Халдашгүй суут ганц нам бус олон нам ухаан уралдуулан улсаа жолоодох замыг бид сонгосон. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэдэг хөндүүр сэдэв болж. Сонгогчид гэгээрвэл зөв лидерүүд гарч ирнэ. Сонгогчид харанхуй бол бурхан ч дэвшээд нэмэргүй.
БЗС, ковид, ногоон автобус, нүүрсний гэх мэт бүх хулгай нилдээ 8 жил үнэмлэхүй олонх явсан намынх болж тодров. Энэ гашуун үнэнийг яаж бухах вэ? Сонгуулийн өмнө АН-аас аль болох олон хулгайч илчлэхгүй бол МАН-д эрсдэл нүүрлэв. АН-аас хичнээн ч гишүүн яллаад зөрүү нь дэндүү их. Хулгайчдын тоогоо (нүдээ аниад хүчээр) тэнцүүллээ гэхэд харамсалтай нь МАН-ын хулгайчид цөөрөхгүй, хулгай нь цайрахгүй.
Түүхэн хөндүүр хөндөгч хэн бэ? В.Путин! Тэр-ХХI зууны эзлэн түрэмгийлэгч, хөршүүдийнхээ хөгжлийг гацаагч. Ташуураас өөр зэвсэггүй нүүдэлчин малчид болъщевик улаантанд ичгүүргүй бялдуучлаад хүйс тэмтрүүлээгүй. Долигносныхоо хүчинд юутай ч голомтоо самруулаагүй нь овоо шүү. Дааж давшгүй алдагдалд унагах оросуудын тулгалтыг “үгүй” гэж түс тас зөрж зүрхэлдэггүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт харагдавч түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжинд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд С.Данзан Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань эмгэнэл бичээтэй байгаа. Зөрвөл толгойгүй болж байсан ХХ зууны гамшиг улирсан эсэх бүрхэг. Ардчилагчдын зүрхэнд шар ус хуруулахаар С.Зоригийг хөнөөсөн гэх хардлагыг би бүрэн үгүйсгэж чаддаггүй зохиолч.
Лэгдэн өвгөний хөх борлог морь өтлөөд дун цагаан болчихов.
Хурц нар цагаан хужирт гялбасандаа Чойён өтөлж шуугдсан ядруу хүрэн нүүрнийхээ суларсан арьсыг сархиа цацруулан сорви төдий хоёр нүд болох хоёр цэгт хуньжээ. Түүний аниатай хоёр нүдийг юм үзэхгүй байна гэвэл том эндүүрэл.