Монголчууд нэр хугарахаас үхэтлээ айж, нэр хугарснаас яс хугараасай гэж залбирдаг байжээ. Жудагтай л үндэстэний сургаал даа.
#нийгэм
#улстөр
“Хэнхэг” хэмээх үгийг бид далан жил сонсож, далан жил хэлж ирлээ. Энэ үг өнгөрсөн 70 жилд монголчуудын ярианд онцгой хэрэглэгдэх болсон нь ямар шалтгаантайг сонирхъё. Яльгүй юмнаас ноцтой учир ургах нь бий. Би яльгүйгээс ноцтой юм чангаах дуртай.
#улстөр
#нийтлэл
Төрөө, засгаа, намаа, ерөнхийлөгчөө, ерөнхий сайдаа “хулгайчаа” л гэх болж. Ардчилал уу? Хулгай нь баригдвал хулгайч гэхээс ч яалтай. Урьд хүний нүүр өөд шууд “хулгайчаа” гэх халуун байв. Өдгөө халуу оргидог нүүр ч устсан болтой. 40 гаруй жилийн тэртээ хулгайн тухай бичсэн 2 зохиолоо толилуулъя. Уншиж дуусгах гэж биеэ чилээсний хэрэггүй шүү.
Балчраас өвгөртлөө цаас цоохорлосон урт хугацаанд ялимгүй хошин мэдрэмж минь уугисаар унтарчээ. Бас хувьсаж явсан янзтай. Бичвэрүүдээ нийтлэгдсэн огноогоор эрэмбэлээд чацуутантайгаа ижил буруулахсаныг зүс дагуу руу нь гилснээр төрөлсөж сүрэглэх шиг. Хоногшуулъя гэсэн санаагаа оршил төгсгөлд давтаад ганц хоёрын гарчгийг өөрчлөв. Тэжээсэн мэргэжлээ ямар түвшинд хэр эзэмшлээ гэж үхэхийн өмнө тунгаадаг аж. Энэ бол гойд чанар бус насны эцэст хүн бүрт учирдаг жам ёсны жудаг. Гараас нь брак бус брэнд төрдөг хүн зонтой улс хөгжиж байна. Бичих зурах даруу мэргэжлээр би амьдарсан этгээд. Оргилд сүүтийх авъяасын зэрэглээг мацаж хүрсэн бэлээсээ дөнгөж төсөөлсөн. Ийм л юм бичиж, ийм л юм зурж амьдарчээ өвөө нь. Шоовдор мэргэжлээ Монголд бүү унтраасай, авъяаслаг залуус буухиалан асаагаасай гэж залбираад, энэ салбарт үлдээсэн мөрөө-өгсөх шатаар нэг ч атугай гишгүүр алхаж уу гэдгээ шалгуулахаар толилуулав.