Компютерээ ухаж байгаад ноднин намар ноороглоод орхисон нэг жүжгийн зохиол анзаарлаа. УДЭТ-ын найруулагч нарт хэвлээд өгч байж билээ, уншсан нь уу шүүгээнийхээ мухарт хадгалсан уу бүү мэд. Ямартай ч өнөөгийн цаг үед тохирсон мэт санагдаад байгаа юм. 40-өөд хуудас юмыг танаж товчлоод 20 хуудас болгоод нийтэлж байгаа нь энэ. Хэрэв хэн нэгэнд таалагдаад тайз дэлгэцэнд амилуулая гэвэл талархан хүлээж авах болно.
#чөлөөт цаг
#нийтлэл
Залуус тэнэг байна, нийгмээрээ харанхуй байна гэж зүхээд л... Яаж мэдэх юм бэ? Хэн нэгэн нь хэлж өгөх хэрэгтэй биздээ? Хэн ч хэлж өгөхгүй болохоор чинь С.Ганбаатар, Г.Уянга мэтийн нөхөд л эдийн засан, санхүү, уул уурхай, цахилгаан станц... бүгдийг тайлбарлаж
#нийгэм
#нийтлэл
Мөнхийн хөдөлгүүр байхгүй гэдгийг шинжлэх ухаан аль эрт нотолчихсон. Гэхдээ мөнхийн хөдөлгүүрийн патент бүртгэдэг томоохон байгууллага Францад байна гэнэ. Тэр нь жил бүр хэдэн мянган мөнхийн хөдөлгүүрийн патент бүртгэж, гэрчилгээ гардуулна. Мэдээж хэн нэгэн мөнхийн хөдөлгүүр нээчихнэ гэж горьдсон хэрэг биш л дээ.
#нийгэм
#нийтлэл
Бага байхад найзуудтайгаа нохой зодоон (хуучнаар WWF, одоо WWE болсон) шимтэн үздэгсэн. “Наадуул чинь худлаагаасаа зодолддог юмаа...” гэж ах нар хэлэхэд итгэхийг ч хүсэхгүй. Яваандаа бага багаар анзаарч, ойлгож эхэлсэн ч худлаа зодоон гэдэгтэй эвлэрч чадахгүй л байлаа. Тэгээд хэдэн найзуудын хамтаар нэг лут дүгнэлтэнд хүрэв: “Undertaker, Stone Cold, Rock нарын хэдхэн мундагууд жинхнээсээ зодолдож бусад нь хуурамчаар зодолддог” гэж..
#нийгэм
#нийтлэл
Зарим улс төрийнхөө сүлдэнд арслан, шонхор, далдуу модны навч тахидаг. Харин нэг улс онцгой учир сүлдэндээ дүүжлүүрийн дүрс сонгожээ. Өөрсдийнх нь амгалан тайван, эрх чөлөө, хангалуун амьдрал – энэ бүхэн дүүжлүүрийн л гавъяа, шидэт дүүжлүүр.
#нийгэм
#нийтлэл
Товчхондоо гэвэл Монголд бүх зүйл тохиолдлын чанартай, аз ёндооноос хамаардаг учир хүмүүс чадах чинээгээрээ өөрсөддөө аз дуудах гэж хичээдэг байх. Лам бөөд итгэж оюуны хоосролд орчихсон ч юм биш
#нийгэм
#нийтлэл