Дэнжээ эгч маань Сэлэнгэ аймгийн нэрийн хуудас болж олон ч жил явсан даа. Аймгийн Ардын депутатуудын хурлын депутатаар, аймгийн Намын Хорооны гишүүнээр олон ч удаа сонгогдсон. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат, МАХН-ын их хурлын төлөөлөгчөөр сонгогдон нийслэлд ирэх бүртээ манайд буудаг, өргөмөл охиндоо эмээ минь, аав ээж минь хайртай, тийм л дурсамж надад үлдэж дээ. Ээжтэй маань авахуулсан цэл залуугийн зургийг би нандигнан хадгалдаг.
Манай улсад ажил яагаад жигдрэхгүй, ард иргэд нь байнга орлогогүй, мөнгөгүй, ядуу зүдүү, тэгээд нөгөө шударга ёс нь дутаад байдгийг шалтгааныг л хайгаад бичээд байна. Ганцхан жишээг Гачууртын тэр хашааны түүх бэлхнээ илтгэнэ. Түмэн жишээг би болон уншигчид гаргаад ирж чадна.
Монгол-Францын харилцааны өнөө цагийн түүх 4 үе шат дамжин энэхүү түүхэн айлчлал хүргэсэн ба 5 дахь үе шат нь Монгол Улс, БНФУ-ын Хамтарсан тунхаглалаар гараагаа эхэлсэн хэмээн үзэж байна.
Түүхэн ач холбогдол нь нэг айлчлал, айлчлалын үеийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээгээр хэмжигдэшгүй. Цааш цаашдаа айлчлалын үр дүн урт хугацааны туршид тогтвортой хэрэгжих болтугай хэмээн ерөөе. Гол нь манай талаас, монголчууд биднээс их зүйл шалтгаалдаг.
«Сайхан хямрал гэж байдаг. Тааралдвал түүнийг алдаж болохгүй» хэмээх Черчиллийн үгийг монголчууд бид санаж явахад илүүдэхгүй цаг үе ирсэн санагдана.
Хонконг, Сингапурын туршлага. Би бүр онцолж байна. Голд орсон сургамж гэе. Улс орон хөгжихөд боловсролгүй иргэд л саад болно. Боловсролын хүртээмж сайн байж болно, чанар нь маш хангалтгүй байвал улс орон сөнөх нь тэр!