Сансрын эдийн засаг 2019 он гэхэд нийтдээ 366 тэрбум ам долларт хүрчээ. Үүний дөрөвний нэг нь шинжлэх ухаан, цэрэг, төрийн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулжээ. Нэг өдөрт хэд хэдэн хиймэл дагуул хөөргөж байна.
Эдүгээ Монголоос хэт холгүй байршилтай, эх газартай холбогдсон дэлхийн өндөр хөгжилтэй бүс бол Дорны сувд хэмээн алдаршсан Хонгконг хот болой. Монголчууд эдүгээ тээвэр жуулчлал хөгжсөн орчин цагт Хонконг явахыг хүсвэл тун амархан болжээ. Бээжингээс Шэнжэнь хот хүртэл хурдны галт тэрэгний тасалбар аваад өндөр хурдны галт тэргэнд сууж нэг хоногийн дотор Хонконгийн зэргэлдээ хятадын Шэнжэн хотод оччихно, эсхүл Улаанбаатараас шууд нислэгээр хэдхэн цаг нисээд Хонгконгт буучихна. Эдүгээ Бээжингээс Хонгконг явах нь Улаанбаатараас Увс аймаг явахаас илүү хурдан хялбар, тав тухтай болжээ.
Улаантнууд монголчууд бидний монгол төр, төрт ёсыг устгаад зогсоогүй, монгол хүний үнэт зүйлс буюу монгол ёс заншил, монгол түүх, соёл, монгол хэл, монгол бичиг, монгол сэтгэлгээ, Бурханы шашин, Эзэн Богд Чингис хааны төрт ёсны үзэл санаа, уламжлалт итгэл үнэмшлийг маань устгахыг оролдсон.
Одоогоор Ираны 28 мужийн 150 гаруй хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан болж байна. Гэвч цагдаа нар жагсаал цуглааныг тараахыг оролдож нулимс асгаруулах бөмбөг шидэж Исламын хувьсгалын дайчид жагсагсад руу гал нээсэн байна. Одооны байдлаар 62 хүн алагдаж түүний дотор 9 хүүхэд амь насаа алдаад байна. 2300 хүнийг баривчлаад байна.
Будда хүмүүс бидэнд сургахдаа “Хүн жаргалыг гаднаас эрээд хэрэггүй, Харин дотроосоо жаргалыг хайж олох хэрэгтэй” гэсэн байдаг. Жаргал гэдэг нь их идэж, их ууж, баян болохыг хэлдэггүй юм. Жаргал гэдэг нь сэтгэлийн амар амгаланг олохыг хэлж байгаа юм. Жаргалтай хүн гэж сэтгэлийн бохирдолоо арилгаж ариусгасан хүнийг хэлж байгаа юм.
Нэг тэрбум дөрвөн зуун сая хүнтэй өмнөд хөрш Хятад улс ядуурлаас гарчихаад байхад гуравхан сая хүн амтай, 70.0 сая малтай, байгалийн үлэмж их баялагтай, 1.5 сая квадрат газар нутагтай туурга тусгаар Монгол улс яагаад ядуурлаас гарч чадахгүй гэж.