Монголд орж ирсэн барууны хөрөнгө оруулагчдыг оросууд үздэггүй. Нэг үгээр орос ах нар биднийг баруунаас харамлаад сүйд. Бидэнд тийм их хайртай юм бол гаалийн татвар нь аймаар баймгүйяа. Орос Монгол хоёрт наймаалцах бараа хомс юм чинь худалдаагаа яаж тэлэх вэ? Нүүрсээ солилцох уу.
Ерөнхийлөгч хэн болох нь гол бус хэдэн төслөө л хөдөлгөөсэй гэсэн нэг буурайн 3 саяынхаа төлөөх залбирал шүү гэдгээ хэлье.
Энгүй тэнгэрийн хишгээр газран далайн ногоо сад тавьж, ганц гэрүүд айлсаж, хүүхэд багачуудын хөл газар хүрэхгүй хөөрч, нийлсэн ижил буруу мал сүрэг майлалдан шуугилдаж, ганц гэрийн жожиг ноход архиралдаж уулзав. Ногоонд цадсан мал гаднаас холдохгүй, айлссан хөршүүд мал сүргээ ээлжлэн хариулж, малчдын зав, жаргал хоёр зэрэг буулаа.
Төрийн эрх ард түмний гарт гэх омогшил-ухаанаар сонголтоо хийхийг хичээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй. Гэхдээ ялгаагүй шахам даа чааваас.
Бурхан болох уу, гишүүн болох уу гэвэл би л лав “бурхан болох найдваргүй” гээд “гишүүн болъё” гэнэ.
Бүхэл бүтэн улс байна даа иймхэн маргааныг тайлчихмаар юм.