Ерөөс асуудлын зангилаа хүндээ, хуульдаа биш ердөө л хариуцлага гээчийг огт ухамсарлаагүй, ухамсарлахыг ч хүсдэггүй Төрийн уураг тархинд л байна.
Төсвийг хэлэлцэх үеэр тойргоо тойрч тойглох гэж улайрдаг УИХ-ын гишүүдийн далд араншин энэ удаад бараг сэдрэхгүй байж болох. Ярьсан, тохирсон төсөл, хөтөлбөрөө төсөвтөө тусгаад явах магадлал нь өндөр. Адаглаад "Айрагны өргөө" байгуулна гэж мугуйдлах нэгэн гарахгүй.
Төрийн албыг наймаалцах алдарт “60 тэрбум”-ын схем гэх хэрэг бодитоор хэрэгжсэн байж болох фактыг Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Ганхуягаар төлөөлүүлж шүүх танхимаас мэдэгдсэн нь бас нэгэн шуугиан тарьж мэдэх нь.
Үндсэндээ Х.Баттулгыг салбарын сайд, Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа авторлож ирсэн Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд холбогдох санхүүжилтийн гэрээг ил болгох эсэхийг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр шийдэх нь. ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болгох эсэх асуудлыг хэлэх албан тушаалтан нь тэр гэж Хуулийн сайд Х.Нямбаатарын хэлсэн үнэн л юм бол шүү дээ.
Төрийн өндөр албан тушаалд хэн томилогдохоос үл хамааран урт хугацаанд тогтвортой тууштай хэрэгждэг нь Хятадын бодлогын онцлог, тогтсон уламжлал нь.
Монгол Төрийнхөө төлөө зүтгэх санал тавихад ямар ч эргэлзээгүй “За” л гэдэг юм билээ.