Үлэмж хүндэтгэж явдаг буянтай буурал ах маань энэ сануулгыг хэлжээ. Би face-ээс олж аваад эндээ зураг болгочихлоо. Л.Пүрэвдорж гэх энэ эрхэмтэй лав 40 жил танил дотно явна. Тухайн цагтаа ардын армид цэргийн нэртэй сэтгүүлч, бүр хожмоо БХЯ-ыг удирдалцаж дэд сайд нь явсан, хошууч генерал, нэртэй зохиолч, жүүд судлаач хүн хэлсэн байна шүү дээ. Уншигчид минь дахин дахин сайтар унш!
Ахмад дипломатч Д.Ёндон гуай (манай ахмадууд “Ёндон сайд” хэмээн авгайлдаг) 2016 онд “Үнэн учрыг өчих дэвтэр” хэмээх номоо туурвижээ. Хожим нь хэвлэхдээ “Үнэн учрыг өгүүлбээс” хэмээн зөөлрүүлж гарчиглажээ.
Хөгжлийн түлхүүр маань англи хэл биш байгаа? Дунд сургуулийн нийгмийн ухааны хичээлүүдийг эх монгол хэлээр нь, харин байгалийн шинжлэх ухааны бүх хичээлийг шууд англиар заадаг тогтолцоо руу нэн яаралтай шилжмээр байна.
Улс төрчид, УИХ, хэвлэл мэдээллийнхэн доозыг нь хэтрүүлж, хүн бүр мэдэмхийрч, хаалттай ярих ёстой, хүн бүр мэдэх албагүй асуудлыг хэт ил задгай ярьж үзүүлснээс үүдэн Монгол эх орны чинь нэр хүндэд цөвтэй тусах нь байна.
Хайр найргүй идэж уудаг, цулайтлаа хайр найргүй дайлуулдаг, хайр найргүй цэнгэн жаргадаг, дараа нь хайр найргүй өвчилдөг, тэгээд хятад, солонгосын эмнэлэгт хайр найргүй мөнгөө цацдаг цикл...
Хаашаа ч харсан нуль зовлон, хаашаа ч харсан дан бүтэлгүйтэл, хаашаа ч харсан арчаагүйтэл, ядуурал. Амь насаа дүйж амьдардаг... Энэ бүхнийг энэ 2021 онжингоо цэгцлээд дуусмаар бодогдсон.