Нэг нам дураар ноёрхох цагт намын дарга гэж ажил хийлгэдэггүй айхтар золиг дэргэдээс салдаггүй сан. Яам аймаг сум баг гээд аж ахуйн нэгж бүрийн даргыг хажууд нь намын дарга хэмээх нэг нөхөр айлгана. Айлгадаг хүч чадал нь түүний матаасаар бүх асуудал шийдэгдэнэ.
Би орос ахыг хун шиг цагаан ч гэхгүй, хэрээ шиг хар ч гэхгүй, шаазгай шиг алаг гэнэ.
Монгол хөгжвөл хөршдөө лай бус дэм болно гэх найрсаг айлсалтын уужуу зан гаргалтай.
Эрхэм улс төрчид минь сэтгэх цар хүрээгээ тэлцгээ. Та нарын тархины сан хөмрөгийг авилга, огцруулах, томилох ад зэтгэр эзэлжээ.