Путин л биш бол хэн ч хэрэггүй гэсэн үхмэл үзлээ гэгээрүүлэх хэрэгтэй. Путины уналтыг дагалдаад амиа хорлочихож болохгүй шүү дээ. Орос орон мөнх, Оросын ард түмэн мөнх үлдэнэ. Өөрөөр хэлбэл эрүүл саруул, өөр нүдээр олж харж, хоёр орны харилцаанд чадал чинээгээрээ тус болох хэрэгтэй.
Хятадгүйгээр лав нэг сарыг үдчих шиг боллоо. Дахин нэг хоёр сар бол энүүхэнд. Урдаас тасралтгүй юм зөөдөг нь зогссон байх, бүр зогсох ч байх. Урагшаа хүн зорчуулахгүй гэлээ. Болж бүтэж л байх шиг байна. Вирүс арилдаг, хаалт хашлагаа дэлбэ татсан юм шиг манай иргэд урагшаа урсчихгүй байгаасай гэж ерөөе!
Гаднаас тавьж буй бүх хоригийг 1) зэвсгийн аж үйлдвэр, 2) байгалийн хий, 3) газрын тосны экспортоор нөхнө гэдэг нь алдсанаа эргүүлж нөхөх үнэмлэхүй зөв хэлбэр биш л болов уу, орчин үеийн эдийн засагчдын үзэж байгаагаар. АНУ, Европын Холбоо, G-7, ОУВС, Дэлхийн Банк нийлээд хориг тавьж буй, хөгжиж буй орнуудыг тэд шахна, эсвэл тэдгээр орнууд нь Оросоос маш хямд, доод үнээр худалдан авахыг оролдоно гэж тооцоолбол рецесс Орост гарцаагүй. ОХУ-ын Сангийн яамны стратегийн төлөвлөлтийн газрын захирал Максим Орешкин гэдэг хүний тооцоо Д.Медведевийнхээс шал өөр дүр зургийг бидний өмнө харуулж байна. Тэрээр Орос орон эдийн засгийн рецесст орлоо хэмээн шууд дүгнэжээ.
Түүхэн ач холбогдол нь нэг айлчлал, айлчлалын үеийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээр хэмжигдэшгүй. Цааш цаашдаа айлчлалын үр дүн урт хугацааны туршид тогтвортой хэрэгжих болтугай хэмээн ерөөе. Гол нь манай талаас, монголчууд биднээс их зүйл шалтгаалдаг.
МоАХ-ны анхдугаар их хурал 1990 оны 2 дугаар сарын 18-нд хуралдаж, их хурлаас Монголын Ардчилсан Нам байгуулсныг зарласан хийгээд 18-ны тэр Ням гариг нь нийслэл Улаанбаатар хот, хөдөө орон нутагт олон түмнийг догдлуулсан, донсолгосон ер бусын уур амьсгалтай өдөр болсны хувьд эрх баригч МАХН хийгээд түүний удирдагчдыг сорьсон юм.
#нийгэм
#нийтлэл