Нефтийн үйлдвэр барих саналыг хувийн хоёр гурван том компани 1997-2010 оны хооронд тавьсан боловч эрх баригчид огт зөвшөөрсөнгүй. Одоо болтол ган, зэс, нефтийн үйлдвэр алга.Малынхаа мах, арьс шир, ноос ноолуурыг боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гадаадад гаргаж чадахгүй өдий хүрчээ.Орос улс гэхэд монголын маханд 120 хувь, бусад бүтээгдэхүүнд 50.0 хувийн татвар ногдуулж монголынг эдийн засгийг боомилдог аж.
Би нэгэн удаа Монголд Д.Ширэндэв багшийн заадаг Үлэмж үзэхүйн бясалгалд 10 хоног суусан юм. 10 хоногийн турш өглөөний 04 цагаас үдшийн 22 цаг хүртэл анир чимээгүйн дунд бясалгал хийж юү ч ярихгүй, нэг ч үг дуугарахгүй, зөв амьсгалж, зөв бясалгаж, цагаан хоол зооглож сурсны дараа бие сэтгэл хөнгөрч оюун ухаан саруулсаж ер бусын амар амгалан болж билээ. Бясалгалын дараа үг дуугарах ч сонирхолгүй болдог юм билээ. Зөвхөн анир чимээгүйн дунд бясалгал хийх ихэд чухаг юм байна гэдгийг ойлгосон доо.
“Ататюрк” гэж ард түмэндээ хүндлэгдсэн Кемалийн шинэтгэл нь эцэстээ европчлогдсон, орчин үеийн өндөр хөгжилтэй Турк орныг буй болгов. Турк улс ийнхүү сүүлийн хэдхэн арван жил өрнөдийн орнуудын хэмжээнд хүртэл өндөр хөгжсөн орчин үеийн улс болж чадсан нь бусад исламын орнуудад үлгэр жишээ болсон аж.
ОХУ сүүлийн саруудад Украин руу дрон, пуужин харвах байлдааны ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Энэ оны 5-р сарын 25-ны шөнө Оросын арми 297 дрон, 55 далавчит пуужин, 9 баллистик пуужин Украин руу харвав. Үүнэс болж 12 хүн амь үрэгдэж олон арван хүн шархдав. Энэ бүх байдлыг дүгнэж АНУ-ын ерөнхийлөгч Трамп “ Путин солиорчээ” хэмээн мэдэгдэв.
Орчин үеийн хүмүүс бидний өмнө өвчингүй эрүүл чанартай амьдрах уу, эсхүл өвчинтэй чанаргүй амьдрах уу гэдэг сонголт тулгарч байна. Хүмүүс залуу наснаасаа эхлэн элдэв өвчин тусах , хугацаанаасаа өмнө өөд болох, өвчнөөс салахгүй элдэв эм, тарианы боол болж сэтгэл санааны элдэв зовиур, дарамт, гомдол, тунирхал, цөхрөлтэй амьдрах уу, эсхүл бие, сэтгэлээрээ эрүүл болоод санаа сэтгэл амар амгалан, баяр баясгалантай, сэтгэл дүүрэн амьдрах уу гэдэг нь тухайн хүнээс өөрөөс нь голлон шалтгаалдаг ажээ.
Сүүлийн хориод жил Дубайд дэлхийн шилдэг архитекторуудыг урьж ажиллуулан дэлхийн хамгийн шилдэг загвартай, орчин үеийн зочид буудал, оффисууд үйлчилгээний төвийн барилгуудыг барьж, завсаргүй бүтээн байгуулалтын ажил хийжээ.