Ялтан эсэргүү хоёр өөр. Эсэргүү бол дайсан. Ялтан бол алдаж эндсэн хоригдол. Хамтрагч нараа хорлон сүйтгэгч болгох гэж гүжирдэхээс сийхгүй гадны гар хөлийг Төрийн өндөрлөгт залах аюултай. Яадаг вэ гэвэл буурай үндэстэн хэзээ ч өндийхгүй дарлалд унадаг. Боловсон боолчлолыг сөрвөл хэлмэгдүүлнэ. Үүнийг мэдэрсэн Бат-Үүл эмзэглээд байх шиг.
Бурхан болох уу, гишүүн болох уу гэвэл би л лав “бурхан болох найдваргүй” гээд “гишүүн болъё” гэнэ.
Хорлон сүйтгэх санаархлыг олны өмнө шүүж, баримтаар ил тод нотлохгүй бол нэгд Ерөнхийлөгч ба Энхболдын гавъяа бүдгэрэх гээд байна.
Өвөө нь өөрийгөө сургаал айлдах том амьтан биш гэдгээ мэднэ ээ. Нас ахих тусам инээд холдох аж. Инээд ойр-цайлган инээд хоолойд тулсан хөнгөмсөг насандаа гол төлөв хошин юм бичжээ.
Төр Засгийн гишүүд ирэх сонгуульд нэр дэвшихийг гуйж гурван Өндөрлөгт сахалтай хошуугаа дэвсэх нь гутамшигтэй.
Ц.Элбэгдорж Ч.Сайханбилэг хоёрыг гэм хийгээгүй л юм бол эх орондоо ирээд хэргээ шалгуулаач гэж хэлэх зөв. Гэвч хилс хэрэгт унагая гэж хатуу шийдсэн хүчирхэг бүлэглэл өөрийнхөө хүүхэлдэй-хуулийн байгууллагаар хэлмэгдүүлээд олныг мэхлэх эрсдэл буйг бат мэдэрсэн хүмүүс хэсэг хугацаанд сонгууль өнгөртөл ч юм уу нутагтаа очихгүй гэх болгоомжлолыг буруутгах өрөөсгөл.