Батсүх

@batsukh
35
нийтлэл
709,555
уншигдсан
108
сэтгэгдэл

ХАЛИУН БУГЫН НАМАР

Монгол орны минь амгалан шаргал намар, ялангуяа үзэсгэлэнт бугын дуудлага, ороо хөөцөөний уянгын аялгуутай намар цаашид үеийн үед үргэлж оршиж, үр удам нь амгалан энх үржиж байх болтугай гэж залбиръсу.

Арслангийн анир

Өндөр хавцлын цас ханзран гулсахтай төстэй ч юм шиг битүү хүрхэрэх мөртлөө цаанаа л нэг айзамсаг алсдуу чимээнээр сэрж орхив. Лавшруулан чих тавихуй өнгөрсөн шөнийн тасалдангуй, аядуухан архиралтай төстэй дуулдах. Арслангийн анир.

Мандал хайрханы эзэд (Фото тэмдэглэл)

Мандал бол эртний унтарсан галт уулын тогтоцтой.

Сэрээ эвэртийн сонин

Үүлс зүмбэрлэж сэмэрсэн Их Тетоны цэнхэр уулсын сав газарт зэрлэг сарлагийн сүрэг бараадан идээшлэх өвөрмөц нэгэн гөрөөсөнд нүдний хараа өөрийн эрхгүй татагдана. Энэ болбоос Америкийн Вайомин мужийн уулархаг нутгийн нуга, гол мөрний сав хөндийг чимэглэсэн сэрээ эвэрт гөрөөс.

ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН БҮТЭЭСЭН ОРЧИН ЦАГИЙН ДЭЛХИЙ

Орчин цагийн дэлхийг бүтээсэн архитекторчууд бол эртний нүүдэлчин улс гүрнүүд байсан гэж эрдэмтэн мэргэд өдгөө мэтгэлцэж байна. Чингис хааны байгуулсан тал нутгийн их гүрэн бол өргөн уудам орон зайд хосгүй урт хугацаанд оршин тогтносон. Монголын эзэнт гүрний үед цаасны үйлдвэрлэл, блок хэвлэл, сумны дарь зэрэг нь Зүүнээс Баруун тийш дэлгэрч, мэдлэгийн тархалт хурдсаж, Европоос далай тэнгисийг эзэрхийлэх явц эрчимжсэн гэж Харл бичжээ. Тэрбээр “Орчин цагийн дэлхийн эдийн засаг бол монголчуудын үлдээсэн өвийн ачаар төрсөн юм” гэжээ.