Америкийн ихэнхи сонгогчид одооны Жо Байдены Цагаан ордоны эдийн засгийн бодлогонд дургуйцэж байв. Иргэд АНУ-ын эдийн засаг тааруухан байгаад Жо Байден болон Камал Харрис буруутай хэмээн үзэж байв. Сонгогчид эдийн засгийн инфляци болон АНУ-ын хууль бус цагаачлалд ихэд дургуйцэж байв. Хууль бус цагаачид америкийн ажлын байрыг олноор нь булаан авч байв.
“Ардын засгийн үед чөтгөрийн тоо эрс цөөрсөн” гэгчээр социализмын үед чөтгөрлиг хүмүүсийн тоо эрс өсчээ. Монгол хүн бие биенээ матна, шүүмжилнэ, ховлоно, үзэн ядна, ангийн дайсан хэмээн ална, улаан Орост барьж өгөөд цаазлуулна, шоронд хийнэ, хүүхэд, жирэмсэн бүсгүйчүүдийг хүртэл хайр найргүй буудна.Монгол хүнд зугатаах газаргүй байлаа. Умар зүгт улаан Орос, өмнө зүгт улаан Хятад хүрээлэн бүсэлчихсэн байв.
Зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлтээр улс орны хөгжил, ард түмний аз жаргалыг хэмжих нь өрөөсгөл юм. Хүмүүсийн аз жаргалыг эд хөрөнгө, мөнгөөр бус, сэтгэлийн амар амгаланг олсон байдлаар нь дүгнэх нь зөв юм. Аз жаргалын индексээр дэлхийн дэлхийн хамгийн аз жаргалтай орноор Бутан орон шалгарчээ.
Одооноос хагас жилийн өмнө Израилийн цэргийн шинжээч Жонатан Спайер:–Ираны удирдлаган дор Палестины ХАМАС бүлэглэл болон Ливаны Хезболла бүлэглэл Израилийн эсрэг томоохон ажиллага явуулахаар бэлтгэж байна гэсэн мэдээлэл бичиж байжээ. Гэвч Израилийн эрх бүхий албан тушаалтнууд энэ мэдээллийг огт тоогоогүй, ХАМАС бүлэглэлийн хүчийг үнэлээгүй юм байна.
Эдүгээ Монголоос хэт холгүй байршилтай, эх газартай холбогдсон дэлхийн өндөр хөгжилтэй бүс бол Дорны сувд хэмээн алдаршсан Хонгконг хот болой. Монголчууд эдүгээ тээвэр жуулчлал хөгжсөн орчин цагт Хонконг явахыг хүсвэл тун амархан болжээ. Бээжингээс Шэнжэнь хот хүртэл хурдны галт тэрэгний тасалбар аваад өндөр хурдны галт тэргэнд сууж нэг хоногийн дотор Хонконгийн зэргэлдээ хятадын Шэнжэн хотод оччихно, эсхүл Улаанбаатараас шууд нислэгээр хэдхэн цаг нисээд Хонгконгт буучихна. Эдүгээ Бээжингээс Хонгконг явах нь Улаанбаатараас Увс аймаг явахаас илүү хурдан хялбар, тав тухтай болжээ.