Хэрэв Та яг одоо зовлондоо гутарч гомдлоо гаргамаар байгаа бол сайн дураараа буянаа бузарлаж өөрөө нүгэл хураасан өөртөө эхлээд гомд, өөрийгөө цээрлүүл, өөрийг чинь буруу хүмүүжүүлсэн, хүн болгож нийгэмшүүлээгүй эцэг эхдээ гомд, өвөө эмээдээ гомд, гэр бүлдээ гомд, дараа нь төрдөө, ардчилалдаа гомд!
Энэ нийтлэл Японы Эзэн хааны айлчлалтай шууд холбогдохгүй. Айлчлалын тухай ганц ч өгүүлбэр байхгүй. Тэгэхдээ Монгол-Японы харилцаа ийм өндөр итгэмжилсэн түвшинд хүрэхэд түүхэн гавьяа байгуулсан нэгэн ахмадын өчиг юм.
Ийм харилцааг маш олон жилийн тэртээ, социализмын хатуу чанга үед, Монгол-Зөвлөлтийн ид халуун найрамдлын үед олж харсан билгийн нүдтэй гээд тодотгоё. Бүр тэмдэглэе.
“Зөвлөлтийн мэргэжилтнүүд” гэж томхон арми Монголд байсныг өнөөгийн залуус мэдэхгүй. Мэдэхгүй нь тэдний буруу биш.
Гурван зорилгоор л Үндсэн хуулиндаа гар хүрч байгаа гэж ойлгогдохоор ярилцаж хэлэлцэж байна. Энэ нь 1) Ард түмнийхээ аж амьдралыг эрс сайжруулах; 2) Хариуцлага сахилга батыг эрс дээшлүүлэх (нэг үгээр энэ улсыг “эзэн”-тэй болгох); 3) Хүсээд хүсээд ирдэггүй тэр шударга ёс гээчийг тогтоох.
Монголчууд бид 30 жил ардчилал гэж хөнөглөөд адаг сүүлд нь ямар их сул дорой, үхээнц, хэврэг улс үндэстэн болж хувирав (бий болгочихов уу?) гэдгийг Засгийн газраас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хэдэн өдөр ёстой нэг голд ортол харуулав.