Миний роман, тууж, өгүүллэгээс өнгөрөгч нийгэмд биеэ хэрхэн авч явсан минь төсөөлөгдөнө буй зээ.
Нэг нам дураар ноёрхох цагт намын дарга гэж ажил хийлгэдэггүй айхтар золиг дэргэдээс салдаггүй сан. Яам аймаг сум баг гээд аж ахуйн нэгж бүрийн даргыг хажууд нь намын дарга хэмээх нэг нөхөр айлгана. Айлгадаг хүч чадал нь түүний матаасаар бүх асуудал шийдэгдэнэ.
Асар их бэл бэнчин, ханахгүй хэрэглээгээр дэлхийн бизнесийг татсан хаяа нийлэгч-хамар дорх Хятадгүй хөгжих итгэл төгс ерөнхийлөгч тэртээ дээр омогших нь сүрдэм. Омог бардам түүний толгой дээгүүр овжин гадныхан өмнөд хөршөөс олз ууталсаар. Энэ урсгалыг тэр бээр спорт костюмтай сөрөн гүйсэн самбоч.
Багш эмч нар олон болохоор тэдний цалинг танахад эрх баригчдад овоо юм унадаг.
Бригадын “өдөрлөг”-т залуу хос Жамц Должин хоёр шар халиун морьд хуарлуулан галгиулж очсон юм.
Ганга сайранд нууцаар хэдэн арваар, зуугаар нь буудсан лам хуврагийн цогцос үерийн усаар урсаж нуур тойромд үйгээд, тэдний орхимж усны мандал дээгүүр салхинд улаан давлагаа мэт намирч байв*