Швед улсын сонгуулийн тогтолцооны талаар хийсэн судалгаан дээрээ тулгуурлан Монголын улс төрийн тогтолцоог боловсронгуй, тогтвортой болгоход чухал байж болох тодорхой саналуудыг дэвшүүлж байна.
Эрт дээр үеэс монголчууд “Суоми” гэж нэрлэж ирсэн Хойт туйлын иргэдийн өлгий нутаг-Финланд улсын боловсролын тогтолцоог өнөөдөр дэлхийн хамгийн шилдэг боловсролын тогтолцооны нэг хэмээн магтаж байна.
Нэг нам нь нөгөө намынхаа хэн нэгийгээ хийгээд байгаа гэхээсээ илүүтэй авлигад өртөх, өртүүлэх нөхцөлийг бий болгоод байгаа учир, шалтгааныг нь тухайлбал, улс төрийн эрх мэдэл, мөнгөний эрх мэдлийг эн тэргүүн тусгаарлах нь шударга ёсонд нийцнэ. Өнөөгийн нийгмийн хамгийн хурц зөрчлийн энэ шалтгааныг арилгаж, жинхэнэ шударга ёсны үндэс болгохуйц эрх зүйн шинэчлэлтийг хийж, улс төрийн эрүүл хандлага бий болгох нь чухал.
Монгол орон зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн он жилүүдэд Тамын тогооны үлгэр жинхэнэ ёсоороо “амилаж”, нийгмийн амьдралын салаа мөчир бүрт бөөс хуурс мэт нэвтэрч, хүний мөс чанар, ёс суртахууныг хувалз мэт сорох боллоо.
Улс төрийн хэт давамгай байдлыг хязгаарлаж, парламентын түвшинд хүчтэй сөрөг хүчнийг төлөвшүүлж, улс төрийн шударга, нээлттэй өрсөлдөөнийг бий болгодог сонгуулийн холимог тогтолцооны давуу тал гэдэг үүнд л оршдог гэдгийг би тэр цаг үеэс сурч, мэдэж авсан юм даа. Одоо ч түүнийгээ итгэлтэй хэлсээр байна.
Монгол Улсын иргэн бүр эрх тэгш байх ёстой бол тэдний зээл авах эрх ч ижил тэгш байх учиртай бус уу?