Ажиглагч

@ajiglagch
120
нийтлэл
2,557,192
уншигдсан
2,432
сэтгэгдэл

Олон нийтийн радио, телевиз: 2005 – 2017 ?

Эд бүгд арилжааны телевизүүд. Монголд хоёрхон төрлийн телевиз байдаг, даанч нөгөө нь болох олон нийтийн телевизэд 2000-аад оны ”Цэнхэр дэлгэц”-ээс хойш сэтгэлд үлдэж хоцрох шинэ жилийн нэвтрүүлэг энэ удаад бас л олдож өгсөнгүй.
#нийгэм #нийтлэл

Бид агуу …

Бид агуу. Хүний түүхийг хэсэг зуур манлайлсан болоод тэр үү, өнөөдөр хоёр гүрний завсарт хавчуулаастай хэрнээ хүзүү сунган шоволзож, юм л бол монгол хүний генээс эхлээд дуучныхаа хоолойг дэлхийд зарлаж, Гиннесийн ном, Дэлхийн банк, стратегийн ордоос доош, их наядаас бага, 2030, 2040 оноос нааш юм ярихаа больжээ. Дээдсийн захиснаар мориноосоо буугаад тогтож хайрлахын оронд сав л хийвэл буцаж мордсоор өдий хүрлээ.
#нийгэм #нийтлэл

Монголын их авлига

Ардчилсан, чөлөөт нийгэмд иргэн хүн хуулиар хориглоогүй бүхнийг хийх эрхтэй, харин төрийн албан тушаалтан зөвхөн хуулиар зөвшөөрч зохицуулсныг хийх үүрэгтэй. Гэтэл төрд гарсан хүмүүс хүссэнээ хийж байгааг юу гэх вэ?
#нийгэм #нийтлэл

МҮОНРТ-ийн шилэн данс харагдана уу?

Төсвөөс тэрбум тэрбумаар авдаг Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз шилэн дансаа хөтлөхгүй байгааг хэн нэгэн бүр ноднин шүүмжилж байжээ. Гэхдээ би биш. Нээрээ яагаад хөтөлдөггүй юм бол?
#нийгэм #нийтлэл

Нэр, овог, албан тушаал ба гологдсон ард түмэн

Улсын Их Хурлын чуулган, Төрийн ордны их танхимд тасрахаа больсон үндэсний чуулган нэртэй аварга том хурлууд, тэр дундаа энэ хаврын эдийн засгийн форумын индэр, тоо томшгүй олон семинар, бас телевизийн хэлэлцүүлэг, хэвлэл мэдээллийн ярилцлагыг үзэхэд манайхан монголын бүү хэл дэлхийн эдийн засгийг хямралаас яаж гаргахыг мэдээд байна.
#нийгэм #нийтлэл

Олон нийтийн радио, телевизийн улс төрийн зөвлөл

Санаа амар болжээ. Жүжиг тавихаа ч байж.
#нийгэм #нийтлэл