Монгол бол Орос ч биш Хятад ч биш. Эдгээр гурван улс бүгдээрээ XX зуунд өөрсдийн дэглэмээ үндэсний үзэл болон хувьсгалаар өөрчлөн сольж, өнөөгийн даяаршсан харилцан хамаарал бүхий ертөнцөд шинээр гарч ирсэн улсууд юм. Орос, Хятад төдийгүй маш олон Өрнөдийн орнууд өнгөрсөн 10 жилийн дотор Монгол Улстай бүх салбарыг хамарсан иж бүрэн хоёр талт харилцааг тогтоожээ.
Өөрийнхөө сайн мууг хүн өөрөө л үүрэх ёстой, гэтэл монголчууд бусдад нялзаадаг араншинтэй. Ядуурсан гуйлагчилснаа надаас боллоо гэж байгаа монгол хүн би хараагүй.
Цэгэн цохилт Монголын нийгмийн үлэмж хэсгийг хамарч буй дүр зураг дээр харагдлаа. Системгүй төлөвлөгөөгүй асар ихээр конвейроор гаргаж буй дээд мэргэжилтэн бол томхон цэгэн цохилт гарцаагүй мөн. Тоо нь ихсэх тусам өртөг ихсэнэ, хэрэглээ ихсэнэ, авилга ихсэнэ, нийгэм суларна. Ажил хийдэг, бүтээдэг, босгодог нь багасна.
“Соц нийгэм” бүрэн хаалттай нийгэм байсан юм. Нээчихвэл хамаг иргэд нь гадаадад дайжаад гоё тансаг ахуйд олзлогдчихно гэхээс дэглэм нь айж балмагдаад юун хилээ нээх, юун гадаад паспорт. Гадаад ертөнцийн (хөрөнгөтөн) тухай ам дамжин битүүхэн ярих ба тэндээс ирсэн, сонссон, үзсэн юм бүхэн үнэд хүрнэ. Сохроор шүтүүлнэ. Тэгэхдээ нэг их дээгүүр юм хүсэхгүй ярихгүй, бохь, жинс, трапец өмд, хөгжим, хожуухан өнгөт зурагт гэсгээд.
Манж дайчин улсаас салж тусгаар тогтнолоо зарласан нь 1911.12.29-ний билэгт сайн өдөр. Тэр бол манай улсын тусгаар тогтнолын баярын өдөр (Independence Day) болно. 2007 оноос үндэсний эрх чөлөөний өдөр болгон улс даяараа тэмдэглэж байхаар УИХ-аас шийдвэрлэсэн нь манай төр үндэсний их мэдрэмжтэй, түүхээ хүндэлдэг дээдэлдэгийн жишээ.