АНУ дайны жилүүдэд Холбоотон улс болох Их Британид 31.4 тэрбум доллар, Зөвлөлт Холбоот Улсад 11.3 тэрбум доллар, Франц улсад 3.2 тэрбм доллар , Хятад улсад 1.6 тэрбум долларын ленд лизийн хөтөлбөрийн зээл тусламж үзүүлжээ.
Монголчууд минь. “Амьдрал бол аз жаргалтай хормуудын хэлхээс юм” гэсэн Далай лам багшийхаа мэргэн сургаалийг бодож үзэх хэрэгтэй юм биш үү. Монголчууд бид ёс зүйтэй, шударга нийгэмд амгалан тайван амьдрах эрхтэй шүү. Ийм нийгэм байгуулахын төлөө бид сайн тэмцэж их хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болоод байна даа.
Надад ном бичих амархан байлаа. Учир нь би олон мянган номуудыг орос, монгол хэл дээр уншчихсан, шилдэг сайн номуудыг цуглуулчихсан, бичих сэдэв толгойд бэлэн болчихсон байлаа. Харин бичсэн номоо хэвлүүлж борлуулах л бэрх байлаа.
Эрдэм сурахад бас нэг энгийн арга буй. Тэр бол харьцуулсан судалгаа, дүгнэлт хийх арга. Энэ аргыг би Хэнтий нутагтаа ажиллаж байхдаа сурсан юм. Би 28 настай байхдаа дэлхийн хэмжээний нэг томоохон ном бичих юм сан хэмээн их боддог байлаа. Надад миний сонирхдог зүйл болох дэлхийн түүх, дэлхийн соёл, шашин, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын талаар хэвлэгдсэн ном судар сэтгүүл нилээд байсан юм.
Би наяад оны дундуур Оросын Буриад улсад ажлаар явж байгаад Агын тойргийн нэгэн музейд буриадын эрдэмтэн Гомбожав Цыбиковын түвд хэлнээс орос хэл дээр орчуулсан “Ламрим” судрыг үзээд мэл гайхаж билээ. Монгол улсад монгол хэл дээр кирилл бичгээр хөрвүүлсэн Ламрим судар ная, ерээд онуудад огт гараагүй байхад энэхүү судар орос хэл дээр аль дээр үед 1919 онд хөрвүүлэгдсэн байхыг хараад гайхсан даа.
Хоёр солонгосыг заагласан 38 дугаар өргөрөг буюу 4 км-ийн өргөнтэй, 241 км үргэлжилсэн энэхүү цэрэггүй бүсийн орчим хоёр талын цэргүүд байрлаж хэзээ ч дахин дайн эхэлж болзошгүй гэсэн байлдааны бэлэн байдалтай 70 жилийн нүүр үзэж байна. Хоёр солонгос хоорондоо дахин дайтах уу, эсхүл тайвнаар нэгдэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.