Өвлийн цагт залуус толгой нүцгэн явж,нимгэн хувцас өмсөж, ботинк гутал өмсөж доогуураа дулаалахыг больжээ. Гурав есийн хүйтэнд толгой нүцгэн яваа залуус өөрсдийгөө гоё гээд бодчихжээ. Жараад онд нийслэл хотын монгол бүсгүйчүүд оросыг дууриаж өвлийн цагт доогуураа трико өмсөж өвчин тусаж байсан юм гэнэ лээ. Өвлийн цагт дороосоо даарвал өвчин олдог юм. Монголчууд өвлийн цагт дулаан явах мянган лан гэдэг юм.
1956 оны сүүлчээр коммунистуудын эсрэг боссон унгарын ард түмний бослого зөвлөлтийн армид дарагдаж нийтдээ 3000 унгарын иргэн алагдаж, 26 000 унгар хүн шархджээ. Харин зөвлөлтийн армийн 700 гаруй цэрэг үхэж үрэгджээ. 200 000 унгар иргэн Өрнөд рүү дүрвэн гарчээ.
Эдүгээ хэд хэдэн том тулааны дараа Орост байрласан Хойд Солонгосын армийн 4000 гаруй цэрэг алагдаж шархаджээ. Тодруулвал 1000 гаруй солонгос цэрэг алагдаж, 3000 гаруй солонгос цэрэг шархаджээ.
Бурханы номыг шашны удирдагчид айлддаг. Айлдсан номыг нь шавь нар нь ном судар болгоод хүмүүст заадаг. Дэлхийд христийн Библи, исламын Коран, хиндугийн шашны Гита гэх мэт олон судар байдаг. Дэлхийд олон шашин байдаг. Гэвч эдгээр олон шашнаас ганц л шашин хүнийг аварч, сансарын үйлийн үрийн хүрдний зовлонгоос гэтэлгэдэг. Тэр бол Буддын шашин юм. Бурхан багшийн айлдсан судар ном л хүмүүсийг гэгээрүүлж чадна
Сонгууль дууслаа. Сонгосон ард түмэндээ төр үйлчлэх цаг ирлээ. Ард түмэн “төр надад юү өгөх вэ” гээд бэлэнчлэх биш, би эх орондоо юү бүтээх вэ гэдгээ бодох цаг болжээ.
Би наяад оны дундуур Оросын Буриад улсад ажлаар явж байгаад Агын тойргийн нэгэн музейд буриадын эрдэмтэн Гомбожав Цыбиковын түвд хэлнээс орос хэл дээр орчуулсан “Ламрим” судрыг үзээд мэл гайхаж билээ. Монгол улсад монгол хэл дээр кирилл бичгээр хөрвүүлсэн Ламрим судар ная, ерээд онуудад огт гараагүй байхад энэхүү судар орос хэл дээр аль дээр үед 1919 онд хөрвүүлэгдсэн байхыг хараад гайхсан даа.