Октябрийн хувьсгалын их удирдагч, манай ахмад хижээл насныхны шүтээн болж явсан их Лениний тухай сонирхолтой, зарим талаар таагүй мэдээлэл энэ номоор дүүрэн буй. Авааль гэргийгээсээ гадна давхар нэг эхнэртэй, гурвуулаа ойр дотно үерхэж нөхөрлөж явсан тухай хэсгээс нь дор сийрүүлэв.
#дэлхий дахинд
#нийтлэл
“Алтан гадас” одонт энэ эрхмийг доктор Удо Хаазе гэнэ. Миний амьдралын тойрог гадаад харилцааны гольдрил руу ороход Удо Хаазе гэж герман нөхрийн минь үзүүлсэн нөлөө, нөхөрлөл маш их тус болсныг би бахархан дурддаг. Цэл залуухан дипломатч тэрээр БНАГУ-ын ЭСЯ-нд II нарийн бичгийн даргаар Улаанбаатарт ирээд удаагүй байхдаа надтай эхлэн танилцаж, С.Баяр бид хоёртой уулзахаар (1987 оны намрын сүүлч) МОНГОЛПРЕСС дээр ирж байсан юм. Тэр цагаас хойш бид 24 жил тасралтгүй нөхөрлөжээ.
#photo
#нийтлэл
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дипломатчдад цол, Алт, Мөнгөн гэрэгэ тэмдэг гардуулав – 2011-12-29
#photo
#нийтлэл
Бид Лондон орохоор Женевээс Британийн EasyJet агаарын компанийн онгоцоор ганц цаг хүрэхгүй маш хурдан нислээ. Лутон нисэх буудалд (London Luton Airport) газардлаа. Хотоосоо үлэмж зайтай юм. Шавь Б.Чинүүхэйгээрээ угтуулж түүний машинаар давхисаар Лондонд очиход өвлийн жихүүн салхи угтлаа. Эхнэр хүүгийн хамт хуучин оноо үдэж шинэ оноо угтахаар яваа миний хувьд бол гарчигт өгүүлсэн тэр “Лондонгийн нүд” гээч дээр гарч үзэх, түүхт энэ хотын түүх дурсгал музейд зочлох хөтөлбөртэй явж очлоо.
#чөлөөт цаг
#нийтлэл
#photo
1961 оны тэртээх намрын тэр өдрүүдэд дэлхий дахины анхаарал Алтан Москва руу төвлөрч, тэнд ЗХУКН-ын XXII их хурал чуулж СССР-т коммунизм байгуулах лут үйлсийг хэлэлцэж байлаа.
#дэлхий дахинд
#нийтлэл
Энэ лут зурагт хуудас (плакат) 1950 онд манайд бүтээгдэн түгсэн юм. Ахмад насныхан сайн санаж байж магад. Тэр үеийн Матар (одоогийн Тоншуул) сэтгүүлд анхлан тавигджээ. Империализмыг яллаж шившиглэх үзэл суртлын нөр их кампанит ажлын хүрээнд 1990-ээд оныг хүртэл монголчууд бид мөн ч олон ийм зураг хөргөөр тархиа угаалгасан даа.
#дэлхий дахинд
#нийтлэл