НҮБ-ын мэдээлснээр Оросын түрэмгийлэл эхэлснээс хойш Украинд 10200 энгийн иргэд оросын пуужин, их бууны суманд алагдаж, үүнээс 575 хүүхэд амь үрэгджээ. Мөн энгийн 19300 украин иргэн шархаджээ. Орос улс НҮБ-ын дайнаа зогсоох шаардлагыг одоо болтол огт биелүүлэхгүй байгаа ажээ.
1964 оны 10-р сарын 16-ны өдөр Жоу Эньлай Маод “ Манай агуу их Хятад улс хятадын атомын бөмбөгийг амжилттай дэлбэллээ” хэмээн мэдэгджээ.
Өрнөдийн судлаачид ”Атомын бөмбөг бүтээхэд Хятад улс хорьдугаар зууны тавь, жараад онуудад нийтдээ 4 тэрбум 100.0 сая ам долларын зардал гаргажээ. Энэ их валютаар өдөр бүр 300 калори хүнсээр өлсгөлөнд нэрвэгдэж үхсэн хятадын 38 сая хүнийг хоёр жилийн турш хангах боломжтой байлаа. Маогийн атомын бөмбөг америкчуудын Японд хаясан хоёр атомын бөмбөгнөөс бараг 100 дахин олон хятад хүний амь насыг авч оджээ” хэмээн дүгнэлт гаргажээ. Тэр үед хятадын коммунистуудын цөмийн зэвсгийн төлөөх хийрхэл өлсгөлөнгөөр үхэж буй ард түмнээсээ ч илүү хүчтэй байв.
Зарим улс төрчид, намчид “Монгол ялна”, “Ард түмний ялалт” гэх мэтийн сүржин уриа дэвшүүлдэг. Гэвч эцэстээ ганц ерөнхийлөгч сонгуульд ялж, ганц нам л сонгуульд ялдаг шүү дээ. Тэр бол ард түмний ялалт биш. Ард түмэн хэзээ ялдаг юм бэ гэвэл улс орон хөгжиж, шударга ёс тогтож, ард түмний амьжиргааны түвшин эрс дээшилсэн цагт ялдаг.
Чойбалсан, Цэдэнбалын үед монголын хамаг сайн ухаант сэхээтнүүд толгой дараалан амь насаа алдаж, шоронд орж, хөдөө цөлөгдөж байлаа. Тэдний нэг нь Цогт-Очирын Лоохууз юм.
“Чихрийн шижин бол өвчин биш, эмгэг юм” гэдэг үгийг би анх 2024 оны 9-р сард А.Буяндэлгэр эмчээс сонсож билээ. А.Буяндэлгэр эмч бол АНУ-ын доктор Ричард Бернштейны чихрийн шижинг хэвийн хэмжээнд бууруулдаг аргыг Монголд нутагшуулсан сайн эмч юм билээ. А.Буяндэлгэр эмчийн тэр үг бол яахын аргагүй үнэн үг юм байна.
Шинжээчид “ Хойд Солонгос Орос улсад цаашид 100 000 цэрэг нэмж явуулж болзошгүй. Хэрэв Хойд Солонгосын удирдагч Ким өөрийн армийн 1 сая 200 000 цэргийн 100 000 цэргийг Орос руу илгээх тушаал өгвөл тэд хэзээ ч явахад бэлэн байна.” хэмээн үзэж байна.