Их гүрний дээрэнгүй үзэл бол Орост байна уу, Хятадад байна уу, хаана ч байсан жижиг үндэстэн, жижиг ард түмэнд яг адилхан хатуу харгис ханддаг юм. Эх хэлийг нь хориглодог юм, эх бичгийг нь хориглодог юм, газар нутгийг нь “улсын газар” нэрийн дор булаан авдаг юм, хамаг өмч хөрөнгө, мал сүрэг, бэлчээрийг нь “улсын хөрөнгө” нэрийн дор булаан авдаг юм. Шүтдэг шашныг нь хүртэл устгадаг юм. Харин их гүрэнд хавчуулагдсан жижиг үндэстэн бол зөвхөн “үндэстний цөөнх” гэсэн нэр төдийхөн үлддэг.
Ардчилал бол жижигхэн зүйлээс эхэлдэг. Монголын ард түмэн бол хоёрхон зүйл хүсдэг. Ажил орлого, амьдрах орон сууц. Энэ хоёр зүйлийг нь төрөөс хангаж ажиллаж амьдрах бүх нөхцөл боломжийг нь өгчихвөл манай ард түмэн түргэн босоод хөгжих чадалтай ард түмэн шүү.
Монголын тусгаар тогтнолын төлөө үлэмж их гавьяа байгуулсан хоёрхон гадаад хүн хорьдугаар зууны түүхэнд тодорсон байдаг. Нэг нь түвд үндэстэн Наймдугаар Богд гэгээн Агваанлувсан, нөгөө нь герман гаралтай оросын Барон жанжин. Энэ хоёр агуу хүмүүнийг улаантнууд ямар их гүтгэж доромжилж муучиллаа даа. Тэднийг Бурхан өршөөг. Энэ удаа Барон жанжны үнэн түүхийг өгүүлье.
Эзэн Богд Чингис хааны алтан ураг гэж хэнийг хэлээд байна вэ? Эзэн Богд Чингис хаан болон Бөртэ хатан хоёрын төрсөн хүүхдүүд болох Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй нарын дөрвөн хөвгүүдийн удмыг Чингисийн удам буюу Алтан ураг гэдэг юм. Эдүгээ шинжлэх ухаан хөгжиж, Чингис хааны удмын хүмүүсийг ДНК-аар нь тодорхойлдог болжээ. С2а3-F4002[1]Y-хромосомтой гапло групптэйC-M130[2][3][4] ДНК-тай эрэгтэй хүмүүс бол Чингис хааны удмынхан мөн хэмээн үздэг ажээ.
Сүүлийн 20 жилд эх орноо тонож дээрэмдсэн хэдхэн олигархиуд хууль хяналтынхныг төртэй нь базчихаад даналзаж байна. Тэдэнд хууль үйлчилдэггүй юм. Ганц шуудай нүүрс машиныхаа багажинд ачсан ядуу иргэнд бол хууль үйлчлээд байдаг юм. Хамар дороос нь монголын баялаг алт, зэс, төмрийн хүдэр, нүүрсийг сая, сая тонноор хулгайлж байхад монголын төр, хууль хяналт, тагнуул, гааль, хил, мэргэжлийн хяналтын алба бүгд амандаа ус балгасан мэт дуугүй байсан нь Монгол дампуурчээ гэсэн үг.