Ийм лут бүтээлийн цаана гарсан эрхэм хоёр шавь Н.Доржсүрэн, Ж.Оргил-Эрдэнэ нарт багшийн зүгээс халуун талархал дэвшүүлье! Номын хур буух болтугай!
Миний энэ удаа хөндөж байгаа сэдэв бол “Шүүр ба шувуу” ажиллагаагаар хилийн чанадад, нэр бүхий гадаад орнуудад Монгол Улсынхаа нэр хүндийг балласан, монголчуудынхаа ариун нэр төрийг сэвтүүлсэн бүх монгол иргэдийг шүүрдэн эх оронд нь авчирч ял сонсгох тухай юм. “Таван Ш”-ийн субъектын хүрээг тэлэх тухай юм.
Монголчууд ардчилсан хувьсгал хийж байхдаа ч, ялуулж байхдаа ч, анхны ардчилсан сонгуулиа хийж байхдаа ч, өлөн зэлмүүн ороо бусгаа цагийг туулж байхдаа ч ямагт л шударга ёсыг үгүйлсэн, хүлээсэн.
#ардчилал
#шударга ёс
“Ардчилал”, “Хүний эрх”, “Эрх чөлөө” гэдгээ авчраад авто зам дээрээ сийлчихсэний гай. Лав ойрын арав хорин жилд арилахгүйгээр энэ нийгэмд асар том дарамт, асар их мөнгөн гарлага, хайран сайхан амь нас, асар их алтан цаг хугацааг чинь түгжрэл гэх энэ нэг гай тамгална. Мөдхөн сүйрэл болно, тэр гарцаагүй!
Өдий олон жил зах зээлээр замнахдаа идэж хэрэглэх махныхаа боловсруулалт, борлуулалтыг гартаа оруулж хянаж байхгүй яачихсан гэнэн МОНГОЛ-чууд вэ, бид чинь?!