50-60 жил тархинд чуулсан сэдвүүд үргэн нисээд ердөө хоёр үлджээ. Нэг нь угаасан нүүрсээ төмөр замаар зөөх. Нөгөө нь эрчим хүчний эх үүсвэр.
Түүхийн олон зууны харгуйд монголчуудад бүрэлдсэн хорвоод хандах ухаарлыг орос сургагчид орвонгоор нь өөрчилсөн гавъяатай.
Худ ургийн цусан холбоог дээдлэн нууцлаад, удахгүй сонгох Төр түмнээ холбогч гишүүдийнхээ ёс зүйг тантъя.
Эрх баригчдын үнэ цэнэ навс унажээ.
Ерөнхийлөгчийн төлөө хоёр нам өнгөндөө тэмцэлдэж буй харагдавч угтаа Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын зодоон гээд саначих. Энэ хоёрын алийг ч би дэмжихгүй. Яагаад гэх баримт хоёуланд нь зөндөөн буй.
Хоёр нүүрт хоцрогдсон авираа хаяж, умард өмнөд хөршийнхөө мөс чанарыг зориуд дөвийлгөлгүй, зориуд гутаалгүй бодит хэмжээнд нь зөв цэгнэе. Тарамдсан бодлоо хоёрхон цэгт хумь.