Сүхбаатар

@Sukhbaatar
101
нийтлэл
1,122,273
уншигдсан
615
сэтгэгдэл

ӨВЧНӨӨ ЯЛСАН ХҮН ӨӨРИЙГӨӨ Ч ЯЛЖ ЧАДНА

Өвчин бол үйлийн үр хэмээн буддын сударт бичжээ. Энэхүү үйлийн үр болсон өвчнөө хүмүүс ялж чадаж байна уу. Өвчин яагаад хүмүүсийг сүүдэр шиг дагадаг юм бэ?

БУРИАД МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ

Оросын түрэмгийлэлийн гол шалтгаан нь Хойд Монгол бол ой мод, мал сүргээр баян, алт, мөнгө, нүүрс, хөнгөн цагаан зэрэг ашигт малтмалаар дүүрэн, газар нутаг нь өргөн уудам байснаас болж оросуудын шуналыг хөдөлгөжээ. Оросуудын эхний дайралтуудыг буриад монголын ард иргэд няцааж дайснуудыг буцаан хөөдөг байсан боловч сүүлдээ цэрэг зэвсгээр дутаж ялагдаж ухарсаар 1659 он гэхэд буриад монголын ихэнхи нутаг оросын казак цэргүүдэд эзлэгджээ. Оросууд эзэлсэн газар бүртээ бэхлэлт барьж хүчээ зузаатгаад дараагийн дайралтуудыг хийдэг байв.Ерөнхийдөө буриад монголчууд 17-18 р зуунд 120 жил оросын түрэмгийлэгчдийн эсрэг тэмцсэн ажээ.

ЭХИЙН АЧ

Эцэг эхийнхээ ачийг хариулахын үлгэрийг Бурхан багш биеэрээ үзүүлсэн билээ. Зургаан зүйл амьтны төрлөөс хүний төрлийг олно гэдэг үлгэрлэвээс, зүүний үзүүрийг дээш хандуулаад дээрээс нь юнгар будааг цацваас зүүний үзүүрт тогтсон юнгар төдий машид ховор юм. Ээждээ шүүдрийн усаар цай чанаж өргөвөөс нэг удаа л босож хөхүүлсэн ачийг хариулна гэж монголчууд хэлдэг. Эцэг эхийн ачийг хариулах шиг бэрх зүйл ертөнцөд үгүй билээ. Бурхан багш төгс гэгээрлийн хутгийг олоод олон шавь нартаа дээдийн номыг зааж байх нэгэн цагт эхийнхээ ачийг санан хаана буйг болгоовоос гучин гурван тэнгэрийн оронд байсанд гучин гурван тэнгэрийн оронд морилон дөчин тав хоног хайлан хурж нийт гурван сар тэнгэрүүдэд ном номлож эхийнхээ ачийг хариулаад намрын адаг сарын хорин хоёронд олон тэнгэр нараар үдүүлэн Замбуутивд эргэн залран ирсэн түүхтэй.

ЗӨВЛӨЛТ УЛСАД МОНГОЛЫНХОО СӨӨМ Ч ГАЗРЫГ ӨГӨХГҮЙ /өгүүлэл /

Зөвлөлт монголын хилийн хэлэлцээрийн хурлын уур амьсгал улам хурцдаж байв. Хилийн хэлэлцээр дээр Зөвлөлт Холбоот улсын БНМАУ дахь Элчин сайд Вячеслав Молотов Тувагийн үлдсэн газар буюу Зөвлөлт Холбоот улсын 2500 квадрат км газар нутгийг Зөвлөлт Холбоот улсад нэн даруй шилжүүлж өг хэмээн монголын талыг дарамталж шахсаар байв.