Түүхийн сэдэвтэй бүтээл туурвидаг Английн зохиолч Ангус Дональдын "Тэмплар зандалчин"(Templar Assassin) гэдэг ном хэвлэлтэнд шилжсэн тухай саяхан мэдээлэв. Уг ном нь "Монгол баатар" хэмээх гурвалсан романы хоёрдахь боть аж. Өмнөх нь "Тэмплар урвагч"(Templar Traitor) хэвлэгдсэн, сүүлчийнх нь "Тэмпларын золиос"(Templar Sacrifice) бичигдэж буй аж. Тэмплар гэдгийг товчоор залгалмайтны рыцарь гэж ойлгож болно.
Манай Говийн аргаль угалзтай нилээд төстэй Төвөд угалз(Ovis ammon hodgsoni) ч Хөхнуурын өндөрлөгт нутаглана, түүнийг нутгийн монголчууд “тангад гулз” гэнэ.
Гулз гэдэг нь манай орны "Мянган гулзатын нуруу" гэдгээс үүсэлтэй, орчин цагийнхаар бол угалз гэсэн үг. Молхи бичээч миний бие түүнийг “цагаан гулз” гэж нэрлэхээр бүдүүн зүрхлэв.
Английн “Ноттинхэм Трент”-ийн их сургуулийн дэд профессор, түүхч Николас Мортон
бээр “Монгол түрлэг” бүтээлдээ Монголын эзэнт гүрэн хэрхэн дундад зууны Ойрх Дорнодын геополитикийг төрөл арилжуулж, дэлхийн хүчний тэнцвэрийг үндсээр нь өөрчилсөн тухай өгүүлжээ. Монголчуудыг эдүгээ байлдан дагуулалт, аюул сүйрэлтэй л холбож ойлгох нь элбэг. Гэтэл “Монгол түрлэг”-т энэхүү ташаарлыг тулхтай сорьсон байна.
Нэпко удахгүй уг бүтээлийн бүрэн орчуулгыг хэвлэн гаргаж уншигч түмэнд хүргэнэ.
Энэ номын “Худалдааны зам, хүчний тэнцвэр” бүлгээс товчхон сонирхуулав.