Бямба-Очир

@byambaochir
66
нийтлэл
3,151,985
уншигдсан
1,249
сэтгэгдэл

Оюутолгой

Оюутолгой
#нийтлэл #photo

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслол боллоо. Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид, их, дээд, дунд сургуулийн багш нар, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар хотын номын сангууд, Олон улсын Монгол судлалын холбоо зэрэг олон байгууллагын төлөөллүүд оролцов.

ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч И.Гаук Монгол Улсад төрийн айлчлал хийв

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч И.Гаукийн 2015 оны 10 дугаар сарын 14-16-нд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал амжилттай өндөрлөв. Энэхүү айлчлал нь “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хөгжиж буй хоёр орны харилцааг бэхжүүлэх, ялангуяа эдийн засаг, батлан хамгаалах, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо.
#улстөр #чөлөөт цаг #нийтлэл

Хүндэт харуул


Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг осолдов

2018 оны наймдугаар сарын 12. Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747-р километрийн 9-р зуутад Улаанбаатар-Сайншанд чиглэлд явж байсан суудлын 286-р галт тэрэг 04:50 цагийн орчимд замаас гарч, галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсан. Хүчтэй аадар борооны улмаас тус аймгийн Айраг сум бүхэлдээ үерт автаад байгаа юм.