Яруу найрагч Л.Өлзийтөгст зориулав.
Монголд төрийн өмч, ард түмний өмч нэртэй байдаг боловч хэзээ ч жинхэнээсээ ард түмний өмч байгаагүй. Улстөрчид, дарга нар, УИХ-ын гишүүдийн "далд өмч" юм. Ер нь л Эрдэнэт үйлдвэрийн удирдлагыг томилдог эрх мэдэлтэй хүмүүсийн "өмч" байсан даа.
"Би яагаад тусгаар тогтносон улсын Ерөнхий сайд байж өөр улсын шүүхээр яллуулж байгаа юм бэ...","...миний гагцхүү итгэдэг зүйл нь Монгол хөл дээрээ зогсож тусгаар улс байгаасай хэмээн итгэдэг...Би улс орондоо хайртай...","...харин улаантнууд болон тэдний засагт угаасаа дургүй" хэмээн хэлж,сая сэтгэлээ нээсэн ажгуу.
Дэлхийн их гүрэн болох хоёр хөрш маань Ардчилалд “дайн” зарлаад байгааг манай ард түмэн бүгд л харж буй. Тэгээд Монголын ардчилалд аюул учирж байгааг ойлгож байна. Түгшиж байна!
Хөдөөнөөс арга эвийг нь олоод дарга нарын эгнээнд орсон этгээд эргээд хөдөөнийхнийгөө дорд үзэхийг яана. Гэр хорооллоос өндийж томчуудын зиндаанд очсон нөхөр гэр хорооллынхныгоо чадахгүй, мэдэхгүй гэж басамжлахыг нь яана. Үнэхээр зэвүүтэй. Ийм хүмүүсийг Баабар "нянгарууд" хэмээн нэрлэсэн нь их оносон доо.