Хүн өөрийгөө хөглөж, хайрлаж, ерөөж байх учиртай, бас мөрөөдөж амьдрах ёстой хэмээн монголчууд ярих дуртай. Гэм нь манайхан, ялангуяа сэхээтнүүд хэтрүүлчихдэг. Эрх мэдэл, эд баялаг, өчүүхэн амжилтандаа сагасан үедээ омог бардам, сагсуу, дээрэнгүй болчихдог. Төрийн шагнал одон медаль, алдар цолны захад хүрчих юм бол тэнгэрийн амьтан болчих гээд байдаг гэмтэй.
Ийм нэг хар хүчний эрэлд монголчууд явж байна. Өнгөрсөн түүхээ эргэж санахул би тэгж дүгнэж байна.
ГУРАВХАН САЯ бодгаль хүн үгэнд, гарт, эвэнд ороход мөн амархан баймаар юм. Төр нь ард түмнээ зөв хянадаг, зөв захирдаг байх нь ардчилалд нь огтоос саад учрахгүйсэн.
ЦЕГ, Хууль сахиулахын их сургуульд лекц уншихдаа би энэ сэдвийг ямар нэгэн байдлаар хөндөж ярьсан даа.
Би энэ буландаа Д.Сүрэнжав гуайг эшлэе гэж шийдээд нэгэн чухал номоос үг үсэггүй будаа иднэ.
... Хоёрдугаар дайны дараа Зөвлөлтийн 39-р армийг Монголоос гэдрэг татаж оронд нь Дотоодын цэргийн төмөр замын ангиуд орж ирж байрлан, тэдний хүчээр төмөр зам барих бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ. “Власовчууд” гэж манайхны ярьдаг нь эд байсан билээ.
#нийгэм
#нийтлэл