэгдэг юм биш байгаа гэж боддог байсан уу? гэвэл тийм. Гэхдээ одоо итгэхээ больсон.
“Тавантолгой уурхайг Танд үлдээлээ” гээд нэг нөхөр том пи-ар хийсэн, өөртөө л үлдээчихсэн юм билээ шдээ. Өөрөө хамгийн том ажил авчихсан. Төрд авах гээд байдаг сонирхол нь өөрөө нөлөөлөх гэсэн зорилготой л байдаг юм.