Эдүгээ Орос орон украины дайныг зогсоох уу? Орос орны цэргийн нөөц дуусах дөхсөн үү? Орос оронд төрийн эргэлт гарах уу? гэсэн гурван асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна.
Энэ дайныг эхлүүлсэн Путины дэглэм унах уу? хэмээн өрнөдийн хэвлэлүүд дээр өрнөдийн зарим судлаач эрдэмтдийн дүгнэлт гарчээ. Эдгээр судлаачдын дүгнэлтийг авч үзье.
Түрэг удмын казахууд минь. Одоо боль. Эзэн Богд Чингис хаанаар минь оролдохоо боль. Чингис хааныг минь “Шынгис хаан” гэчихжээ. Монголчууд бид танай казах хаадыг монгол үндэстэн гэдэггүй биз дээ. Та нар ч гэсэн Чингис хааныг казахын хаан, түрэг угсааны хаан гэхээ больчих. Бусдын хааныг булааж өөрийн хаан мэтээр ярих нь ичмээр юм.
Орос улс одоо Украины эсрэг дайны ажиллагаагаа түр ч гэсэн зогсоож, “Исламын улс” хэмээх байгууллагын алан хядах ажиллагааны эсрэг АНУ, Өрнөдтэй хамтран ажиллах нь юу юунаас чухал хамгийн зөв бодлого болох юм биш үү.
Одоо Украин яагаад ОХУ-тай хэлэлцээний ширээнд суухгүй байгаагийн шалтгаан тодорхой боллоо. ЗХУ-аас хойш 33 жилд байгуулсан гэрээ хэлэлцээр, үүрэг амлалтаа ОХУ огт биелүүлээгүй. Иймд Оросын эрх баригчдад, Путинд хэзээ ч итгэх аргагүй. Тэд тохиролцлоо ч эргэж хараад салаавч үзүүлнэ! Зөвхөн Украиныг (Өрнөдтэй нь) устгахыг л зорино! Өөр санаа зорилго байхгүй, байх ч нөхцөлгүй
Социализмын үед биднийг дунд сургууль, их сургуульд сурч байх үед багш нар “Орос оронд мандсан октябрийн агуу их хувьсгал” хэмээн улаантны улиг болсон худал ухуулгаар толгойг минь дүүргэдэг байлаа. Яг бодит үнэнийг сайтар судлаад үзэхээр ямар ч хувьсгал болоогүй, зөвхөн төрийн эргэлт л болсон юм байна лээ. Түүхийг үнэнээр нь бичих цаг болжээ. Орос оронд 1917 оны 11-р сарын 7-ны өдөр октябрийн хувьсгал болсон уу? эсхүл төрийн эргэлт болсон уу? гэж асуувал одоо болтол олон монгол хүн Орост октябрийн хувьсгал ялж, оросын ард түмэн эрх чөлөөгөө олж, амар сайхандаа жаргасан гэх байх л даа. Үгүй шүү. Үнэнийг өгүүлье.